Ярилцлагыг сүйрүүлэгч биеийн 6 хэлэмж
2013, 5 сарын 21. 8:370
Ярилцлаганд орохдоо айж тэвдээд л байна уу? Доорх 6 биеийн хэлэмж ярилцлагыг сүйрүүлдэг бөгөөд ярилцлага авагчийн нүдэнд амархан өртдөг байх нь.
 
  1. Хэт их хөлрөх. 
Хэрвээ та ярилцлаганд орох гээд хүлээж байхдаа таны алга ус даасан хэвээрээ байвал аяга хүйтэн ус өгөхийг гуйгаарай.  Энэ нь таны биеийн температурыг бууруулж алганы чинь хөлрөлийг багасгана.
Ер нь их хөлөрдөг бол ярилцлагын үеэр гараа сэмхэн арчих жижиг алчуур юм уу салфетка бариад орох хэрэгтэй.  Хэрвээ та салфетка, гарын алчуургүй орчлоо гэж бодоход хөлрөөд байгаа гараа пиджак, цамцныхаа дотор талд арчиж болох юм.  Яагаад тэнд вэ гэж үү?  Ихэнх хүмүүс өмдөндөө арчих гээд байдаг.  Гэтэл их хөлөрсөн алга таны өмдөнд хээ тавих нь бий.  Ийм явдал өмнө гарч байсан гэнэ шүү.  Анхаараарай.
  1. Үгээ залгих, амандаа бувтнах
Хэрвээ та ярьж чадахгүй, амандаа бувтнаад байвал энэ нь үнэхээр их сандарч байгаагийн илрэл.  Гүн амьсгаа аваарай.  Ярилцлага авагч хүн таныг сандарч байгааг ойлгох бөгөөд тэглээ гээд таныг буруутгаад байхгүй.  Та ярилцлаганд орохдоо ярилцлагын үеэр асуугддаг түгээмэл асуултуудад бэлдээд орвол ийм төрлийн асуудал үүсэхгүй л болов уу.
  1. Маш их зүйлийг, их хурдан ярих
Зарим хүмүүс сандрахаараа зогсохоо мэдэхгүй чалччихдаг талтай байдаг.  Хэрвээ та ийм бол иймэрхүү нөхцөлд гүн амьсгаа авч аль болох удаан ярихыг хичээх хэрэгтэй.
 
  1. Ярилцлаганд хоцрох, эсвэл хэт эрт ирэх
Хэдийгээр эдгээр 2 хүчин зүйл нь нервтсэний шинж тэмдэг биш юм шиг санагдаж байвч ярилцлагын газар хэт эрт ирэх, ярилцлаганы цагаас хоцрох нь тухайн хүн дээд зэргээр сандарсныг харуулдаг.  Тиймээс хоцрохгүй байхын тулд замын түгжрээ гэх мэт зүйлийг бодолцож гэрээсээ эрт гараарай.  Харин та хэт эрт хүрээд ирвэл товлосон цаг болтол нь өөрийгөө тайвшруулж, ярилцлагын асуултуудад бэлдэнгээ тухайн албан газрын ойр хавиар нь алхаж болох юм.
  1. Гараараа зангаж ярих
Хэрвээ та ярилцлагын үеэр гараараа зангаж ярих нь их байдаг бол энэ нь сандарч буйн бас нэг илрэл юм.  Тиймээс гарын хөдөлгөөнөө хянахын тулд 2 гараа хөлийнхөө хооронд хавчиж суух юмуу, 2 гараа атгаад суух хэрэгтэй. 
  1. Нүүр улайх
Нүүрний улаан сандралын түгээмэл шинж бөгөөд ихэнх хүмүүсийн сандралын шинж тэмдэг нь тэдний нүүр улайж эхлэхээс илэрдэг.  Нүүр улайхтай тэмцэхэд жаахан хэцүү.  Яахав бүх зүйл зүв зүгээр болох болно, яавал гэждээ гэх мэтийн тайвшруулах үгийг өөртөө хэлж сандралаа багасгаж болно.  Голдуу ичимхий хүмүүсийн нүүр амархан улайдгийг та мэдэх байх. 
Ярилцлага авагч хүн таны талаар муугаар бодож эхлэхээс өмнө энэ байдлыг бушуухан арилгах хэрэгтэй.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02