Улаан дарсны ид шид
2013, 5 сарын 20. 14:290
Дарс үнэхээр хүний биеийг сайжруулж, урт удаан наслахад нөлөө үзүүлдэг гэж үү?  Энэ асуултанд эрдэмтэд нэгэн дуугаар “Тийм” гэж хариулж байна. Судлаачдын үзэж байгаагаар улаан дарсанд флавонойдс гэх бодис агуулдаг бөгөөд энэ нь хүний биеийн дархлалын системийг сайжруулж, улмаар элдэв янзын өвчнийг эсэргүүцэх чадвартай болгодог гэнэ.  Ялангуяа улаан дарсыг өдөр болгон хэрэглэдэг хүн хорт хавдар болон зүрх судасны өвчнөөр өвчлөх нь бага байдаг гэжээ.
 

Cabernet Sauvignon, Petit Syrah and Pinot Noir зэрэг дарсууд флавонойдсыг ихээр агуулдаг бол харин Merlots and Zinfandel гэх мэт улаан дарснуудад цагаан дарсуудыг бодвол флавонойдс бага хэмжээтэй байдаг юм байна. Тиймээс эрүүл мэндээ бодогч хүмүүс дарс дарсдаа улаан дарсыг өөрсдийнхөө сонголт болгох хэрэгтэй болж дээ.  Хамгийн гол нь хэтрүүлбэл хор болохыг санах нь зүйтэй.  Өдөр бүр хундага улаан дарс уух нь эрүүл мэндэд үнэхээр сайн нөлөөтэй ажээ.
 

Аль эрт XVI зуунд амьдарч байсан Швейцарын эмч Параселсус хэлэхдээ “Дарс бол хоол хүнс, эм тан, хор аль нь болж болно.  Гол нь тунг нь тааруулах хэрэгтэй” гэж хэлсэн байх юм.  Зүрх судасны эмч, профессор Рожер Кордер улаан дарс хүний эрүүл мэндэд хэр нөлөө үзүүлэх талаар олон жилийн турш судалгаа хийсэн байна. Тэгээд тэрээр "The Wine Diet" номондоо хүмүүс өдөр бүр хооллодог шигээ улаан дарсыг өдөр бүр бага хэмжээгээр хэрэглэж байх хэрэгтэй гэж бичжээ. Түүнчлэн түүний хийсэн судалгааны үр дүнд Францчуудын зүрхний өвчнөөр өвчилдөггүй шалтгаан нь мөн л улаан дарстай холбоотой байсныг олж тогтоосон байна. 

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00