Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Орон сууцны зээлийн ерөнхий журам баталсан байна. Үүнд, 80 м2-аас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 /±1/ хувийн хүүтэй зээлээр иргэд худалдан авах юм байна.