Дэлхийн шилдэг илбэчин Бен Мурфи Монголд
2013, 5 сарын 24. 12:540
Дэлхийн илбийн рeкордын эзэн Австралийн алдарт илбэчин Бен Мурфи өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүдээ анх удаагаа Монголын үзэгчдэд толилуулахаар болжээ. Тэрээр Улаанбаатарт энэ сарын сүүлээр хүрэлцэн ирэх ба ирэх зургадугаар сарын 1, 2-нд, 14.00, 19.00 цагт “UB Palace”-ын концертын их танхимд тоглох аж.



Тэрээр АНУ-д бүтэн жилийн турш 300 гаруй шоу тавихад нь бүх тасалбар нь борлогдож дуусдаг дэлхийн хэмжээний илбэчин аж. Бен Мурфи-г Монголд тоглож буй анхны тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Ариана Уорлд” ХХК ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар Монголын хошин урлагийн хамгийн ууган хамтлаг болох “Шилдэг өнгө” продакшн, Монголын илбэчдийн холбоо, “Хулан” циркус групп нар ажилаж байгаа гэнэ. Мөн тус шоу тоглолтын хөтлөгчөөр олон улсын илбэчдийн холбооны гишvvн, улсын циркийн илбэчин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Баярсайхан ажиллах юм байна.

Бен Мурфи усаар дүүргэсэн цоожтой шилэн хоргоноос алга болон гарч ирэх үзүүлбэрээрээ алдарт илбэчин Хүдинигийн дэлхийн рекордыг эвдсэнээрээ дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчидтай болсон гэдэг. Түүний телевизээр болон амьдаар тоглогдож байсан гайхамшигт үзүүлбэрүүд нь АНУ, Ази, Номхон далайн улс орнуудын сая, сая үзэгчдийг гайхшруулсаар ирсэн юм.

Бен Мурфи өөрийн хамтрагч үзэсгэлэнт Шерин нарын гайхалтай үзүүлбэрүүүдээс дурьдвал, тэд гэнэт алга болон эргэн тайзнаа гарч ирдэг бөгөөд мөн эмэгтэй хүнийг хоёр, түүнээс ч олон хэсэг болгон хөрөөдөх, Шеринийг алчуур шиг мушгих зэрэг сонирхол татсан гайхалтай үзүүлбэрүүдийг үзүүлдэг бөгөөд энэ удаад Монголын үзэгчдэд эдгээр хачирхалтай, эрсдэлтэй, итгэмээргүй үзүүлбэрүүдийг дэргэдээс нь мэдрэх ховорхон боломж тохиох нь ээ. Тэрээр шоуныхаа үеэр тайзан дээр үзэгчдээс урин оролцуулах тул та ч түүний ээлжит хамтрагч байж болох нь байна шүү.
Дэлгэрэнгүй мэдээллийг:  96680737, 99061215

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41