Ажлын байран дээр гарч болзошгүй хүчирхийллээс сэргийлэх нь
2013, 4 сарын 26. 11:280
Ажлын байран дээрх хүчирхийлэл хаана ч, хэзээ ч гарч болзошгүй бөгөөд ажлын байран дээрээ хүчирхийлэлд /үг хэлээр доромжлуулах, бэлгийн хүчирхийлэлд өртөх/ өртсөн хүний тоо жил бүр 2 саяд хүрдэг гэсэн тоо баримт гарчээ. 
Ажил олгогч эздийн хувьд ажлын байран дээр хүчирхийлэл гарах үндэслэл байхгүй, тэглээ ч гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх боломжгүй гэж боддог нь тэдний алдаа юм. 
 

Ажлын байранд гарч болзошгүй хүчирхийллээс урьдчилан сэргийлэх доорх хэдэн арга байна. 
  • Ажлын байран дээрээ эрүүл, тайван орчныг бүрдүүлдэг, элдэв янзын ааш зангүй тийм хүмүүстэй түлхүү ажиллах
  • Бусад ажилчид энэ тал дээр ямар бодолтой байдаг талаарх тэдний байр байдлыг ажиглах, мөн энэ сэдвийн талаар хоорондоо илэн далангүй ярилцах
  • Эрсдлээ тооцож, урьдаас өөрийн давуу ба сул талуудаа таньж мэдэх.  Хэн нэгэн таны сул тал дээр дөрөөлөн хүчирхийлэл, дарамт шахалт үзүүлж болзошгүй тул, тэрхүү нөхцөл байдал бий болбол ямар хариу үйлдэл үзүүлж болох талаар төлөвлөгөө зохиох
  • Машинаа гэрэлтүүлэг сайтай газар тавих.
  • Хамтран ажиллаж буй хүнээс сэжигтэй зан ааш, зүй бус харилцаа илэрвэл юун түрүүн мэдээллэх хүмүүсийн утасны жагсаалтыг бий болгох

Ажлын байран дээрх дарамт, шахалтанд өртөхгүйн тулд анхааруулах дохионуудыг сайн ажиглаж байх хэрэгтэй. 
Хэн нэгний хандлага, харьцаа, зан ааш, ажлын ёс зүй гэнэт өөрчлөгдөж байгааг сайн ажигла. 
Нийгмийн болон ажил хэргийн аливаа асуудалд идэвхтэй оролцдог хүн огцом дуугаа хурааж эхэлвэл энэ нь ямар нэгэн зүйл буруугаар эргэхийн дохио л гэсэн үг. 
Хамгийн хэцүү зүйл гэвэл хэн ч хэн нэгний зан ааш, харилцааг урьдаас таамаглаж чадахгүй. 
Гэсэн хэдий ч та өөрөө мэдрэмж сайтай, ажигч хичээнгүй байснаар, өөрт тохиолдох эрсдлийг бууруулж, ажлын байранд гарч болзошгүй хүчирхийллээс өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой.  

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17