Ажлаа хэрхэн солих вэ?
2013, 6 сарын 11. 16:480
Та ажилдаа хайртай юу? Хэрэв үгүй бол хайртай болох хэрэгтэй, хайрлах хэрэгтэй. Маш олон хүмүүс ажлынхаа талаар гомдоллодог эсвэл бүтэлгүй ажил мэтээр хардаг бол тэгэх шаардлагагүй. Хэрэв Даваа гаригийн өглөө өөр хаа нэг газар байх ёстой гэж бодож байгаа бол өөрийн нөхцөл байдлыг эерэг байдлаар өөрчилж, хяналтыг гартаа авах хэрэгтэй.
 
  • Та цалингүй ч байсан ажлаа хийх байсан уу?
Энэ бол ихэнх хүмүүсийн сөрөг байдлаар хариулж болох хамгийн сайн асуулт. Та өөрийн чөлөөт цагаасаа илүүтэйгээр ажилдаа тааламжтай хандаж байгаагаар төсөөлөх нь өглөө бүр ажил руугаа яаран сэрэхэд тань тусална.
Хүн дунджаар 40 жилийн хугацаанд 7 хоногт 40 цаг ажилладаг. Энэ нь ойролцоогоор таны амьдралын 80,000 цаг гэсэн үг. Ажилдаа зарцуулж байгаа цагийг хаа нэг очихыг хүсч байгаа газартаа зарцуулахыг хүсэхгүй байна гэж үү?
Та өөрийн ур чадвар, хүсэл сонирхлоо үнэлж дүгнэн өөрт тохирсон зөв ажлаа нэгэнт олчихсон бол зөвхөн та л өөрчлөлтийг хийж чадна.
Хамгийн эхний алхам бол Сиви-гээ дараагийн шинэ ажилдаа зориулан тохируулж бичих явдал. Өнгөрсөн хугацаанд олж эзэмшсэн, өөр салбарт ашиглаж болох янз бүрийн ур чадваруудаа хараад үзээрэй. Эдгээр хөрвөх боломжтой ур чадварууд ажлаа солиход тухайн ажил үүргээс хэтэрсэн мэт боловч бараг ихэнх ажил олгогч нар тэдгээрийг хүсэн хүлээж байдаг:
  1. IT-гийн мэдлэг
  2. Тооны сэтгэлгээний чадвар
  3. Манлайлал
  4. Асуудлыг шийдвэрлэх чадвар
  5. Судалгаа ба анализ хийх чадвар
  6. Гадаад хэл
  7. Илтгэл тавих ур чадвар
  8. Зохион байгуулалт болон цаг хэмнэх ур чадвар
  9. Ажил үүрэг
Эдгээр нь амжилтанд ч бас хамаатай. Хэрэв та нэг ажилд амжилттай ажилласаар ирсэн бол өөр ажилд үргэлжлүүлэн амжилттай ажиллах боломжтой юу? Тухайн ажил үүргийн тусгай нарийн зүйлс өөр салбарт хүлээн зөвшөөрөгдөөгүй байж болох учраас жишээ баримтыг үндсэн баримт эсвэл тоон дүнгээр товч тодорхой бичих хэрэгтэй.
 
  • Өөрийгөө алдаршуул
 Ажлаа солих нь тийм амар биш ч гэсэн хийж болох зүйл шүү дээ. Хэрэв тухайн ажил таны хувьд хамгийн сайн ажил гэж бодож байгаа, мөн тухайн ажлын байранд тохирно гэдгийг маш сайн нотолж чадвал боломжит ажил олгогчийг ятгахад илүү хялбар болно.
Хурал цуглаанд оролцох, үйл ажиллагааны харилцаа холбоог бий болгох,  өөрийн ажиллаж байгаа салбарын хамгийн сүүлийн үеийн судалгаа, хөгжүүлэлт, мэдээлэл зэргээр өөрийгөө үргэлж шинэчилж, хангах замаар шинэ салбарынхаа талаар аль болох их мэдэж авах хэрэгтэй. Хэрэв та тухайн ажилд орохоосоо өмнө тухайн ажлын байранд бэлтгэгдсэн гэдгээ харуулж чадсан бол ярилцлага авч байгаа хүнд маш их сэтгэгдэл төрүүлэх болно.
Салбарын мэдээллийн хуудсанд өөрийгөө гаргах нь компаниудад өөрийнхөө туршлагыг харуулах дохио илгээх, таны Сиви-г илүү “жинтэй” болгоход туслах болно. Хэрэв та ямар нэг зүйл бичсэн бол таныг ямар нэг нийтлэл, зохиолыг бичсэн “зохиолч, нийтлэлч” хэлбэл гайхалтай биш гэж үү? Вэбсайт, сэтгүүл, сонингуудад өөрийгөө тавьж чаддаг хүмүүс үргэлж өөрийнхөө нэрийн хуудсыг бий болгох арга замыг хайж байдаг бөгөөд маш судалгаатай бас тодорхой үзлийг баримталсан өнөөгийн асуудлуудад хялбархнаар сургамжтай нөлөө үзүүлж чадна.
Цаг хугацаагаар аялахыг зохиогоогүй л бол таньд хоёр дахь боломж гэж байхгүй. Тиймээс өөрөө өөрийнхөө хүссэн амьдралыг бий болгож амьдрах хэрэгтэй.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01