Стив Жобс мөрөөдөгч байсан уу эсвэл боломжийг бүтээгч байсан уу?
2013, 5 сарын 9. 14:180
Юуны түрүүн бүгдээрээ мөрөөдөгч, боломжийг бүтээгч хоёрын ялгааг гаргах ёстой.  Мөрөөдөгч гэж хэн бэ?  Ирээдүйд болох, ирээдүйд бий болгохыг хүссэн зүйлсийнхээ зургийг ханандаа өлгөөд түүнийгээ бий болгохын төлөө тэмцдэг хүмүүс.  Салбар, салбарт толгой цохиж буй удирдагчдийн ихэнх нь энэ аргыг хэрэглэж хүссэндээ хүрсэн байдаг бөгөөд Стив Жобс ч хүртэл ингэж ярьдаг хүн байжээ.  Гэхдээ тэрээр энэ аргыг хэрэглэж үзсэн ч сонгоогүй, энэ замаар яваагүй юм.  Тэр бол жинхэнэ боломжийг бүтээгч байсан.  Тэгвэл боломжийг бүтээгч гэж хэн юм бэ?
Хэзээ нэг аятайхан нөхцөл боломж бий болчих бол гэдгийг хүлээж суухгүйгээр хийж буй ажил алба, үйл хэрэгтээ одоогийн байгаа нөхцөл байдлыг тааруулж чаддаг, боломж бүрийг ашигладаг хүнийг хэлнэ.
 
  
Одоо бүгдээрээ Стив Жобсын түүхээс хамт сонирхоё.
Стив Жобс болон түүний хамтрагч Стив Возниак хоёр нийлж байгаад авсаархан жижиг, хэрэглэхэд хялбар, хямд компьютерийг бүтээсэн нь Apple II байсан юм.  Үнэндээ үүнийг Возниак л хийсэн гэхэд болно.  Жобс зөвхөн санааг нь гаргасан.  Юу гэсэн үг вэ гэж та гайхаж байна уу? Юу вэ гэхээр Apple II компьютерийг бүтээх бүх эд эд ангиуд нь бэлэн байсан бөгөөд нийлүүлж угсраад л компьюьтер болох юм байна гэдэг санаа нь харин Стив Жобсынх байсан. 
Үүний дараа графикт хэрэглэдэг мэргэжлийн компьютер болох Макинтошыг тэрээр мөн дээрхийн адилаар компьютерийн эд ангиудыг цоо шинэ байдлаар угсраад л бүтээчихсэн.
 
 
Энэ компьютераа бүтээснийхээ дараагаар Стив Жобс Дэлхийн хамгийн шилдэг компьютерийг бүтээнэ гэсэн хүсэл мөрөөдөлдөө жигүүрлэн Аpple-ыг орхиж бүхэл бүтэн 10 жилийг онцын зүйл хийхгүй хоосон мөрөөдөж өнгөрөөсөн гэхэд болно.  Тэрээр бусад амжилтанд хүрсэн хүмүүсийн адилаар хүсч, мөрөөдөж үзсэн боловч энэ нь түүнд тохирох арга биш байсан болохоор Apple-руу буцаж орон iMac, iPod, iTunes, iPhone, iPad зэрэг шинэ бүтээлүүдээ хийсэн юм. 
Wired сэтгүүлд өгсөн ярилцлагандаа тэрээр “Бүтээлч чадвар гэдэг бол байгаа зүйл, эд ангиудыг хооронд нь эвтэйхэн угсарч холбоход л байдаг юм.  Та нар аливаа шинэ зүйлийг бүтээсэн эздээс хэрхэн тухайн зүйлээ хийснийг нь асуувал тэд дотроо өөрсдийгөө жаахан буруутгадаг. Учир нь тэд үнэндээ шинэ бүтээлийг гардаж хийцгээгээгүй байдаг бөгөөд зөвхөн ийм байдлаар хийчихвэл болох юм байна, ингээд холбочихвол зүгээр юм байна гэдгийг олж харж чадсан, шинэ санаа дэвшүүлсэн хүмүүс байдаг юм ” гэж хэлсэн байдаг. 
Стив Жобс бол яахын аргагүй боломжийг олж харж чаддаг, боломжийг бүтээгч гайхалтай чадварлаг хүн байсан гэхэд хэн ч маргахгүй. Одоо Аpple компани Стив Жобсгүйгээр урьдынх шигээ ажиллаж чадаж байгаа болов уу? Стив Жобс энэ компанийн гол, чухал гэсэн бүх шийдвэрүүдийг гаргагч нэгэн байсан бөгөөд Apple компанийн хурдацтай хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж чадсан хүн юм.  
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41