“Дуулгавартай Робот” байхаа больцгооё
2013, 6 сарын 3. 16:110
Аливаа юмны эхэнд ямагт өөрийгөө тавихыг ихэнх хүмүүс “амин хувиа хичээх үзэл” гэдэг.  Мэдээж бусад хүмүүсийн хэрэгцээт зүйлээр туслаж, шаардлагатай үед тэдэнд гар сунгах нь сайн хэрэг.   Ямар ч үед бусад хүмүүсийг эн тэргүүнд тавьж, тэдний хүслийг гүйцэлдүүлэх нь амархнаас амархан.  “Асуудал дагуулсан” амархан зүйл гэвэл үүнийг л хэлэх байх.  Тэгвэл асуудал нь юу вэ?
 

Хүн бүхний хүслийг биелүүлэгч “бэрд” байх нь нэг хэсэгтэй л хамт олон дундаа энэ их тусархаг залуу/бүсгүй шүү гэсэн нэрийг зүүнэ.  Харин яваандаа юу болох вэ гэхээр өөрийн хийх ёстой зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй болж хувирна.  Хатуухан хэлэхэд бусад хүмүүс таны туслалцаатай дээшилсээр, бусдад тусалж өөрийгөө золиослосныхоо төлөөсөнд та доошилсоор...
Албаны ч тэр, амины ч тэр аливаа зүйлд өөрийгөө нэн тэргүүнд тавих арга цаана чинь байнаа байна. 
 
  1. “Зөвхөн минийх” гэх өмчилсөн цагтай байх
Яаралтай биш хэрнээ чухал зүйлүүдэд цаг гаргах нь өөртөө их хөрөнгө оруулалт хийж буй  хэрэг.  Жишээ нь өглөө босмогцоо л гэрийнхэндээ цай, ундыг нь бэлдэнэ гэж гүйхээсээ илүүтэйгээр өөртөө цаг гаргаж ирээдүйд сайхан амьдрах дүр зургаа нүдэндээ харагдтал төсөөлж,  орой бүр ажлаа тархаасаа 30 минутын өмнө хийсэн ажлаа дүгнэж, бүх зүйлийг эмх цэгцэнд нь оруулах цагийг гаргах гэх мэтчилэн чухал гэсэн зүйлүүдэд тусгай цагийг заавал гаргаж байгаарай.
  1. Өөрийгөө ямагт нэн тэргүүнд тавь
Оролцох ёстой уулзалт, дуусгах ёстой ажил, хариулах ёстой олон асуулт байсан ч өөрийнхөө сонирхдог, хийхээрээ кайф авдаг зүйлд цаг бас гаргаж байх хэрэгтэй.  Бусдын хурууны үзүүрээр хөдөлдөг хулчгар гэмээр зан танд байдаг гэдгээ мэддэг бол, мэдээгүй өдийг хүрсэн бол энэ мөчөөс эхлэн үгүй гэж хэл сур. Нэг ёсны амин хувиа хичээгээрэй.  Бусад хүн таны цагийг хулгайлахыг бүү зөвшөөр. 
  1. Түр хүлээнэ үү
“Бушуулалдаа, ээ хурдлаач дээ энэ их яаралтай ажил” гэж ажлын чинь хэн нэгэн таны анхаарлыг сарниулан ямар нэгэн ажлыг хийлгэх гэж яаруулж л байсан байлгүй.  Ийм үед ямар хариу өгдгийг чинь мэдэхгүй юм.  Юутай иймэрхүү явдал хойшид дахин тохиолдвол “түр хүлээнэ үү” гэж хэлэхэд л хангалттай.  Хийж буй ажлаа эхлээд дуусгачих.  Дараа нь арга нь олдоно. 
Өөрт чухалд тооцогдох үнэт зүйлүүддээ анхаарлаа сатааруулахгүйгээр яаж цаг, хүч, сэтгэлээ зориулах талаар байнга бодож байгаарай.  Өөрийгөө ямагт number one-д тавьж, тэр эрчээрээ ар гэр, ажлынхандаа хүртэл урам зориг өгөөд явбал таны амин хувиа хичээх үзэл бусдад ямар их тус болохыг та өөрийн нүдээрээ харах болно.   
Ингэхэд “та” ер нь хэр амин хувиа хичээсэн хүн бэ?
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49