Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдаан зарлаж, шалгаруулах тухай А/70 тоот захирамжийг 2013 оны 01 сарын 30-ны өдөр гаргасан. Захирамжийн дагуу “Тэргүүний жагсаалч анги” шалгаруулах уралдааныг хоёр үе шаттай явуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний шалгаруулалт өнгөрсөн сарын 01-нээс энэ сарын 01-ний хооронд Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах нийт анги, байгууллагуудын дунд болжээ.