Ханиаднаас сэргийлэх хамгийн энгийн 3 арга
2013, 5 сарын 24. 15:430
Ханиад хүрэхийг хүсээд байдаг хэн байхав.  Ханиаднаас сэргийлж байгаа нь энэ гээд үргэлж эмнэлгийн цагаан бээлий, амны хаалт хийгээд явалтай биш дээ.  Тиймүү? 
Хүмүүсийн мэддэггүй  хэрнээ мэддэг ч юм шиг, мэддэг хэрнээ хэрэгжүүлдэггүй ханиаднаас сэргийлэх хамгийн энгийн аргуудыг  хүргэе.
 
 
  • Гараа цэвэрхэн байлгах
Гарын ариун цэвэр байдал нь өвчин үүсгэгч нянг үржүүлэх явцыг бууруулдаг.  Тиймээс хаалганы бариул, компьютерийн гар, хүмүүстэй гар барилцсаныхаа дараа гараа тогтмол угааж занших хэрэгтэй.  Мэдээж гараа бүлээн усаар савандаж угаах нь гарынхаа цэвэр байдлыг хадгалах сайн арга ч, тэр бүр гараа угаах нь төвөгтэй санагдаад байвал спиртэн суурьтай (хамгийн багадаа 60% спирт агуулсан) гар ариутгагчийг байнга хэрэглэж заншаарай.  Түүнчлэн хоол унд бэлдэх, идэхээсээ өмнө, өвчтэй хүмүүсийг асрах, тэдэнд эм тан өгөхөөс өмнө гараа заавал угааж байх ёстой.  Мөн хоол бэлтгэсний дараа, 00 өрөө хэрэглэсний дараа, хүүхдийн живх солисны дараа, амьтны нялх зулзагануудад хүрсний дараа, нусаа нийсний дараа, ханиаж найтаасныхаа дараа гараа заавал угааж байгаарай.  Гараа цэвэр байлгах нь ханиад хүрэхгүй байхад чухал нөлөөтэй гэдгийг хүн бүр тэр болгон мэддэггүй. 
  • Зөв хооллох
Шим тэжээл ихтэй хоол хүнс хэрэглэх нь биеийн дархлааг сайжруулж, элдэв янзын өвчний нянг тэсвэрлэх чадвартай болгодог.  Ханиад томуу тусахгүйн тулд та амин дэмээр баялаг төрөл бүрийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тариануудыг хэрэглэх хэрэгтэй.  Навчин байцаа, бууцай, жүрж, аньс, лууван зэрэгт амин дэм ихээр агуулагддаг.  Мөн тараг, шар буурцаг зэргийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.  Тос, масло нь яг таарсан машин сайн хурдалдаг шиг та ч мөн хоол хүнсээрээ дамжуулан өөрт хэрэгцээтэй амин дэмүүдийг авч ханиад томуунаас өөрийгөө 100% сэргийлэх боломжтой.
 
   
  • Ханиаж найтаах үедээ гараараа хаалт хийхгүй байх
Ханиаж, найтаах нь аливаа өвчний вирусыг түгээх хамгийн дөт зам гэдгийг хүн бүр мэдэх байх.  Тийм ч учраас хүмүүс ханиаж, найтаахдаа гараараа хаалт хийн найтаадаг.  Ингэх нь ёстой буруу бөгөөд харин үүний оронд амны алчуур, салфетка зэргийг ашиглах, үгүй бол гарынхаа тохойн урд хэсэгрүү найтаах хэрэгтэй гэнэ.   
Эцэст нь хэлэхэд ханиад хүрсний дараа элдэв янзын эм тан хэрэглэж өөрийгөө зовоохын оронд ханиад хүрэхээсээ өмнө сэргийлж болох дээрх 3 энгийн аргыг байнга хэрэглэж байгаарай.  Гараа тогтмол угаах, зөв хооллох, зөв ханиаж найтаах нь хэн бүхний хийж чадах зүйл биздээ манайхаан.    
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02