2013 онд онцлох Азийн 10 шилдэг бизнес эрхлэгчид
2013, 5 сарын 1. 12:380
Бидний амьдарч буй Ази тив нь газар нутгийнхаа хэмжээгээр тивүүд дундаа томд ордог төдийгүй, түүнчлэн төрийн болон хувийн бизнесийн аль ч салбарт тэргүүлэгч байхыг хүссэн хэнд ч болов асар их боломжийг олгодог бүс нутаг юм.   Азид чадварлаг боловсон хүчнийг бэлтгэдэг томоохон боловсролын байгууллагууд, шилдэг компаниуд гэх мэт үзэж харах зүйл зөндөө. Та өөрөө л томрохыг хүсч байгаа л бол таны өмнө үүд хаалга нээлттэй байна.  Барьж аваад хийчих олон төрлийн бизнес байсан, байсаар ч ирсэн учраас Ази тивд баян чинээлэг хүмүүс нилээд олон бий.  Энэ оны эхний хагас жилийн байдлаар энэ бүс нутагт толгой цохиж байгаа 10 шилдэг бизнес эрхлэгчдийг дурьдвал:
10. Роберт Куок

 

Түүний жилийн орлого нь 12.4 тэрбум доллар.  Ганцаараа бус гэр бүлээрээ бизнес эрхэлдэг бөгөөд мал аж ахуй, зочид буудал, сахар, газрын тос, хоол хүнс гэх мэт олон салбарт өөрийн бизнесээ амжилттай авч яваа нэгэн. 
9. Мохаммад Ал Амоуди

 
Ази тивийн 10 шилдэг бизнес эрхлэгчдийн 9-рт бичигдсэн энэ хүн Этиопоос гаралтай бөгөөд Этиопын тэргүүн баян.  Ажил хэрэгч хүмүүст зориулсан Forbes вебсайтын гаргасан Дэлхийн баячуудын жагсаалтын 61-д бичигдсэн тэрээр мөн олон салбарт хүчээ сорьж байгаа бизнес эрхлэгч бөгөөд түүний жилийн цэвэр орлого 12.5 тэрбум долларт хүрдэг ажээ. 
8. Ченг Юу-Тинг

 

Гоел чимэглэл, үнэт эдлэлийн салбарт нэрээ дуурсгаж яваа нэгэн.  Түүний үүсгэн байгуулсан Чоу Тай Фүүк групп нь олны дунд нэр хүндтэй, алдартай бөгөөд хүмүүс ч тухайн компаний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа сэтгэл хангалуун байдаг.  Жилийн цэвэр орлого нь 16 тэрбум доллар.
7. Жеоржина Райнхарт

 

Австралийн уул уурхайн компанийн эзэн.  Ханкок уул уурхайн компанийн өв залгамжлагч бүсгүй.  Бусад томоохон үйлдвэр, компаниудад хөрөнгө оруулалт хийдэг.  Түүний жилийн нийт орлого нь 18.9 тэр бумаар тоологджээ.
6. Валеед Бин Талал Алсауд

 

Саудын Арабын хааны удмын гишүүн тэрээр Кингдом Холдинг компанийн гүйцэтгэх захирлын алба хашдаг.  Шинэхэн үйлдвэрлэгдсэн Айрбус 380-ыг худалдан авсан нь түүнийг Дэлхийд хамгийн анхны том хувийн онгоцтой хүний тоонд оруулжээ.  2006 онд тэрээр Дэлхийн 56 дахь баян хүнээр тодорч байсан бөгөөд жилдээ 18 тэрбум долларын цэвэр ашиг олдог ажээ. 
5. Лий Шау Кий

 

БНХАУ-ын тусгай бүс нутгийн нэг болох Хонконгод 2-рт ордог шилдэг бизнес эрхлэгч энэ эрхэм Азийн 5 дахь чинээлэг хүнээр шалгарчээ.  Хонконг төдийгүй Хятадад олон төрлийн бизнес эрхэлдэг бөгөөд жилийн цэвэр орлого нь 18 тэрбум.
4. Томас, Раймонд Квок болон тэдний гэр бүл

 

Тэд Хонконг дахь томоохон үл хөдлөх хөрөнгийн Сун Хунг Кай корпорацийн эзэд.  Сүүлийн үед харилцаа холбооны салбарт анхаарлаа хандуулж тэр салбартаа түлхүү хөрөнгө оруулалт ихээр хийж байгаа.  Тэдний жилийн нийт орлого 18.3 тэрбум доллар. 
3. Лакшми Миттал

 

Энэтхэгийн толгой баян тэрээр Азидаа хөрөнгийнхөө хэмжээгээр 3-т, Дэлхийд 21-т ордог.  Аркелор Ган үйлдвэрлэгч компанийн гүйцэтгэх захирал.  Гангийн үйлдвэрлэл нь түүнийг баян чинээлэг болгосон бөгөөд түүний бизнес нь Энэтхэг, Европ даяар тархсан.   Жилийн цэвэр орлого нь 20.7 тэрбум долларт хүрдэг. 
2. Мукеш Амбани

 

Өмнө нь Дэлхийн баячуудын жагсаалтыг тэргүүлэгчдийн эгнээнд багтаж байсан тэрээр мөн олон салбарт бизнес эрхэлдэг бөгөөд Энэтхэгийн Мумбай болон IPL компаниудыг эзэмшдэг.  Жилийн дундаж орлого нь 22.3 тэрбумаар тоологддог.   
1. Ли Ка-Шинг

 

Хутчисон Вампоа ХХК болон Чеунг Конг компаний захирал.  Азийн толгой баян, бизнес эрхлэгч түүний жилийн нийт орлого нь 25.5 тэрбум доллараар тоологддог бөгөөд эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний чиглэлээр бизнес эрхэлдэг. 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02