Ярилцлагын үеэр цалингийн талаарх асуултанд хэрхэн хариулах вэ?
2013, 6 сарын 18. 15:100
Ярилцлагын үеэр шударга, нээлттэй байх нь хэн хэндээ ойлголцоход амар гэж бид боддог.  Тиймээс ч “Чи хэдий хэмжээний цалин авахыг хүсч байна?” гэсэн асуултанд хэл загтнаад бушуухан л хариулт өгөх гээд байдаг талтай. 
 

Гэхдээ чи өөрийгөө түр бариарай.  Мэдээж ........-.......хооронд байвал зүгээр гэж хэн ч хэлж чадна.  Харин авахыг хүсч буй цалингийнхаа хэмжээг түрүүлээд хэлчихвэл :
  1. Чиний өөрийгөө үнэлэх үнэлэмж хэр болохыг
  2. Чиний мэргэжлийн ур чадвар хэр вэ гэдгийг ойлгуулах боломжийг алддаг.
Тэгвэл энэ асуултанд хариулах уу? эсвэл?
Хэрвээ чи ярилцлаганд орохоосоо өмнө гэрийн даалгавраа сайн хийсэн бол зах зээлээ судлаад чамтай төстэй мэргэжлээр, ажлын туршлага ч мөн ижил тийм хүн хэдий хэмжээний цалин авдгийг урьдчилаад мэдчихсэн байх ёстой.  Үүнийг мэдэж байгаагаас хойш дээрх асуултанд цалингийнхаа хэмжээг ..... гээд хэлчихийн оронд:
  • Чухам яагаад энэ ажлыг их сонирхож ирснээ
  • Чиний түвшний хүн ямархуу хэмжээнд үнэлэгдэж байгаа тэр хэмжээний цалин авахыг хүсч байгаагаа
  • Үнэхээр тухайн албан байгууллага ажилтнаар авъя гэсэн тохиолдолд цалингийн талаар дэлгэрэнгүй, нухацтай ярилцаж болох юм гэдгийг ярилцлага авч буй хүмүүст итгэл төгс ойлгуулах хэрэгтэй. 
Хэрвээ чи ятган үнэмшүүлэх, тохиролцох чадварыг илүү шаарддаг борлуулалт, худалдааны чиглэлээр ажил горилогч бол тэр тусмаа иймэрхүү төрлийн асуултанд өөрийнхөө чадварыг харуулах нь чухал. 
 

Гэхдээ ихэнх компаний ажлын өргөдөл дээр хүсч буй цалингийн хэмжээг бичнэ үү гэсэн хэсэг байдаг.  Нэгэнтээ л ажил олгогч хүн хэдий хэмжээний цалин өгөх нь тодорхой бус байгаа үед чи авах цалингийнхаа тоо хэмжээг дэлгэрэнгүй болгох нь шударга бус байгаа биз дээ. 
 
Тэгвэл яаж, ямар байдлаар хариулвал зүгээр вэ?

Аливаа зүйлд бэлтгэл сайтай орох нь ямар ч нөхцөл байдалд өөрийгөө авран гарах боломжийг олгодог.  Тиймээс энэ асуултанд ч мөн сайн бэлдээд очих нь зүйтэй.  Яаж хариулж болох талаар хэдэн санаа өгье.  Чиний хэв маяг болоод хувийн зан чанарт чинь тохирох доорх хариултын аль нэгийг сонгоод инээмсэглэл дүүрэн хариулаарай.
  1. “Миний өмнөх ажлын цалин өндөр байсан л даа.  Миний энэ мэргэжлийн зах зээлийн хөдөлмөрийн үнэлэмж ямар байсан, яг л тэр хэмжээгээр цалинждаг байсан.  Би танай компаний энэ ажлын байрыг их сонирхож байна.  Үнэхээр би танай компанийн нэг эд эс болоод ажиллах хүн мөн үү гэдэг нь шийдэгдчихвэл цалингийн талаар ярилцахдаа би дуртай байх болно”
  2. “Та бүхэн энэ албан тушаалын тогтсон цалингийн хэмжээ нь миний авахыг хүсч буй цалингийн хэмжээтэй хэр ойролцоо байгааг мэдэхийг хүсч байх шиг байна.  Та бүхний амлаж буй цалингийн хэмжээ хэд вэ?”
  3. “Цалин надад чухал биш.  Би өөрийнхөө ур чадвар, мэдлэгийг яг л тэр хэмжээнд нь үнэлүүлэх хүсэлтэй байна. Ажлын орчин, хамтран ажиллагч хүмүүс, өөрийгөө хөгжүүлэх боломжийг компаний зүгээс хэр олгодог зэрэг нь бас их чухал санагддаг”
  4. Үнэхээр цалингийн тогтсон хэмжээг хэлэхээс аргагүй байдалд орвол “Миний өөрийн ажлын туршлага, дээр нь энэ ажлын байрны ерөнхий үнэлэмж, миний мэргэжлээр өөр бусад компанид ажиллаж байгаа хүмүүсийн авч буй цалингийн хэмжээг харьцуулаад би ............орчмын цалин авах хүсэлтэй байна”
Ярилцлагын үеэр “үнэхээр энэ хүнгүйгээр манай компани цаашид явахгүй” гэх хүчтэй сэтгэгдлийг тэдгээр хүмүүст төрүүлж, өөрийгөө тэр хэмжээнд үнэлүүлэхийн тулд чи авахыг хүсч буй цалингийнхаа хэмжээг хэлээд хэрэггүй.  Ер нь энэ асуултанд хариулахгүй байлаа гээд чиний ажлын анкетыг хогийн савруу чулуудах хүний нөөцийн ажилтан ховор.  Тиймээс бүр яах аргагүй хэлэх шаардлага гарахгүй л бол дээрх хариултын хэлбэрийн эхний 3-ыг ашиглаж энэ асуултны цаана нүүр бардам гараарай.  Чи чаднаа.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17
Доналд Трампыг шүүх шүүх хурал эхэлжээ
02024-4-16 10:29
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй инфляцын улмаас кофе, шоколадны үнэ цаашид ч өсөх нь
2024-4-16 8:54