“Үгүй” гэж хэлж сур
2013, 5 сарын 30. 13:000
Зарим үед хамтран ажиллагч хүмүүс ямар нэгэн зүйл хийгээд өгөхийг гуйхад бид зөвшөөрдөг.  Гэтэл энэ бусдад хэлж байгаа тэгье, за гэсэн үг өөртөө болоод өөрийнхөө амжилтанд “үгүй” гэж хэлж байгаатай ялгаагүй юм.
 
 
Даргынхаа болон хамтран ажиллагч нарынхаа гуйлтанд зөвшөөрсөн хариу өгөх нь сөргөлдөөн, маргаан үүсгэхгүй байх сайн талтай ч энэ нь таныг өөрийн хийж буй болон хийх ёстой ажил дээрээ төвлөрч чадахгүйд хүргэдэг.  Өөрт оногдсон үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь багтааж хийж дуусгахын тулд ямар үед бусдын гуйлтанд зөвшөөрсөн хариу өгөх, ямар үед эвтэйхэн байдлаар татгалзаж өөрийн алтан цагаа үрэхгүй байх талаар суралцах хэрэгтэй. 
 
 
  • Хэзээ үгүй гэж хэлэх ёстой вэ?
Хэн нэгэн танаас ямар нэгэн зүйл хийгээд өгөхийг хүсэх үед та доорх 3 асуултыг өөрөөсөө асууж үзээрэй.
  • Одоо юу хийж байгаа билээ?
Та яаралтай биш, энгийн өдөр тутмын зүйл хийж байна уу эсвэл дуусгах цаг нь тулсан тийм том ажлын ард гарах гээд ажлаа нухаад сууна уу? Эсвэл эцсийн хугацаа нь тулаагүй ч гэсэн их бодож байж алхам хийх хэрэгтэй тийм ажил хийж байна уу? Ямар ч ажил байсан, яг одоо хийж буй ажил чинь үнэхээр танд чухал бол “чадахгүй нь, үгүй” гэж хэлэх хэрэгтэй. 
  • Гуйж буй зүйл нь хэр чухал эсэх?
Хэрвээ тухайн хүний гуйлт яаралтай, хурдан дуусгах ёстой, үнэхээр чухал асуудал бол та туслахад гэмгүй.  Иймэрхүү зүйлийг танаас олон удаа хийгээд өг гэж гуйхгүй байх.  Аа харин зүгээр нэг энгийн, тухайн гуйж буй хүн ч хүртэл өөрөө хийж чадахаар зүйл байгаад тэрийгээ танаар хийлгэх гээд байвал шууд “үгүй” гэх нь зөв.
  • Хэр их хугацаа авах бол?
Тухайн гуйлт чухал, чухал биш аль нь болохоос үл хамааран хэр их хугацаа шаардахыг бодож үзэх хэрэгтэй.  Хэдхэн минут шаардагдах ажил бол цааргалахгүй туслаарай.  Харин таныг ажлаас чинь нилээд хэдэн минут хөндийрүүлэх, ер нь 2-оос илүү минут зарцуулахаар гуйлт бол “үгүй” гэж хэлсэн нь дээр.
  • Яаж “үгүй” гэж хэлэх вэ?
Үгүй гэж хэлэхэд их учир бий.  Эвтэйхэн л хэлэхгүй бол тухайн хүнтэй дахин харьцахад ч хэцүү болгож болохоор тийм л хэцүү үг.  Тийм учраас үгүй гэж хэлэхдээ:
  1. Бусад хүмүүсийг ямар нэгэн зүйл гуйхад нь хэдий ажил ихтэй байсан ч хийж байгаа зүйлээ түр орхин тухайн хүний нүдрүү харан, ярьж буй зүйлийг нь анхааралтай сонсох хэрэгтэй.  Энэ нь та түүнийг хүндэтгэж байгаагаа харуулж байгаа хэрэг юм. 
  2. Хэрвээ тухайн хүний гуйсан зүйлийг танаас өөр хийж чадах хүн байвал санал болгох хэрэгтэй.  Ингэснээр та хийж буй ажлаасаа хөндийрөхгүйгээр эвтэйхэн сугарч үлдэх боломжтой.
  3. Та яг одоо хийж буй ажлаа их чухал болохыг, дуусгах цаг хугацаа нь тулсан талаар тухайн хүндээ хальт тайлбарлаад ойлгуулах хэрэгтэй.  Тэнэг л биш бол танаар өөр ажил хийлгэх гэж дайрахгүй. 
  4. Үнэхээр үгүй гэж хэлэх хэцүү байгаа бол эхлээд “үгүй”, дараа нь “тэгэе” гэж хэлэх хэрэгтэй.  Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та тэр хүнд туслаж болж байна.  Харин өөрийнхөө хийж буй ажлыг эхлээд дуусгачихаад тэр хүн зөвхөн таны туслалцаа хэрэгтэй байгаа бол дараа нь тусалж болох юм гэсэн санаа. 
  5. Энэ мэтчилэн дээрх байдлаар эвтэйхэн үгүй гэж хэлэх нь тухайн зүйлийг гуйсан хүн эргэж хараад сэтгэл хангалуун явахаас гадна танаас боломжтой үед чинь туслалцаа авч болох юм байна гэсэн сэтгэгдэлтэй буцна.    Харин та өөрт хамааралгүй зүйл дээрээ алтан цагаа үрэхгүй, ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой болж байна.  Нэг ёсны та яллаа гэсэн үг.  Ажлынхаа үр бүтээмжийг дээшлүүлж, цагаа үр ашигтай зөв зарцуулъя гэж бодож байгаа бол та “Үгүй” гэдэг үгийг өөрийн үгсийн сандаа нэмээрэй. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02