Ажилдаа хоцрохгүй очихын тулд...
2013, 5 сарын 3. 12:010
Та өглөө ажилдаа очихдоо хэр хоцорч байна? Хоцролт гэдэг манай Монголын нөхцөлд байдаг л, хэвийн зүйл болсон мэт.   Хэрвээ та ажлаасаа байнга хоцордог бол доорх 5 аргыг хэрэглээд “өглөөний хүн” болоорой.
   
  1. Орой эрт унтаж амрах. Өглөөний сэрүүлэг дуугарах хүртэл та бүтэн 8 цаг унтана гэж тооцоод орондоо аль болох эрт ор.  Зарим үед өөрийн дуртай видео тоглоомоо тоглох юмуу эсвэл дуртай кино чинь телевизээр гараад салахгүй, тэгээд орой унтах хэрэг гардаг.  Гэхдээ шинэхэн өглөөг эрч хүчээр дүүрэн угтахын тулд та болж өгвөл эрт амарч байх хэрэгтэй.  Таны ажилгүй найзууд чинь гадуур алхая, шоудая гэж уруу татах вий.  Энэ бүхнийг зохицуулж өөртөө амрах цаг их гаргаж байхыг танд зөвлөж байна.
  2. Ажилруугаа өөр замаар яваад үз. Ажилруугаа байнга нэг замаар явах нь мэдээж хэрэг уйтгартай байх нь тодорхой.  Үргэлж явдаг замаараа машин дотроо эсвэл автобусан дотор эвшээж явахын оронд өглөө босдог цагаасаа 20 минутын өмнө босоод өөр замаар яваад үз.  Хот маань хэдий жижиг ч гэлээ та өдрийнхөө цайг ууж болох дажгүй хоолны газар болон кофе шопыг явах замдаа олж юуны магад. 
  3. Сэрүүлгээ эрт тавь. Та мэдээж хэрэг өглөө ажилдаа бэлдэх тодорхой запас цагийг бодолцоод сэрүүлгээ тавьдаг байх.  Тэглээ ч гэсэн та яарч сандран байж өглөөнийхөө цайг ууж, чүү ай ажилдаа амжиж байна уу?  Сэрүүлгээ арай эрт 10-15 минутын өмнө тавиад үзвэл ямар вэ?  Хэдий энэ нь богино хугацаа ч гэлээ ямар их зүйлийг энэ богинохон хугацаанд амжуулж болдгийг та хараарай. 
  4. Унтахаасаа өмнө маргаашийнхаа ажилд бэлд. Маргаашийнхаа ажилд өмнөх өдөр нь бэлдээд унтвал өглөө босоод танд хангалттай цаг гарах болно.  Өглөөний цайгаа, ажилд өмсөх хувцсаа, ер нь тэгээд маргааш хэрэглэгдэх зүйлүүдээ цуглуулж нэг дор тавиад амарвал өглөөгүүр яарч сандраад байх хэрэг гарахгүй л болов уу.  Хувцсан дээрээ зохицох гоёл чимэглэл, өмсөх гутлаа хүртэл сонгочихоод амарвал юу зүүх үү, юу өмсөх үү гэж цагаа та үрэхгүй. 
  5. Цагаа урагшуулж тавих. Хэрвээ та дээрх аргуудыг хэрэглээд хэрэглээд амжилт олохгүй байгаа бол энэ аргыг танд санал болгоё.  Цагаа 5-10 минутаар урагшлуулж тавь.  Цагаа урагшлуулснаа гэр бүлийнхэндээ хэлээд хэрэггүй.  Тэд ч хүртэл хичээл, сургууль, ажилдаа хоцролгүй очиг. 
     
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41