Бясалгал таны ажил хэрэгт хэр нөлөө үзүүлэх бол...
2013, 5 сарын 24. 8:400
Ажил дээрээ амжилт гаргаж тэрүүхэн тэндээ гялалзмаар л байгаа биз дээ?  Магадгүй та амжилт гаргах гээд зүтгэж ч байж болох.  Шим тэжээллэг хоол хүнс хэрэглэдэг, дасгал сургуулилт тогтмол хийдэг, мөн хамтран ажиллагч хүмүүс дундаа боломжийн харилцаатай байх.  Асуудал юунд байна вэ гэхээр, хүн бүрийн амжилтын төлөө урагш алхах алхаа ижилхэн байдагт л юм.  Тэгвэл энэ баригдмал хайрцаган доторхоос өөр өрсөлдөөний нэгэн нууц аргыг танд толилуулъя.  Энэ бол Бясалгал хийх юм.  Бясалгал хийх нь Төвдийн ууланд гараад лам бол гэсэн үг ерөөс биш.  Энд шашинлаг бус бясалгалын талаар ярьж байгаа юм шүү.  Бясалгах процесс нь хүний биеийн эрүүл мэнд болоод анхаарал төвлөрөлтөнд маш сайн нөлөөтэй.  Ялангуяа сэтгэлийн түгшүүрт байдал, стрессдэх явдлыг бууруулж, бие сэтгэлийг тайвшруулж, ажлын эргэн тойронд үүссэн төвөгтэй асуудлууд дээрээ бус чухал гэсэн зүйлүүд дээрээ анхаарлаа хандуулахад тусалдаг.  Мөн өдөрт бидний тархинд орж ирдэг хэрэгтэй, хэрэггүй хэдэн мянган бодлоос ангижрахад тустай.
 
 
Түүнчлэн үнэхээр тэвчишгүй хүнд асуудал тулгарах үед бясалгалын хүчээр тухайн асуудлыг даван гарах бүрэн боломжтой.  Та бясалгал хийснээр яарч сандчан, тэвдэж болчимгүй шийдвэр гаргана гэж түүхэнд байхгүй. 
Өнгөрсөн жил Харвардын Эрүүл Мэндийн сургуулийн болон Германы Неуроймажинг дахь Бендер Институтын судлаачид огт бясалгал хийдэггүй хүмүүсийг бясалгал хийлгүүлсэн бөгөөд оролцогчдын хувьд эерэг үр дүнд хүрсэн байна.  Тэд бясалгал хийснээр оюун санаа нь цэвэршиж, тэдний амьдралд юу чухал, юу чухал биш болохыг ялгаж чадах чадвартай болсны дээр сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг болсон байжээ.
 
 
Тэгвэл хэрхэн бясалгал хийх вэ? Бясалгал хийх үй түмэн арга байдаг.  Гэхдээ бидний хувьд бясалгалын хамгийн төгс хэлбэрийг сонгох бус энгийн, өдөр тутмын бясалгах процессийг мэдэхэд хангалттай. 
  1. Өдөрт 2 минут л гарга.
Бясалгал хийж сурахын тулд эхлээд хугацааг багаас эхлэх хэрэгтэй.  Бясалгал гэгч гайхалтай зүйлийг мэдрэх хүртлээ өдөрт 2 минут бясалгахаас эхлэх хэрэгтэй. 
  1. Боломжит цагийг сонго.
Өдрийн яг тэр цагт гэж цаг товлох хэрэггүй.  Өглөө дөнгөж босоод эсвэл үдийн цайны завсарлагаагаар ч хийж болно.   Эхлэхээсээ өмнө аяга кофе ууна уу, шүдээ угаана уу, өдрийн хоолоо иднэ үү, эсвэл ажлаасаа дөнгөж орж ирээд хийнэ үү таны дурын асуудал.
  1. Нам, гүм чимээгүйхэн газар сонго.
Зарим үед бясалгалыг өглөө эрт гэрийн бусад гишүүд сэрээгүй байхад хийхэд илүү тохиромжтой байдаг.  Эсвэл та ойролцоох цэцэрлэгийн хашаан дотор, эсвэл тагтан дээр ч юмуу...Ер нь хаана ч хийж болно.  Гол нь бясалгал хийх хугацаанд танд хэн нэгэн саад болохооргүй тийм газрыг л олж суух хэрэгтэй.
  1. Өөртөө эвтэйхэн байрлалаар суу.
Хөлөө ачаад суух, хөлөө жийгээд хана налаад суух аль нь дээр байна тэр байрлалаараа суух хэрэгтэй.  Шалан дээр суух тухгүй байвал сандал дээр суугаад ч хийж болно. 
  1. 2 минутаар хийж эхэл.
Энэ маш чухал.  Хүмүүс ихэнх нь 15-30 минут бясалгаж чадна гэдэг.  Тэд чадна, чадна.  Гэхдээ нэг суухдаа хэр удаан бясалгал хийхдээ бус бясалгалыг тогтмол хийдэг болохын тулд зөвхөн 2-хон минутаас эхлэх хэрэгтэй.  Ийм эхлэл нь хүн бүрт амар байх бөгөөд цаашдаа бясалгах хугацаагаа бага багаар ахиулах нь зүйтэй.  7 хоногийн турш 2 минутаар бясалгал хийсэн бол та хугацааг нь 5-7 минут болгох, 14 хоногийн дараа 10 минут, 21 хоногийн дараа 15 минут, сарын дараа 20 минутаар гэх мэт хийгээрэй. 
  1. Амьсгал дээрээ төвлөр.
Амьсгалаа авч, гаргах дээрээ анхаарлаа төвлөрүүл.  Тооны аргыг ашиглах нь үр дүнтэй байдаг.  Амьсгалаа авахдаа 1 гэж тоолоод, гаргахдаа 2, авахдаа 3, гаргахдаа 4 гэх мэтчилэн.  Мэдээж эхэн үедээ таны бодол, оюун санаа амьсгал дээрээ төвлөрөхгүйгээр өөр элдэв янзын юм бодоод, тэнээд явчих нь энүүхэнд.  Энэ үед та аль болох өөрийн амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлэх гэж оролдох хэрэгтэй.  Эхлэл бүхэн хэцүү байдаг.  Нилээд хэд ингэж хийсний дараа танд хэцүү биш санагдаж эхлэнэ. 
За ямар санагдаж байна? Боломжийн байгаа биз дээ? Та оролдоод үзээрэй
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59