Танилцуулгыг хэрхэн сайн бэлдэж хүмүүст хүргэх вэ?
2013, 5 сарын 20. 17:080
Хамтран ажиллагсад, бизнесийн түнш, болон харилцагч үйлчлүүлэгчдийнхээ өмнө танилцуулга бэлдэж хүргэнэ гэдэг ихэнх ажилчдын хувьд их айдас дагуулсан зүйл.  Гэсэн хэдий ч ажлын явцад таны эзэмшсэн байвал зохих чадварын нэг бол яах аргагүй илтгэх ур чадвар гэвэл та лав маргахгүй байх. 
 

Таны хувьд доорх 2 илтгэгчийн алийг нь илүү үнэлэх вэ?
  1. Мэдээлэл нь хүнд өгөөжтэй ч бусдад хүргэж, ойлгуулах чадвар муу илтгэгч.
  2. Мэдээлэл, судалгаан дээрээ анхаараагүй боловч бэлдсэн жаахан зүйлээ сонсогч хүнд чадварлаг хүргэх илтгэгч.
Зөв хариулт бол 2. Уг нь бэлдсэн мэдээлэл нь ч тэр, хүнд хүргэх байдал ч тэр хоёулаа чухал зүйлд тооцогдох боловч сонсогчдын хувьд илтгэгчийн чадвар хэр зэргээс шалтгаалан тухайн танилцуулгыг хэр хэмжээнд хүлээн авч ойлгох нь тодорхойлогддог байна.  Ямар ч сонирхолтой сэдвийг ярих чадвар муугаас уйтгартай, залхмаар яриа болгож болох боловч харин эсрэгээрээ бусдын сонирхлыг тэр бүр татахгүй мэдээ, мэдээллийг чадварлаг илтгэгч бусдад сонирхолтой, үр өгөөжтэй байдлаар хүргэж чаддаг.
 

Чадварлаг илтгэгчдэд байх 4 чадварыг хүргэе. Та үүнийг уншаад өөрийнхөө чадварыг дээшлүүлээрэй. 
  • Өөртөө итгэлтэй байх.  Хэдийгээр чадварлаг илтгэгчдэд сандарч, айж тэвдэх үе байдаг ч гэсэн тэд үүнийгээ бусдад үзүүлэхгүй байж чаддаг.  Сонсогчидтойгоо нүдний контакт үүсгэж,  дуу хоолой болон гадаад байдлаараа өөртөө хэр итгэлтэй байгаагаа харуулах нь чухал.  Ярианыхаа явцад аа, ммм... гэх мэт сул үг аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. 
  • Үнэмшил төрүүлөхүйц ярих.  Бусдад итгэл төрүүлэхээр ярина гэдэг бол чадварлаг илтгэгчдэд байх ёстой бас нэгэн чанар.  Итгэл, үнэмшил төрүүлэхээр ярихын тулд сонсогч этгээдээс илүү их зүйл мэдэж байж шаардлагатай.  Тэглээ гээд энэ нь бүхнийг мэдэж байх ёстой гэсэн үг биш юм.
  • Эрч хүчтэй байх. Чадварлаг илтгэгчдээс эрч хүч амтагддаг.  Тэд ярьж буй зүйлээ сонирхолтой хэлбэрээр бусдад хүргэж чаддаг.
  • Төрөлхийн илтгэх чадвартай байх.  Зарим хүн төрөлхийн гэмээр илтгэх чадвартай байдаг.  Маш олон сонсогчдын өмнө илтгэл бэлдэж ярьж байна гэхээсээ илүү хэсэг бүлэг найзуудтайгаа ярьж байгаа юм шиг л чөлөөтэй байж танилцуулгыг сонсогч хүмүүст 100% ойлгуулж чаддаг. 
Та өөрийн илтгэх чадвараа дээшлүүлэхийг хүсч байвал дасгал сургуулилт тогтмол хийх нь чухал.  Аль болох олон хүний өмнө яриа хийх хэрэгтэй.  Магад танай байгууллага шинэ орж буй ажилчдаа сургах сургалт явуулдаг л байлгүй.  Тэр сургалтанд сайн дураараа хамрагдаж, байгууллагынхаа талаар танилцуулга бэлдэж шинэ ажилчдын өмнө хүргэж болох юм.   Мөн энэ талаар бичигдсэн ном сэтгүүл тоймгүй байдаг тул олж уншаарай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47