Шинэхэн төгсөгчдөд: Бусдаас ялгар
2013, 6 сарын 5. 14:270
Ажил хайгч хэн бүхэнд байх ёстой чадваруудыг ямар ч албан байгууллагын, ямар ч албан тушаал дээрх ажлын зарын “тавигдах шаардлага” гэсэн хэсгээс харж болохоор болсон.  Тэдгээр ур чадваруудаас гадна чи энэ өрсөлдөөнт нийгэмд бусад ажил горилогчдоос ялгарч, өөрийнхөө хүссэн ажилд оръё л гэж бодож байгаа бол бусдаас ялгарах нь чухал.  CV-гээ стандартын дагуу бичээд, ажлын өргөдөл, анкетаа зүгээр ч нэг онлайнаар бөглөж илгээчихээд хэзээ надруу утасдах бол гэж хүлээж суувал амжилт олохгүй л болов уу.  Яагаад вэ гэж үү? Хүн бүр л энэ аргыг хэрэглэдэг.  Тэгвэл яаж бусдаас ялгарах вэ?
 
  1. CV бичиж суухынхаа оронд ямар нэгэн бүтээлч зүйл хий. 
Ямар албан тушаал горилож байна тэр чиглэлийнхээ дагуу хүнд үзүүлэх ямар нэгэн бодит зүйлийг хийж бүтээ.  Энэ нь чамайг хэр их санаачлагатайг  харуулах төдийгүй тухайн чиглэлийн ажил хийж байсан туршлагагүй ч гэлээ 2-3 жил ажилласан туршлагатай хүнтэй өрсөлдөхүйц хэмжээнд аваачна. 
 
  1. Ажлын өргөдлөө сонирхол татахуйцаар бич.
Өргөдлийг өөрийгөө танилцуулж эхлэхийн оронд бусад хүмүүсийн хийж чадаагүй зүйлийг яаж хийж, эерэг үр дүнд хүрсэн талаараа бичиж болох юм.  Мөн бусдад жаахан ч гэсэн тусласны үр дүнд тэдний амьдралыг бага ч атугай хэрхэн өөрчилсөн талаараа ч юм уу...Ажил олгогч нэг стандарт бүхий хар мянган ажлын өргөдөл хүлээн авдаг. Гол нь ажил олгогчийн сонирхлыг татахуйц иймэрхүү төрлийн ажлын өргөдөл бичихэд жаахан хэцүү.  Угаас амархан байсан бол хүн бүхэн л чадах байсан биз.  
 
  1. Ажил олгогчтой холбоо тогтоох.
Ямар ч албан байгууллага идэвхи санаачлагатай ажилтнаар багаа бүрдүүлэхийг хүсдэг.  Тиймээс урьдаас орохыг хүсч буй албан байгууллагынхаа ажилтан юмуу хүний нөөцийн менежертэй Фейсбүүк, Твиттерээр дамжуулан холбоо тогтоох гээд үзээрэй.  Холбоо тогтоож чадвал тэдэнд яаж тусалж болох талаар, мөн хэрвээ компанид нь орвол амжилтанд хүргэхийн тулд өөрийн зүгээс юу хийж, хамтран ажиллагсаддаа хэрхэн эерэгээр нөлөөлж чадах талаараа тэдэнд ойлгуулах хэрэгтэй.  Ингэсэн цагт тухайн компанид чиний мэргэжлийн ажлын орон тоо гармагц тэд чамайг хамгийн түрүүнд өргөдлөө өгөхийг санал болгоно. 
 
  1. Нэмэлт материалууд ашиглах.
Ажлын анкетаа өгөхдөө өөрийнхөө ур чадварыг бүрэн дүүрэн харуулсан нэмэлт материалуудыг (видео бичлэг…гэх мэт) хавсарган өгөөрэй.  Одоо үед байгууллагууд үүнийг нээх анхаардаггүй боловч ажил олгогч эздийг нэмэлт материалаар хангаснаар өөрийнхөө хэн бэ гэдгийг 100% ойлгуулах гэсэн чиний оролдлогыг, мөн тухайн компанид орох ямар их хүсэлтэй байгааг чинь тэд ойлгоно.  
Хэрвээ чи ажлын гараагаа дөнгөж эхлэх гэж байгаа бол эсвэл ажлаа солиод шинэ ажил хайж байгаа бол хүмүүсийн ажил хайдаг тогтсон дэгийг эвдээд дээрх аргуудаас хэрэглээд үзээрэй.  Чамд амжилт хүсье. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31