Cover Letter бичихдээ хийж болохгүй алдаанууд
2013, 5 сарын 29. 8:200
Таны Cover letter бол таны материалыг нээхэд хамгийн эхэнд унших зүйл юм. Дараах 10 төрлийн алдаа гаргахаас татгалзаж, анхны сэтгэгдлийг сайнаар тэрүүлээрэй.
 

Алдаа 1: “Би” гэдэг үгийг хэтрүүлэн хэрэглэх
Таны cover letter гэдэг бол таны намтар гэсэн үг биш. Ажил олгогчийн шаардлагад хэрхэн нийцэж байгаагаа харуулахад анхаарал хандуулах ёстой болохоос биш амьдралын түүхээ бичих хэрэггүй. Ялангуяа эхлэл хэсгийн өгүүлбэрт “би” гэсэн үгийг бага ашиглах хэрэгтэй.

Алдаа 2: Сулхан эхлэлтэй бичих

Сover letter бичихдээ ажил хайгчид яаж эхлэхээ мэддэггүй. Сул дорой бичсэнээс болж уншигчийн анхаарлыг татаж чадахгүйд хүрнэ. Дараах жишээнээс харъя:
  • Сул: Борлуулалтын ажилтнаараа авч ажиллуулах талаар бодож үзнэ үү.
  • Сайн: Танай топ гүйцэтгэлтэй борлуулалтын төлөөлөгч ажилд авах шаардлагад миний сая сая төгрөгийн борлуулалт хийсэн 3 жилийн туршлага гайхалтай нийцэх болно.
Алдаа 3: Өөрийнхөө борлогдох чадварыг орхигдуулах
Сover letter бол та өөрийгөө борлуулах захидал. CV шиг ярилцлаганд дуудагдах үндсэн шалтгаануудаа бичих хэрэгтэй. Сайн Cover letter нь таны топ амжилтуудыг тодотгох дэд толгойн хэсгийг багтаавал зохино. Жишээ нь:
  • Танай сурталчилгааны онцлог шинж: Харилцааны ур чадвар
  • Миний санал болгох зүйл: Гүйцэтгэх түвшний олон нийттэй харилцах ажлын 5 жилийн туршлага болон нэмэлт ур чадварууд.
  • Танай сурталчилгааны онцлог шинж: Компьютер ашиглах өндөр ур чадвар.
  • Миний санал болгох зүйл: MS Office-ийн программууд,вэбсайт хөгжүүлэлт болон дизайны нэмэлт туршлага
Алдаа 4: Хэт урт бичих
Хэрэв таны cover letter 1 хуудаснаас хэтэрсэн бол уншигчдыг унтуулахад хүргэж болзошгүй. Сайн Cover letter нягт нямбай байх ёстой боловч төгс бөгөөд уншигчийн цагийг хэмнэсэн байх ёстой.
 
 

Алдаа 5: CV –ний үгнүүдийг үг үгээр нь давтах 
Таны Сover letter CV-н дээр юу бичигдсэн байна тэрнийг давтах ёсгүй. CV-нд нөлөөлөх улиг болсон үгс ашиглах хэрэггүй. “Миний хамгийн том хүч сорьсон техникийн асуудал”, “Миний хамгийн хэцүү борлуулалт” гэх мэт түүхээ бичих тухай бодож үзээрэй.

Алдаа 6: Тодорхой бус байх
Хэрэв та зарлагдсан ажлын байранд хариу бичиж байгаа бол таны Cover letter-т байгаа тусгайлсан ажлыг тайлбарла. Таны захидлыг уншиж байгаа хүн хэдэн арван эсвэл хэдэн зуун захидал уншиж байгаа. Тиймээс таны захидлын бүх агуулга ажил олгогчийн онцгой хэрэгцээ шаардлагад хэрхэн нийцэж байгааг бататга.

Алдаа 7: Тохируулахаа мартах
Хэрэв та олон тооны ижил төрлийн ажлын байранд өргөдөл өгч байгаа бол нэг захидлыг ашиглаж болох юм. Гэхдээ л та үүнийг тохируулах хэрэгтэй. Компаний нэр, ажлын байр, холбоо барих мэдээллээ шинэчлэхээ мартав аа.

Алдаа 8: Сөрөг байдлаар төгсгөх
Өөрийн ирээдүйг өөрийн гартаа ав. Уншигчийг тань руу утасдахыг гуйхын оронд “Таньд магадгүй асуух шаардлагатай асуулт байвал хэд хоногийн дотор ярих байх. Энэ хооронд надтай ххххххх дугаарын утсаар холбогдоорой” гэж бичих хэрэгтэй.

Алдаа 9: Зөрүүд байх
Таны Сover letter-т уншигчид цагаа зарцуулсанд нь талархлаа илэрхийлсэн үг байвал зүгээр.

Алдаа10: Захидалд гарын үсгээ зурахаа мартах
Захидалд гарын үсэг зурах нь бизнесийн нарийн ёсзүй бөгөөд таны анхааралтай байдлыг илтгэдэг. Хэрэв та CV-гээ и-мэйлээр илгээж байгаа бол гарын үсэг зурах шаардлагагүй.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04