Баян хүмүүс бусдаас өөр сэтгэдэг
2013, 5 сарын 2. 16:450
Өөрсдийнхөө хүч чадлаар амжилтын оргилд гарч чадсан хүмүүсийн бусдаас ялгарах зүйл ердөө л энгийн хүмүүсээс өөрөө сэтгэдэгт л байгаа юм.

 
  • Өөрийнхөө хүчээр амжилт олсон хүмүүс маш энгийн байдаг. Бидний мэдэх Опра, Стив Жобс, Марк Зукерберг зэрэг хүмүүс амжилтынхаа түүхээс хуваалцахдаа нэг зүйл дээр л санал нэгдэж байсан нь өөрсдийн хоббиг ажил мэргэжил болгон шаргуу ажилласны үр дүн гэдэг. “Баян хүмүүсийн сэтгэлгээ” номыг бичсэн, 20-оос илүү жилийг амжилтанд хүрсэн хүмүүстээ ярилцаж, тэдний санаа бодлыг сонсож ирсэн алдартай зохиолч Стив Сейболд хэлэхдээ амжилтын нууц нь итгэлээс л үүдэлтэй. Яагаад гэвэл “Амжилтанд хүрсэн баян чинээлэг хүмүүс баяжиж чадна гэдэгтээ итгэдэг бол харин энгийн хүмүүс тэгдэггүй” гэжээ. 
  • Амжилтанд хүрсэн хүмүүс маш зоримог байдаг бөгөөд бусад бизнес дампуурч байхад өөрсдийнхөө бизнесийг эхлүүлж байдаг.  Энгийн ажилчдыг бодоход тэс өөрөөр сэтгэдэг.
  • Америкт байгаа 3 сая саятны бараг 90% нь ахлах сургуулийн боловсрол эзэмшсэн бөгөөд өөрийн сонирхолтой салбар чиглэлдээ шилдэг нь болохын төлөө суралцаж, хичээж ирсэн хүмүүс байдаг. Тэд номоор гэрээ чимсэн хүмүүс байдаг.
  • 4.    Сейболд хэлэхдээ “Амжилтанд хүрсэн хүмүүс өөрсдөө асуудлыг эрж хайж олон шийдэхийг оролддог бол харин жирийн хүмүүс асуудлыг шийдэх зөв гарц олох хүртлээ зүгээр л залбирч суудаг” гэжээ.
  • Баян чинээлэг хүмүүс мөнгийг яаж олох вэ гэхээс илүү хөрөнгө оруулалт хийх, хадгалах талаар боддог. Тэд өөрсдийн санхүүгийн зөвлөгч нарынхаа зөвлөснөөр ашигтай бизнест хөрөнгө оруулалт хийдэг. 
  • Баян хүмүүсийн мөнгөтэй харьцах хандлага нь эерэг байдаг бөгөөд тэд мөнгийг эрх чөлөө бэлэглэгч гэж хүлээж авдаг байхад харин нөгөө талд тэс ондоогоор боддог хүн маш олон байдаг” гэж зохиолч Сейболд мөн онцолжээ.


Ихэнх хүмүүс амжилтанд хүрнэ гэдэгтэй итгэлтэй биш байдаг бөгөөд амжилтанд хүрэх талаар ч огт боддоггүй.  “Болно, Бүтнэ, Хүрнэ” гэсэн эерэг сэтгэлгээг өөртөө суулгаснаар хэн ч хүссэн хэмжээндээ хүртэл баяжиж чадна. 
Амжилтанд хүрсэн хүмүүс өөрсдөө ч хүртэл хүрч чадахааргүй тийм зорилгыг өмнөө тавьдаг. 1 сая долларыг хийхээсээ өмнө, тэд энэ хэмжээний мөнгийг олж чадна гэдэгтэй итгэлтэй биш байдаг.  Харин үүний цаана гармагцаа ахиад илүү ихийг хийх итгэлтэй болдог.  Бусад хүмүүс чадахгүй гэж хэлж байсан ч тэд бусдын үгийг үл тоон 1 саяыг 10 сая, цаашлаад З0 сая болгодог.  Тэдний хөдөлгөгч хүч бол ердөө л “Би чадна, боломжгүй зүйл гэж үгүй” гэсэн бодлоос л үүдэлтэй юм.  Дээр нь тэд өөртөө дэндүү их итгэдэг хүмүүс байдаг. Та хэр ухаалаг вэ?  Та үнэхээр ухаалаг бол өөрөөсөө дараах асуултыг асуугаарай.  “Та үнэхээр ухаалаг юм бол яагаад  ядуу байгаа юм бэ?” Бид амжилтанд хүрсэн хүмүүс шиг өөрсөддөө итгэлтэй байж, баялгийг бүтээж чадна. Танд амжилт хүсье.   

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57