Голомт банкны хувьцаа эзэмшигч ажилтнууд мэдэгдэл гаргалаа
2013, 5 сарын 24. 9:260
2013 оны 5-р сарын 23-нд өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр таны өмгөөлөгч гэх З.Сүхбаатарын Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд хандаж бичсэн захидал хэвлэгдсэнийг хараад бид эгдүүцэн дургүйцэж байна.
Бидний хувьд Голомт банкиндаа олон жил тогтвортой ажиллаж, өөрсдийн хувь заяагаа банктайгаа холбосон бөгөөд өөрсдийн олон жилийн хөдөлмөрийн үр шимээр хуримтлуулсан мөнгөөр банкныхаа хувьцааг худалдан авсан ажилтнууд юм.
Өмнө нь 2013 оны 3-р сарын 27-ны өдөр Голомт банкны ТУЗ-ийн дарга, таны дүү Л.Болдхуягаас манай банкны “Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-т хамрагдсан /хувьцаа худалдан авах эрх авсан/ нийт ажилтнуудад “Маш нууц” гэсэн тэмдэглэлтэй, хэвлэлд нийтлүүлсэн захидалтай ижил агуулга бүхий захидлыг илгээсэн бөгөөд бид Та бүхний энэ үйлдэлд хүлээцтэй хандаж, банкныхаа үйл ажиллагааг хэвийн явуулах, харилцагчиддаа хүрсэн үйлчилгээг үзүүлэхийн төлөө өөрсдийн итгэл үнэмшил, сэтгэл зүрхээ зориулан ажилласаар байна.
Мөн 2013 оны 3-р сарын 28-ны өдөр болсон “Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-т хамрагдсан нийт ажилтнуудын хуралд ТА өөрийн биеэр, сайн дураар оролцох үед бид тантай энэхүү захидалд тусгагдсан асуудлаар нэг бүрчлэн илэн далангүй санал бодлоо солилцож, бодит байдлыг тайлбарлан, хов жив, хардалтанд үндэслэсэн, үнэн худал нь батлагдаагүй мэдээллийг тараах нь банк төдийгүй банкны системийн хэвийн үйл ажиллагаанд хортой болохыг Танд анхааруулж байсан билээ. Мөн хурал дээр таны улайран санал болгож байсан “Ажилчдын түр хороо” байгуулах саналыг ч эрс эсэргүүцэж байсныг Та санаж байгаа гэдэгт итгэж байна.
Гэвч өнөөдрийн хэвлэлд нийтлэгдсэн захидал нь Голомт банкны олон мянган харилцагч, ажилтнуудын эрх ашгийг ноцтойгоор хөндөж байгаагийн зэрэгцээ Монгол улсын банк санхүүгийн системийн тогтвортой байдлыг алдагдуулахад хүргэж байгаа тул энэхүү зохисгүй үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байна.

Хүндэтгэсэн,
Голомт банкны хувьцаа эзэмшигч ажилтнууд
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00