Ярилцлаганд орохдоо сандралаа хэрхэн дарах вэ?
2013, 5 сарын 17. 9:410
Ихэнх хүмүүс ярилцлаганд орохдоо сандардаг ч чухал зүйлсээ тэмдэглэж, тухайн ярилцаганд зөв хандлагатайгаар орж чадвал “чухал” өдөр өөрийгөө “хөлдөөхгүй” байж чадна. Ярилцлаганд орох бэлтгэлээ хангах нь таагүй сюрпризгүйгээр ярилцлаганд орох ганц арга юм. Компаний эрхэм зорилго, бүтээгдэхүүн, соёл, тэнд ямаршуухан төрлийн хүмүүс ажилладаг болохыг судалж мэд. Дараа нь тэдгээр мэдээллээ тухайн ажлын байранд тохирох ажилтан гэдгийг баталж нотлох, жишээ баримт болгон ашигла.
 
  • Бэлтгэл, бэлтгэл, бэлтгэл
Та өөрийгөө Сиви-ний “нөөц ар тал” гэдгээ мэдэж байгаа ч Сиви-гээ дахин нэг удаа уншснаар  ажил олгогчоос өөрийн ажил эрхлэлт, боловсролын талаар ямар нэг асуулт ирэхэд түгдрэлгүй хариулж чадна. Ажил олгогчоос асууж болох бүх асуултанд бэлтгэх боломж байхгүй ч түгээмэл асуулт, хариултуудын талаар бодож, эргэцүүлж чадвал ярилцлагын үеэр хэл чинь гацахгүй. Ярилцлагын урд өдөр сайтар унтаж амарснаар өөрийгөө шинэ соргог байдлаар мэдрэхэд чинь тусална. Сүүлчийн минутанд өөрийнхөө төлөвлөгөөг орхихгүй байхыг хичээгээрэй. Унтаж амрахаасаа өмнө ярилцлаганд орох хувцсаа ялгаж салгаж, гутлаа өнгөлж тослоорой. Өөрийнхөө нойрыг хүргэхийн тулд ямар нэг ундаа, шар айраг уухыг хүсч болох юм. Гэхдээ л өглөө нь “шартсан” байдалтай сэрэхийг хүсэхгүй л байгаа бол нэг удаа тэвчээрэй. Сайхан бодол, санаатайгаар унтаж амрах нь ярилцлагандаа инээмсэглэж ороход чинь тусална. Ярилцлаганд явахад стресстэй байж болох юм. Ярилцлаганд орохынхоо урд өдөр нь тухайн газар хүртлээ явган алхаж, гүйж хэр хол зайтайг нь мэдэх боломжтой. 5 км зайтай газар гүйж харайсаар 10 минут хоцроод очвол яавч таныг сайнаар үнэлэхгүй. Та ярилцлагын өрөөнд орохоос өмнө хүлээлгийн танхимд  тухайн цагийг  хэсэг гүнзгий амьсгал авангаа, ярилцлага авах хүнтэйгээ бага зэрэг яриа өрнүүлэхэд ашигла. Оффисийн өрөөг сайхан засаж тохижуулсан тухай, одоогийн сайхан цаг агаарын тухай гээд ямар нэг энгийн зүйлийн тухай ярилцаж чадвал та хоёрын дундах мөсийг хагалж, харилцахад хялбар болно.
 
  • Ярилцлагын үеэрх үйл хөдлөл
Та өөртөө  итгэлгүй байгаа ч гэсэн өөртөө итгэлтэйгээр хийгээрэй. Ярилцлагын үеэр эерэг байдлаар гар барих, ярилцагчийн нүд рүү харах, сандал дээрээ цэх суух гэх мэт үргэлж зохистой биеийн хэлэмжийг ашиглаарай. Боломжтой бол ярилцагчтайгаа өглөө ярилцлаганд орохыг хичээгээрэй. Ингэснээр бүхэл өдрийг толгойгоо гашилгахгүйгээр өнгөрөөх боломжтой. Хэрэв ярилцлага таны цайны цагийн үеэр таарсан бол та цагтаа цайндаа гарч хооллохыг яарч болох юм. Хэрэв ажлын дараа хоолловол стресстэй санагдаж болох юм.  Эцэст нь хэлэхэд огт санаа зовох хэрэггүй. Санаа амар байж, өөрийнхөөрөө байгаарай.  Ярилцлагын үеэр тухайн компани таньд таалагдаж байгаа шиг, тэдэнд ч бас та таалагдаж байгаа бол нээлттэй, чөлөөтэй байгаарай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15