Манай орны хувьд хөдөлмөр эрхлэлт нь анхаарал татсан чухал асуудал хэвээр байгаа билээ. Сүүлийн жилүүдэд эдийн засаг хурдацтай өсч байгаа хэдий ч хүн амын амьжиргаа дорвитой дээшлэхгүй байна. Амьжиргааг дээшлүүлэх хамгийн оновчтой гарц бол тогтвортой, баталгаат ажлын байр юм. Монголд хөдөлмөрийн насны 1 153 400 хүн байгаагаас 1 058 000 орчим нь ажил эрхэлж, 96 мянга гаруй хүн хөдөлмөр эрхлээгүй байна.