Дэлхийн шилдэг 100 их сургуульд суралцах Монгол оюутнуудад төрөөс дэмжлэг үзүүлнэ
2013, 5 сарын 28. 15:170
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутан залуучуудыг дэмжих зорилгоор Засгийн газарт чиглэл өгсөн 78 дугаар зарлиг гаргасан билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудлын зөвлөх Р.Болдоос тодруулга авав.
 
 -Ерөнхийлөгчийн зарлигийн гол санааг хэлж өгнө үү ?

Сүүлийн жилүүдэд манай залуучууд гадаадын өндөр хөгжилтэй оронд очиж суралцах, чанартай дээд боловсрол эзэмших хүсэл сонирхол нь улам нэмэгдэх боллоо. Энэ нь ч зүй ёсны хэрэг. Гэвч тэдгээр залуусын ихэнхид нь сургалтын төлбөр, амьжиргааны зардлаа шууд төлөх мөнгө санхүүгийн боломж бололцоо хомс байна.
Иймээс энэ байдлыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн шилдэг 100 сургуулийн аль нэгэнд суралцах урилга авсан оюутан залуусын сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж зарлигаа гаргалаа. Уг зарлигийн асуудал энэ оны эхнээс яригдаж бэлтгэгдсэн юм.
Дэлхийн шилдэг их сургуулиуд л хүмүүн төрөлхтөний хөгжлийн түүчээ болж явдаг. Эхний 100 бол үндсэн хөдөлгүүр нь гэсэн үг. Ер нь манай гаригийн хамгийн сайн их сургуулиудын нэгэнд сурч мэргэжил эзэмшинэ гэдэг бол тухайн оюутанд том сорилт, томоохон хичээл зүтгэл шаардсан ажил юм. Тэдний шалгуурыг давж гарна гэдэг бол бас нэр төрийн хэрэг мөн.

- Зарлигт дэлхийн шилдэг их сургуулиудын эхний 20-д багтсан сургуульд суралцагчид мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр санхүүжилт олгохоор заасан. Энэ талаар тайлбарлаач ….

Тиймээ. Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 20-д багтсан сургуульд суралцагчид хүсэлтийг нь үндэслэн суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр санхүүжилт олгохоор заасан. Өөрөөр хэлбэл, шилдэг 100 их сургуулийн эхний 20 сургуулийн аль нэгэнд суралцахаар болбол тухайн оюутан ямар ч мэргэжил сонгосон төрөөс санхүүжилт олгоно гэсэн үг.
Харин дараагийн зэрэглэлийн буюу 21-100-д багтсан сургуульд суралцахаар болбол Монгол Улсын Засгийн газраас зарласан мэргэжлийн чиглэлийг харгалзан санхүүжилт олгохоор заасан байгаа.



- Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэлийг хэрхэн тогтоох вэ ?


Ерөнхийлөгчийн зарлигт дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын тогтоосон зэрэглэлээр тооцохоор заасан. Жишээлбэл дэлхийд зартай Томсон Ройтерс байгууллагын тогтоосон зэрэглэлээр бол 2012 – 2013 оны хичээлийн жилд АНУ-ын Калифорнийн Технологийн их сургууль шилдгүүдийн хамгийн эхэнд бичигдэж, 20 дугаар байранд Мичиганы их сургууль, 21 дүгээрт Канадын Торонтогийн их сургууль удаалж байна. Харин 100 дугаар байранд Германы Берлин хотын Гумболдын их сургууль орсон байна. Гэхдээ шилдэг сургуулиудын зэрэглэлийг жил бүр шинэчлэж гаргадгийг манайхан мэдэх байх.
 

-  Дэлхийн шилдэг 100-д багтсан сургуулиас урилга яаж авах вэ ?


Нийтлэг жишгээр бол оюутан тухайн сургуульдаа өөрийгөө танилцуулна, суралцах өргөдөл, хүсэлтээ гаргах нь ойлгомжтой. Харин сургууль нь өөрийн шалгуураа тавина, шалгалтаа авна, тэнцвэл урилгаа өгдөг билээ. Энэ бол сургуулийн бүрэн эрхийн асуудал. Товчхон хэлбэл, оюутан сурах хүсэлтэй сургуулийнхаа шалгуурыг давж гарах хэрэгтэй болно. Харин Монголын төрөөс санхүүжилт авахын тулд оюутан өөрөө БШУЯ-нд албан ёсоор хүсэлтээ гаргах учиртай.
 

- Тэгвэл Монголын тал ямар нөхцөл шалгуурыг суралцагчдад тавих вэ ?


Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Засгийн газар ойрын хугацаанд тодорхой журам боловсруулж батална. Гэхдээ уг журамд зарим нэг шинжлэх ухааны чиглэлээр улсын болон олон улсын олимпиадад оролцож эхний байруудыг эзэлсэн байх гэх мэт хатуу үзүүлэлт тавигдахгүй болов уу гэж бодож байна.
Журамтай холбогдуулан хэлэхэд, Засгийн газар дэлхийн шилдэг их сургуулиудад суралцуулах мэргэжлийн чиглэлийг өмнөх оны эхний хагас жилд, суралцуулах хүний тоог тухайн оны хоёрдугаар сард багтаан өөрийн цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр зарлах үүрэгтэй байгаа.

- Төрийн санхүүжилт аль шатны сургалтад хамаарах вэ ?


Бакалаврын шатны сургалтад.
Дэлхийн шилдэг 100 их сургууль

1    California Institute of Technology    United States    95.5
2    Stanford University    United States    93.7
2    University of Oxford    United Kingdom    93.7
4    Harvard University    United States    93.6
5    Massachusetts Institute of Technology    United States    93.1
6    Princeton University    United States    92.7
7    University of Cambridge    United Kingdom    92.6
8    Imperial College London    United Kingdom    90.6
9    University of California, Berkeley    United States    90.5
10    University of Chicago    United States    90.4
11    Yale University    United States    89.2
12    ETH Zürich – Swiss Federal Institute of Technology Zürich    Switzerland    87.8
13    University of California, Los Angeles    United States    87.7
14    Columbia University    United States    87.0
15    University of Pennsylvania    United States    86.6
16    Johns Hopkins University    United States    85.6
17    University College London    United Kingdom    85.5
18    Cornell University    United States    83.3
19    Northwestern University    United States    83.1
20    University of Michigan    United States    82.6
21    University of Toronto    Canada    82.2
22    Carnegie Mellon University    United States    81.5
23    Duke University    United States    81.2
24    University of Washington    United States    79.9
25    University of Texas at Austin    United States    78.8
25    Georgia Institute of Technology    United States    78.8
27    University of Tokyo    Japan    78.3
28    University of Melbourne    Australia    77.9
29    National University of Singapore    Singapore    77.5
30    University of British Columbia    Canada    77.3
31    University of Wisconsin-Madison    United States    76.9
32    University of Edinburgh    United Kingdom    76.1
33    University of Illinois at Urbana Champaign    United States    75.8
34    McGill University    Canada    75.7
35    The University of Hong Kong    Hong Kong    75.6
35    University of California, Santa Barbara    United States    75.6
37    Australian National University    Australia    75.4
38    University of California, San Diego    United States    75.2
39    London School of Economics and Political Science    United Kingdom    73.1
40    École Polytechnique Fédérale de Lausanne    Switzerland    73.0
41    New York University    United States    72.8
42    Karolinska Institute    Sweden    72.4
42    University of North Carolina at Chapel Hill    United States    72.4
44    University of California, Davis    United States    71.8
44    Washington University in St Louis    United States    71.8
46    Peking University    China    70.7
47    University of Minnesota    United States    70.5
48    Ludwig-Maximilians-Universität München    Germany    70.4
49    University of Manchester    United Kingdom    70.1
50    Pohang University of Science and Technology    Republic of Korea    69.4
51    Brown University    United States    68.9
52    Tsinghua University    China    67.1
53    Ohio State University    United States    67.0
54    Boston University    United States    66.8
54    Kyoto University    Japan    66.8
56    University of Southern California    United States    66.3
57    King’s College London    United Kingdom    66.2
58    KU Leuven    Belgium    66.1
59    Seoul National University    Republic of Korea    65.9
59    École Normale Supérieure    France    65.9
61    Pennsylvania State University    United States    65.8
62    École Polytechnique    France    65.7
62    University of Sydney    Australia    65.7
64    Leiden University    Netherlands    65.1
65    University of Queensland Australia    Australia    64.4
65    Hong Kong University of Science and Technology    Hong Kong    64.4
67    Utrecht University    Netherlands    64.1
68    Korea Advanced Institute of Science and Technology    Republic of Korea    64.0
69    Purdue University    United States    63.8
70    Georg-August-Universität Göttingen    Germany    63.2
70    Wageningen University and Research Center    Netherlands    63.2
72    Erasmus University Rotterdam    Netherlands    62.9
72    University of Massachusetts    United States    62.9
74    University of Bristol    United Kingdom    62.5
75    Rice University    United States    62.0
76    University of Pittsburgh    United States    61.7
77    Delft University of Technology    Netherlands    61.6
78    Universität Heidelberg    Germany    61.4
79    Emory University    United States    61.3
80    Durham University    United Kingdom    60.7
81    Université Pierre et Marie Curie    France    60.5
82    Lund University    Sweden    60.3
83    University of Amsterdam    Netherlands    60.1
84    University of Montreal    Canada    59.8
85    University of New South Wales    Australia    59.6
86    Nanyang Technological University    Singapore    59.4
87    Tufts University    United States    59.1
88    McMaster University    Canada    59.0
89    University of Zürich    Switzerland    58.8
89    University of Groningen    Netherlands    58.8
91    University of Colorado Boulder    United States    58.7
92    Université Paris-Sud    France    58.6
93    Ghent University    Belgium    58.4
94    University of Notre Dame    United States    58.3
94    Michigan State University    United States    58.3
96    University of California, Irvine    United States    58.2
97    University of Maryland, College Park    United States    57.9
98    University of Arizona    United States    57.7
99    Monash University    Australia    57.5
99    Rutgers, The State University of New Jersey    United States    57.5
99    Humboldt-Universität zu Berlin    Germany    57.5
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04