Сарнайн сайхан үнэрийг мэдэрцгээе
2013, 6 сарын 5. 16:430
Хичнээн олон хүн хорвоогийн эргэн үлдэх олдох, дахин үл давтагдах энэхэн өдрийг нэг янзаараа, бахь байдгаараа өнгөрүүлдэг бол?  Доорх нөхцөл байдал та бүхний чихэнд хэр танил сонсогдож байна?
 
  • Сэрүүлгээ унтрааж, нүдэнд аль ойр туссан хувцсаа шүүрэн авч өмсөн, өглөөний цайгаа уусан болчихоод ажилруугаа сажлан, оффисдоо ирэх-боссоноос хойш лав 2 цаг өнгөрсөөн...
  • Ажлынхантайгаа мэндлэн, ширээнийхээ ард суугаад ирсэн мейл, утасныхаа дуудлагыг шалгах /бас болоогүй ээ фейсбүүкрүүгээ хүртэл ороод амжина/-дахиад нэг цаг...
  • Гол ажлаа барьж аван хийлээ.  Түр завсарлалаа.  Эргээд ажлаа хийлээ.  00-руу түр явлаа. Жаахан кофе уулаа.  Эргээд ажлаа хийлээ.  Түр завсарлалаа. Өө, аль хэдийнээ цайны цаг өнгөрчихөж...
  • Ажлын цаг дууслаа.  Гэртээ ирээд юун түрүүн хонхолзоод байгаа ходоодыг баярлуулахаар тогоо, шанага эргүүлнэ.  Дараа нь хүүхдүүдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэнэ.  Түр нүдээ амрааж сандал дээр суугаагаараа дуг хийнэ.  Ажлаа дөхүүлэх гээд эргээд бичиг цаастай зууралдана.  Тэгнээ тэр...Унтах цаг болсон байна. 

Хүмүүс бид энэ зураглалыг амьдрал гэж нэрлэх нь бий.  Гэтэл яг энэ янзаараа амьдраад байвал цэцэрлэгт хүрээлэн дундуур явахдаа сайхан сарнайн үнэрийг үнэртэх байтугай олж ч харахгүй дээгүүр нь нисээд явахтай адил зүйл болох биш үү.
Та магадгүй хүн болгон л ингэж амьдардаг ш дээ.  Хааяаа хийж буй ажлынхаа дундуур амьсгаа авахгүй ч байх үе бидэнд тохиолддог гэж хэлэх байх.  Өнөөдөр л бүхнийг амжуулахгүй бол маргаашийн уралдаанаас хоцорчих юм шиг санагдаад байгаа биз! Ийм учраас л хүмүүс их стрессддэг байх.
Эсрэгээр нь ингээд нэг бодоод үзвэл ямар вэ?
Нартай, дулаахан, сэвэлзүүр салхитай сайхан өдөр та өөрийнхөө дуртай ундааг уугаад сандал дээр налайж сууна.  Гайхалтай нь та ямар ч утасгүй, wi-fi ч үгүй, ер нь танд хэн ч саад болохооргүй тийм нам гүм газар хүүхдийнхээ тойрон гүйлдэж байгааг харангаа найзуудтайгаа жиг жуг гэсэн шигээ байж байна.  Ямар ч сэтгэлийн зовнил, стресс гэх зүйлгүй...Сайхнаас сайхан. Дэндүү тайван, амгалан...
За ямар байна? Мэдээж үргэлж ийм байдагсан бол ямар сайхан бэ.  Гэхдээ л норм болсон амьдралынхаа хэв маягийг эвдэж өдөр бүрээс таашаал авах боломж бид бүгдэд байдаг.  Яаж вэ гэж үү?
  1. Таны амьдралд оч, гал нэмэх зүйлүүдийг олж мэдэх. Эдгээр нь таны гэр бүл, үр хүүхэд, машин, бусдад туслах, амжилт олох, шагнуулах, аялалаар явах юу ч байж болно.  Юу таныг баяр баясгалантай болгож байна тэр зүйлд заавал цаг гаргаж өөрийгөө шагнаж байх хэрэгтэй.
  2. Бүх зүйл боломжтой гэдгийг үргэлж санах. Энэ бол бүхэлдээ л таны амьдрал.  Та өөрөө амьдралынхаа түүхийг бичигч нэгэн.  Тиймээс өнгөрсөнд болсон зүйлүүдээ одоодоо тээж явалгүй, ирээдүйд болох зүйлүүдээс айж явалгүй, ямар л амьдрахыг хүсч байна яг тэгж л амьдар.
  3. Өдөр бүр дор хаяж 3 удаа таашаал авч байх. Өдөр бүр ямар нэгэн зүйлд талархаж, түүнээсээ баяр баяслыг мэдэрч бай.  Бүх зүйл буруугаар эргэж байсан ч тэр дундаас сайхан зүйл юу байна тэрийг олж харах гэж хичээ.
  4. Нөхцөл байдлыг хяналтандаа авах. Гал зуухнаасаа, архи савнаасаа гарахаар л аюул учирдаг.  Бүх зүйлийг хяналтандаа байлгавал тэр бүр бухимдаад байх зүйл гарахгүй.
  5. Сайн хамрагчтай байх. Хүний амьдралд гуньж гутрах үе бишгүй тохиолддог.  Тэр хэцүү үеүүдэд хамт байж таны зовлонг хуваалцаж, танд урам хайрладаг, таныг босгодог тийм л ганц сайн найз, зөвлөгчийг олох хэрэгтэй.
     
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04