Голомт банк 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ
2013, 6 сарын 17. 8:200

       Монгол улсын орон сууцны санхүүжилтийн 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг Голомт банк 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг Монгол орон даяар иргэд харилцагч, өрх гэр бүлүүддээ өнөөдрөөс эхлэн олгож эхэллээ.

         Монгол Улсын засгийн газраас хамтран хэрэгжүүлж буй орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд олгох хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлд Голомт банкны бүх салбар тооцооны төвөөр дамжуулан хамрагдах боломжтой бөгөөд засгийн газраас тавьж буй нөхцлийг хангаж  байвал Голомт банкнаас орон сууцны зээлтэй байгаа бүх иргэд харилцагчид иргэний үнэмлэхтэйгээ ирээд зээлээ хөрвүүлэх боломжтой юм.

8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөөг Голомт банкны 1646 лавлах утас, бүх салбар нэгж, www.golomtbank.com цахим хуудас болонmail@golomtbank.com хаяг руу сонирхсон асуултаа илгээж хэрэгтэй мэдээллээ аваарай.

       Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банкны мянга мянган ажилтан албан хаагчид эрхэм харилцагч, иргэд та бүхний гал голомтоо бадраах зорилгыг тань бодит болгоход тусалж банк санхүүгийн хамгийн шилдэг үйлчилгээг хамгийн найдвартай, түргэн шуурхай үзүүлж ажиллах болно.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04