Та ажлаа эсвэл боссоо үзэн ядах үед юу хийх хэрэгтэй вэ?
2013, 6 сарын 11. 9:120
  • Яагаад ажлаа үзэн ядах болсон талаар бодоод үз
Зарим хүмүүс үнэхээр ажиллах дургүй байдаг. Харин зарим нь үнэхээр тодорхой төрлийн ажлыг хийхийг үзэн яддаг.
Та боссоо эсвэл ажлаа үзэн ядахаасаа өмнө яагаад ажлаа үзэн ядаад байгаагаа тайван суугаад бодоод үзээрэй. Мэдээж хэрэг ажлаа үзэн ядах, дургүй болох маш олон шалтгаан байдаг. Жишээ нь: Таныг зөвөөр үнэлэхгүй байх, ажлын байранд хүлээн зөвшөөрөгдөхгүй байх гэх мэт. Тухайн ажлыг үнэхээр үзэн ядахад хүргэж байгаа бодит учир шалтгааныг олж, өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй. Жишээ нь судалгааны үр дүнгээс үзэхэд хүмүүс ажлаа үзэн ядах, дургүй болох, орхих талаар бодоход хүргэдэг №1 шалтгаан нь “муу” босс байдаг гэнэ. Нэн ялангуяа тухайн ажилтны албан тушаал ахих, ажлын амжилтанд хүрэхэд нь саад болдог шууд удирдах албан тушаалтнууд буюу менежерүүд байдаг гэнэ.
 

Энэ төрлийн боссууд, удирдлагууд ажилтнаа сонсдоггүй, хамаг ажлаа даатгадаг, ажилтнуудын сэтгэл хангалуун бус байх нөхцлийг бүрдүүлдэг учраас хүмүүс “надад ахиж дэвших, сурах, өсөн дэвжих боломж олгооч” гэж бодоход хүргэдэг гэнэ.
  • Дарга нартайгаа ярилц
Таны хийж чадах хамгийн эхний бөгөөд шилдэг арга зам бол хэрэв та боссоо эсвэл ажлаа үзэн яддаг бол дарга эсвэл хүний нөөцийн ажилтантайгаа ярилцаад үз. Тэд яагаад таны урам хугараад байгааг, таны ажлын байранд ямар үзэл бодол дутагдаад байгааг тань тодорхой ойлгоход туслах болно. Мэдээж хэрэг та шууд удирдах ажилтан эсвэл компаний боссын талаар муу хэлж чадахгүй ч таны хувьд ямар зүйл тааламжгүй байгааг эвтэйхнээр, дипломат аргаар мэдэгдэхийг хичээ. 
  • Хамтран ажиллагсадтайгаа ярилц
Магадгүй таньтай хамтран ажиллаж байгаа хүмүүс таньтай адил зовлон амсаж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ ажлын сайн үнэлгээ, эрүүл мэндийн зардлын урамшуулал, хоолны зардал гэх мэт тэднийг тухайн компанид ажиллахад нөлөөлдөг сайн зүйлс ч байгаа. Тиймээс та тэдэнтэй ярилцахыг хичээж, таны мэдээгүй ямар нэг зүйл байгаа эсэхийг олж мэд. Хэрэв та компаний хувьд шинэ ажилтан бол таны хувьд мэдэх хэрэгтэй ч мэдээгүй байж болох ямар зүйлс байгааг олж мэдэх, тэдгээрийг мэдэх боломж байгаа эсэхийг судал.
  • Шинэ ажил хайж эхэл
Хэрэв та ажлаа үзэн ядаж байгаа бол мөн удирдлагын бус түвшний ажил хийж байгаа бол таны хувьд таньтай танигүй ажлын байрны хувьд юу ч өөрчлөгдөхгүй. Таны хувьд ч өөрчлөгдөөд байх зүйл байхгүй.  Тиймээс хамгийн сайн арга бол өөр ажил хайх. Мэдээж хэрэг та шинэ ажил хайж байхдаа эсвэл одоо байгаа ажилдаа үлдэхээр шийдсэн бол өмнө нь хийсэн алдаагаа давтахгүй байх хэрэгтэй.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04