Ярилцлагын үеэр өөрийнхөө “сул тал”-ыг хэрхэн эерэг байдлаар хэлэх вэ?
2013, 5 сарын 17. 8:360
Ажлын анкет бөглөхөд тааралддаг, ажлын ярилцлаганд зоолттой асуугддаг асуулт бол таны давуу ба сул тал юу вэ? гэх.  За яахав миний давуу тал ийм тийм гээд хэлчихэж болно.  Харин сул талаа хэлэх гэхээр нэг тиймэрхүү болчихоод байгаа биз. Яагаад заавал ийм асуулт асуудагийн шалтгаан нь тухайн ярилцлага авагч этгээд ажил хайгчийн хэр шударгыг, бас дээр нь өөртөө хэр итгэлтэй болохыг шалгах үүднээс тэр юм.
 

Тиймээс та ямар ч албан байгууллагын ярилцлаганд орохоор байсан энэ асуултанд заавал бэлдээд очих хэрэгтэй.  Аз болж стандарт асуулт гэж байхаас биш стандарт хариулт гэж байдаггүй.  Тэгэхээр танд боломж зөндөө байна гэсэн үг. Харамсалтай нь хүмүүс хэтэрхий ухаалаг, хэтэрхий шударга харагдах гэж энэ асуултанд буруу хариулж ярилцлагыг орвонгоор нь эргүүлэх нь бий. 
Жишээлэхэд:
  1. Өөрийнхөө сул талыг давуу тал болгон дөвийлгөх.  Миний сул тал бол “Би аливаа зүйлийг бүрэн гүйцэт, төгс хийхийг оролддог” гэх.  Энэ нь хүний чихэнд наалдах хариулт мөн үү.
  2. Хэтэрхий шударга загнах.  Миний сул тал “Би жаахан замбараагүй.  Энэ нь зарим үед нэг хийсэн ажлаа дахиад барьж авч хийхэд хүргэдэг” гэх мэт.  Хэн ийм хүнийг авч ажиллуулахыг хүсэхэв дээ. 
Хэдийгээр шударга байна гэдэг сайн чанар ч хэлж байгаа зүйлээ өөрийн давуу талтай уялдуулан холбож хэлбэл хүний чихэнд арай л зөөлөн сонсогдоно.  Харин үүний оронд “Би багаар ажиллах сонирхолтой.  Олон хүнтэй хамтран ажиллах нь надад таалагддаг.  Гэхдээ зарим үед ганцаараа хийх зүйл дээр, бусадтай хамтран ажиллаад байх хэрэггүй санагддаг” гэх ч юмуу.
 

Эсвэл “Бусад хүмүүс өнөөдөр, маргаашдаа юу хийх вэ гэж төлөвлөж байхад би харин холыг их хардаг.  Энэ зан маань зарим үед намайг яг одоо хийж буй зүйлс дээрээ төвлөрөхгүй байх шалтгаан болдог”  гэх мэтээр сөрөг хариултаа эерүүлж хэлэх нь зүйтэй.  Энэ мэтээр та өөрийн сул талыг ажил олгогчид эвтэйхэн байдлаар ойлгуулах хэрэгтэй.  Өөрийн сул талыг зөөлрүүлж ойлгуулна гэдэг бас нэг чадвар шүү залуусаа. 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
8
5
1
1
1
1
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41