Бизнес өөрөө нарийн түвэгтэй боловч түүнийг удирдах програм хангамжийн шийдэл нь энгийн, ухаалаг байх ёстой
2013, 5 сарын 2. 17:050
НавиУолд Монгол компанийн үүсгэн байгуулагч Д.Рэнцэнханд – Австраллийн Ла Тробе Их Сургуулийн Бизнесийн Удирдлагын Магистр, Монгол Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогч, ERP системийн зөвлөх, төслийн менежер, БДО Эдвайзори компанийн Зөвлөх үйлчилгээний партнер


Яагаад ERP гэж?

ERP (Enterprise Resource Planning) тухай ойлголт 1980-аад оны үед бий болсон байгууллагын санхүүгийн програм хангамжийн нэрнээс үүдэлтэй бөгөөд улмаар хөгжиж цогц шийдэл бүхий систем болжээ. Байгууллагын бүх нэгж, хэсгүүдийн үйл ажиллагаа, чиг үүргийг нэгдсэн  хэрэгцээ шаардлагад үйлчлэх мэдээллийн системд нэгтгэж, байгууллагын зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг автоматжуулдаг хэрэглээгээр нь Байгууллагын Нөөц Төлөвлөлт буюу ERP систем гэж нэршжээ. Компаниуд ERP системийг хэрэглэснээр өөрсдийн бизнесээ өргөжүүлж, компанийн санхүү, маркетинг, борлуулалт, түгээлт, ханган нийлүүлэлт, агуулах, үйлдвэрлэлийн бодитой мэдээллийг цаг тухайд нь  авч оновчтой шийдвэр гарган, үр ашигтай удирдаж ашиг, бүтээмжээ нэмэгдүүлэн ажиллаж байна.

ERP систем ямар ашигтай вэ ?
ERP нь компанид аажмаар удаан хугацаагаар үр ашгаа өгдөг өсөн нэмэгдэж байдаг оюуны хөрөнгө оруулалттай адил зүйл юм. ERP системгүй компаний хэлтэс нэгжүүд бие биетэйгээ нэг "хэлээр" ярьж, ойлголцож чадахгүйгээс маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө, нөөц боломжоо алддаг. Тиймээс ERP системийг ашигласнаар ажлын бүтээмж, гүйцэтгэлийн хурд түргэсэж үйл ажиллагаа зогсолтгүй хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ. Дэлхий даяаршилийн үйл явцтай уялдаж жижиг дунд бизнес эрхлэгч байгууллагууд томоохон компаниудын адил нэгдмэл цогц систем хэрэглээндээ тохируулан ашиглаж, том компаниудын дайтай өргөн цар хүрээтэй нягт зохион байгуулалттайгаар ажиллах боломжтой болж байна. Амьдрал дээр компани ихэвчлэн жижгээс аажим томорч тэлдэг. Дөнгөж үүсэн бий болж буй жижиг компани, томорч "Эрийн цээнд хүрсэн" компани, Холдинг гэх мэт компани хөгжиж дэвжих явцад тохирох ERP системийг зөв сонгох нь чухал юм.

Монголд Олон Улсын ERP систем

Компани үйл ажиллагааны зардлаа бууруулах, бүтээгдэхүүнээ цагт нь хүргэх, хөрөнгөө үр ашигтай зарцуулах, дүрэм журмын дагуу ажиллахад орчин үеийн олон улсын стандарт болсон ERP систем юутай нэн чухлыг Монголын компаниудын шийдвэр гаргагчид  сайн ойлгож байгаа билээ. Тиймээс ч нэр хүнд бүхий томоохон компаниуд Гадаадын компаниудыг түшиглэн олон ERP системийн хэрэгжүүлэлт хийсэн билээ. Гэвч ихэнх нь амжилтгүй болсоны гол шалтгаан нөхцөл нь  Монголын хөрсөн дэхь нутагшуулалт бөгөөд Олон Улсын ERP системийн ойлголт мэдлэг байхгүйгээс үүдсэн буруу сонголт гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Ийм жишээ олныг дурдаж болох боловч цаг хэмнэж мэргэн сонголт хийхэд тус дөхөм болох үүднээс ERP системийг амжилттай хэрэгжүүлэн олон хэрэглэгчтэй болсон Майкрософт компанийн алтан түнш, SAP Экстендед Бизнес партнер НавиУолд Монгол компанийг танилцуулья. 2005 оноос НавиУолд Монгол ХХК нь Олон Улсын ERP системийн суурилуулалт, хэрэгжүүлэлтийн үйлчилгээг амжилттай үзүүлэн Агаарын тээврийн салбарт МИАТ ХК, Өргөн хэрэглээний барааны борлуулалт, түгээлт болон автомашины диллер, үйлчилгээний салбарт MSM, КАМС, Блэк Морган Инк, НэтКапитал, Майнспек, Уул уурхайн салбарт Арева, КожеГоби, Оюу Толгой, Гаррисон, Камекс, TW Дриллинг компаниуд Монголын Үндэсний Уул Уурхайн Ассосиаци, Үл хөдлөх хөрөнгө, оруулалтын салбарт АПИП, Мэдээлэл холбооны салбарт Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК гэх мэт бизнесийн тэргүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Майкрософт Динамикс Навишн систем нь дэлхийд тэргүүлэгч 86,000 томоохон компанид 50 хэл дээр 1 сая 300 мянган хэрэглэгчид хүрч Монголд 400 гаруй лиценз хэрэглэгчтэй болоод байна.

Майкрософт Динамикс Навишн систем таны бизнест хэрэгтэй шийдэл мөн үү?
Майкрософт Динамикс Навишн системийг ашиглавал Олон Улсын стандартаар ажлын байрны гүйцэтгэх үүргийг тодорхой болгон стандарт жишгийн дагуу компанийхаа үйл ажиллагааг явуулах, Олон Улсын зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргаж, олон улсын стандартад нийцсэн санхүүгийн тайлан баланс гаргах, салбарын шинэ шийдэл үйлчилгээг өөрсдийн хүссэн сонголтоор авах зэрэг маш олон давуу талыг олгоно.
Майкрософт Динамикс Навишн системийг бизнесээ эхэлж байгаа компаниас эхлээд олон мянган ажилчидтай үндэстэн дамнасан корпорациуд ч ашиглах боломжтойд системийн гол үнэ цэнэ оршиж байна. Өөрөөр хэлбэл компани бизнесээ эхлээд цаашид өргөжихөд Майкрософт Динамикс Навишн ERP систем өсөн нэмэгдэж буй хэрэгцээг нь бүрэн хангаж байна. Жишээ нь, жилийн орлого нь 4.5 тэрбум фунт стерлинг, нийт 16,000 ажилтантай Европын тэргүүлэгч барилга угсралтын VolkerWessels груп, жилд 12 тэрбум литр шар айраг үйлдвэрлэдэг, 41,000 ажилчинтай, 500 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Carlsberg Brewery зэрэг бизнесийн салбар бүрд тэргүүлэгч компаниуд Динамикс Нав ERP-ийг стратеги бизнес шийдлээрээ сонгож, амжилттай явж байна.

Business Intelligence
Business intelligence нь бизнесийн удирдлагын тайлан гаргах, задлан шинжилгээ, өгөгдлийн тандалт, үйл явцын тандалт, харьцуулалт, тектсэн тандалт, урьдчилан таамаглах шинжилгээ хийх функцүүдтэй байдаг. Business Intelligence-н ойлголтыг хэрхэн нэвтэрснээр нь ERP системийг тодорхойлох шалгуур үзүүлэлт болгон авч үздэг.

Өнөөдөр байгууллага хир зэрэг үр ашигтай ажиллах нь менежерийн мэдлэг чадвар, ажлын туршлага, арга барил, удирдан манлайлж зохион байгуулах авьяас чадвараас гадна үйл ажиллагаандаа Business Intelligence-ийг хэрхэн үр ашигтай нэвтрүүлсэн, оновчтой шийдвэр гаргахад зүй зохистой ашиглахаас ихээхэн хамаарах болжээ.
Тавьсан зорилгоо хэрэгжүүлхэд хэрэгцээтэй мэдээллээр хангагдсан байх асуудал менежерүүдэд амин  чухал юм. Менежерүүдийг ийм мэдээллээр хангаж чадах ERP системтэй байх нь чухал байгааг байгууллагын удирдлага анхааралдаа авч тодорхой төлөвлөгөө боловсруулж зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх цаг иржээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02