Cover Letter-ээ байнга илгээх хэрэгтэй юу?
2013, 6 сарын 18. 9:300
Та гайхалтай сайхан шинэ ажил олчихлоо, CV-гээ илгээхэд бэлэн болчихлоо.
 

Гэвч Cover letter-ээ яах билээ? Нэг Cover letter бичихэд цаг зарцуулах шаардлагатай эсвэл зарцуулах ч шаардлагагүй юу? Бид албан тушаалын экпертүүдийн өгсөн хэд хэдэн зөвлөөг авч үзлээ.
  • Про: Cover Letter таныг тусдаа бие хүн гэдгийг тодорхойлох ёстой
“Cover letter-ийг орхигдуулах нь өөрийгөө борлуулах боломжийг алддаг” гэж “Cover letter-ийг алхам алхмаар: Хувь хүний брэндинг ашиглан Cover letter бичих 10 хялбар алхмууд” номын зохиогч, Креатив дүр төрх бүрдүүлэгчдийн тэргүүн, Сиви хөгжүүлэлт ба албан тушаалын зөвлөх Эвилин Сальвадор хэлжээ.
Сиви-тэйгээ хамт Cover letter-ээ илгээх нь ажил хайгчдын хувьд компаний бүтээгдэхүүний брэндийг сурталчилахтай адил зүйл юм. Маш сайн тодорхойлж чадсан брэнд ярилцлагууд боломжит цалингийн хэмжээг нэмэгдүүлж, топ түвшний гэж нэрлэгддэг ажилтнуудын 2%-д багтдаг” гэж Сальвадор мөн зөвлөсөн байна.
Cover letter гэдэг бол таны ажил хайхад ашиглагддаг бас нэгэн зэвсэг гэдгийг бодож үзэх хэрэгтэй” гэж ажлбан тушаалын зөвлөх, Сиви бичих, хөдөлмөрийн судалгааны пүүсийн захирал Бетти Коррадо зөвлөсөн байна. “Cover letter гэдэг бол таны маркетингийн багцийн үндсэн хэсэг” гэж тэрээр мөн дурдсан байна. Та үүнийг өөрийн брэндээ нээж гаргах, үнэ цэнийн баталгааг бий болгох боломж болгон ашиглаарай.
  • Про: Cover Letter таны хувийн онцлогийг нээж, харилцаа холбоог бий болгодог
Сиви нь баримтанд тулгуурласан, албан ёсны шинжтэй байдаг бол Cover letter хувийн онцлогийг харуулсан байдаг. “Хэрэв та ажил олгогчийн соёлд нийцэж л байгаа бол тэд таныг тодорхойлох боломжтой өөрийн сонирхол, философийн тухай хувийн мэдээлэл оруулахаас бүү ай.” Гэж Сиви бичээч, Ворбастерсийн захирал Ролета Фоулер Васкюз хэлжээ. “Cover letter-ээ ажил олгогчдыг “Ваав” гэж дуу алдмаар болгохын тулд Сивиндээ оруулаагүй цөөн хэдэн амжилтуудаа нэмж бичих хэрэгтэй” гэж тэр зөвлөсөн байна.
Харин бас нэгэн эксерт Лайла Аталла “Cover letter Сиви-нээс илүү өөрийгөө илэрхийлэх боломж олгодог” гэнэ. “Хамгийн шилдэг Cover letter-үүд эрч хүч, хувийн онцлог, өргөдөл гаргагчийн ур чадвар, амжилтын тухай илүү дэлгэрэнгүй бичигдсэн байх ёстой “ гэж тэр зөвлөжээ. Энэ нь түүний хувьд тухайн хүний тухай, юу хийж бүтээсэн тухай сэтгэгдэгдэл төрөх, ажил хайгчдыг дараагийн ажилд оруулахад зураглах, төсөөлөхөд ихээхэн хялбар болгодог гэж хэлжээ.
Ажил хайгчид Cover letter-гүйгээр Сиви илгээж байнга алдаа гаргадаг” гэж Анн Бэйр дурдсан байна. “Энэ бол ажил олгогчдод өөрийгөө илтгэх, өөрийгөө хэн гэдгийг харуулах ажлын туршлагаа харуулах боломжийг үгүй хийдэг” гэж тэрээр дурджээ.
Ажиллаж байгаа газраа өөр албан тушаалд өргөдөл гаргахдаа Cover letter-ийг орхих тухай бодож байна уу? Та Cover letter-ээ бичихдээ ажил олгогчийн эрхэм зорилгыг хэр сайн ойлгосон эсвэл хэр их зүйл хийсэн тухайгаа удирдлагад сануулахад бүү ашиглаарай.  Танай хамт олон таны Сивиг илгээж байгаа ч гэсэн Cover letter-ээ хавсаргаарай. Cover letter бол өөрийгөө танилцуулах, өөрийгөө туслалцаа хүсч буйгаар дурдах боломж юм.
  • Про:  Cover Letter өөрийнхөө түүхийг өгүүлэх боломж олгодог
Сover letter Сиви-нээс гадна өөрийнхөө тухай мэдээлэл багтаах боломжийг олгодог. “Ажил хайгчид хоёр талын нэр, холбоо барих мэдээлэл   оруулж, жишээ нь ажлаа сольж байгаа, ажлын байршлаа сольж байгаа, хөдөлмөрийн зах зээлд дахин орох гэж байгаа бол хэрэв тухайн компанид ажилд орвол ажил олгогчид хэрхэн ашиг тустайгаар ажиллаж чадах вэ гэдгээ тайлбарлах хэрэгтэй” гэж Бэйр хэлсэн байна.
Аталла ажил хайгчдыг ажлын байрны шаардлагуудыг судалж, Cover letter-ээ хэрхэн, яагаад тухайн ажлын байранд маш сайн бэлтгэгдсэн тухайгаа илэрхийлэх хэрэгсэл болгон ашиглахыг дэмждэг. “Cover letter-ээ өөрийн тухай түүх өгүүлэх хэрэгсэл болгон ашигла. Тэр түүхүүд нь дурсамжтай, сэтгэл татам байдлыг илтгэж, өөрийн амжилтаа илэрхийлэх арга хэрэгсэл болгох хэрэгтэй ” гэж тэрээр зөвлөжээ.
  • Cover Letter илгээгүй үед
“Тухайн ажлын байрны заранд өргөдөл илгээх заавар байхгүй эсвэл цахимаар материалаа илгээх тохиолдолд Cover letter-ийг илгээхгүй байж болно.
 

Хүний нөөцийн зөвлөх Васкюз тухайн ажил олгогч Cover letter илгээх хэрэгтэй гэж тусгайлан заагаагүй л бол илгээхгүй байхыг зөвлөж байна. Тэрээр хэлэхдээ “ Хэрэв та энэ байдлыг анзаарч Cover letter-ээ илгээгээгүй бол таны удирдлагыг дагах, удирдуулах чадварыг илтгэх шалгуур болдог” гэж хэлжээ. Хэрэв таны Cover letter-ийг уншихгүй бол яах вэ? Зарим ажил олгогч менежерүүд таны өргөдөлд хавсаргах ёстой материалууд хавсаргагдаагүй тохиолдолд Cover letter-ийг уншдаггүй гэнэ. Цаг заваа зориулан Cover letter-ээ бичиж л байгаа бол үр дүнд нь зайлшгүй амжилт ирж, илүү олон ярилцлаганд дуудагдах боломжтой болно.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15