Оффисын өрөөгөө цэцэгжүүлэх нь
2013, 4 сарын 29. 14:530
Тасалгааны ургамал нь уйтгартай, бүүдгэр орчныг гэрэлтүүлж, тасалгаан дахь хорт хийн хэмжээг бууруулан, бохирдсон агаарыг хүчил төрөгчөөр сэлбэх онцгой ач холбогдолтой.
Ажлын байрныхаа өнгө үзэмжийг сайжруулахыг хүссэн, дээр нь эрүүл мэндээ боддог хэн бүхэнд дуулгах сайхан мэдээ байна.  Та ажлын байраа цэцэгжүүлэхийг хүсч байвал доорх зөвлөмжийг уншаарай.
 
  1. Оффисынхоо гэрэлтүүлгийг бодолцож үзэх. Нар дагаж сайн ургадаг ургамлыг та сонгохоор шийдсэн бол ажлын байрныхаа нарны гэрлийн тусгал сайтай газар тавих.  Харин нарны гэрлийн нөлөө багатай ургамлуудыг цонхноос хол тасалгааны голд байрлуулж болно.  Таны оффисын цонхнууд нарлуу харсан бол аз болж таны өмнө сонголт хийх олон цэцэгс гарч ирнэ.  Ихэнх цэцэгс нар дагаж ургадаг.     
  2. Хэр их зайг цэцэгжүүлэлтэнд ашиглахаа тооцох.
  3. Арчилгаа хэр тавьж чадахаа бодолцох. Зарим цэцэгс бусад цэцэгсээ бодоход илүү их арчилгаа шаарддаг.  Тиймээс анхнаасаа цэцэгсээ сонгохдоо арчилгаа багатайг нь сонгох нь зүйтэй.  Ажлынхаа хажуугаар тэр болгон услаад, тайрч багасгаад байх нь боломжгүй.
  4. Зорилгоо тодорхойлох. Цэцэгс бүр өөр өөрийн давуу тал, гүйцэтгэх үүрэгтэй.  Ажлын байрныхаа өнгө үзэмжийг сайжруулахыг хүсвэл навчаараа гоёдог тасалгааны ургамал нь дээр бөгөөд харин оффисынхоо агаарыг цэвэршүүлэхийг хүсвэл навч ихтэй ногоон ургамлуудыг сонгох хэрэгтэй.
  5. Төсвөө тооцох. Зарим цэцэгс их үнэтэй байдаг.  Тиймээс тасалгаагаа цэцэгжүүлэхэд шаардагдах төсвийг тооцох.
  6. Зөв газраа олж байрлуулах. 
  7. Сонголтоо хийх. Тасалгаанд байдаг түгээмэл ургамлууд:
  • Мөлхөө ургамал
  • Ногоон кактус
  • Сараана цэцэг
  • Аалзан цэцэг
  • Зуун наст
  • Толбот хайтан
  • Шимтгэлэй
  • Баримгана
  • Хулс
  • Угсаргана
  • Кротон

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04