Урамшуулал ба бонусаар орлогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ?
2013, 6 сарын 19. 16:300
Олон ажил олгогч нарын бодож үзсэнээр ганц найдвартай арга бол ажилчдын үүрэг хариуцлага ба  сэтгэл хангалуун байдлыг нэмэгдүүлснээр тэдэнд илүү мөнгө төлөх боломжтой гэнэ. Гэхдээ судалгааны үр дүнгээс үзэхэд урвуу хамааралтай байсан бөгөөд бонус ба урамшууллыг хослуулснаар илүү аз жаргалтай, идэвхитэй ажиллах хүчнийг бий болгодог болох нь нотлогдсон байна.
 

Ажилчид цалингийн талаар хэлэлцэх үедээ урамшууллыг ихэнхдээ дутуу үнэлдэг. Хэрэв таны хэлэлцүүлэг тодорхой сайн болохгүй байгаа бол ажил олгогчийн хувьд юу ч биш, таны хувьд маш их үнэ цэнэтэй байхаар тохиролцохыг оролдох нь чухал.
Тэгэхээр таны хувьд ямар урамшуулал авах боломжтой вэ? Таны хувьд ямар үнэ цэнэтэй вэ?
  • Шимтгэл  - Таны тусгай зорилго эсвэл ямар нэг хувь хэмжээнд тулгуурласан байж болно. Энэ нь таныг илүү шургуу ажиллахахын хирээр их мөнгө олоход урам өгөх ба  ажил олгогчийн хувьд бизнест оруулж байгаа мөнгөнөөс ихгүй байвал зүгээр.
  • Ашиг хуваарилах буюу хувьцааны опцион – Компани бүхэлдээ хэр зэрэг амжилттай ажиллахаас хамаарч ажилчдад төлөгддөг мөнгө.  Энэ нь ихэвчлэн менежерүүдэд олгогддог ба багийг бизнесийн ерөнхий зорилгод чиглүүлэх арга зам болдог.
  • Баяр ёслол ба өвчтэй байсан үед мөнгө төлөх – Баяр ёслол, өвчтэй байх тодорхой хугацааны  үед ажил олгогчийн зүгээс урамшуулал маягаар төлөгдөх ёстой мөнгө. Энэ зардал ажил олгогчийн хувьд нэг их мөнгө биш ч гэсэн ажилтаны хувьд аз жаргалтай байх, илүү бүтээлч байх урамшуулал болдог.
  • Боловсролын зардлыг нөхөн төлөх – Хэрэв та ур чадвараа сайжруулах, шинэ ур чадвар эзэмших гэж байгаа бол ажлаасаа гарч бүтэн цагийн оюутан болох шаардлагагүй. Мэдлэгээ өргөжүүлэх хүсэлтэй байх нь ажил олгогчийн хувьд та байх ёстой боломжит ажилтан гэдгийг харуулах ба таны боловсролын зардалд хувь нэмэр оруулахад тааламжтай хандах болно.
  • Амьдралын даатгал – Энэ бол бидний ярихыг хүссэн сүүлчийн зүйл боловч, хэрэв танай гэр бүлд ямар нэг муу зүйл тохиолдвол энэ урамшууллыг хэзээ ч вах боломжтой.
  • Тэтгэвэр – Таны ажил олгогч ажилчдад зориулсан тэтгэврийн схем төлөвлөгөөтэй байх ёстой ба таны сар бүрийн төлбөрт хувь нэмрээ оруулах ёстой. Та энэ мөнгийг нэн даруй авах боломжгүй ч тэтгэвэрт гарах цаг нь болохоор үр ашгийг нь хүртэх боломжтой болно.
  • Компаний машин – Ажилд ихээхэн цаг хугацаа зарцуулдаг ажилчдад тээврийн хэрэгсэл ашиглахыг санал болгодог. Энэ нь таны тээврийн зардлыг хэмнэж, компаний машиныг өөрийн цаг заваар ашиглах боломжийг ч олгодог.
  • Томилолт буюу улирлын тасалбарын зээл – Нийтийн тээвэрт зориулсан улирлын тасалбар олгох нь нэг удаадаа үнэтэй мэт боловч бүтэн жилийн хувьд маш их хэмнэлт болдог. Хэрэв та мөнгө төлж чадахгүй бол танай ажил олгогч таньд мөнгө зээлж, сар тутмын цалингаас суутгаж болно. Хотоос гадуурх оффисийн комплексууд, орон нутгийн галт тэргийн зогсоолоос явдаг автобусуудын хувьд хамгийн түгээмэл ашиглагддаг ба ажилчдын хувьд бага зардалтай байдаг.
  • Гэрээр ажиллах – тээвэр болон хоол хүнсний зардлыг бууруулснаар та интернэт хандалт, лаптоп, гар утас, бусад төхөөрөмж ашиглаад гэрээ үр ашигтай ажиллах оффис болгож болно. Мөн тэдгээрийг өөрийн хэрэгцээнд ч ашиглаж болно.
  • Уян хатан нөхцлөөр ажиллах – Ажил амьдралын балансыг тэнцвэртэй байлгах уян хатан нөхцлөөр ажиллах маш их боломж бий. Хичээлийн цагаар ажиллахаас эхлээд дуртай цагтаа ирээд 7 хоногийн ажлаа амжуулах  гээд өөртөө ч ашигтай, ажил олгогчид ч ашигтай, харилцан ашигтай байх нөхцлийг бүрдүүлснээр та илүү үр дүнтэй ажилчин болж чадна.
  • Хүүхэд өдрөөр асрах – Хүүхэд асрах өндөр зардал нь шинэ эцэг эхчүүдийг бүтэн цагаар ажиллах боломжгүй болгодог. Хэрэв ажил олгогчид  чадварлаг, үнэ цэнэтэй ажилчдаа алдахыг хүсэхгүй байгаа бол хүүхдүүдийг нь  гэрт нь эсвэл тухайн орон нутгийн хүүхэд асрах газарт асрах нөхцлөөр хангадаг.
  • Фитнесийн гишүүнчлэл – Захиалсан эсвэл үнэгүй байх эсэхээс үл хамааран ажил олгогч нарын хувьд таны хэтэвч болоод ходоодыг хэмнэх бодит урамшуулал олгох  сайхан арга.
  • Хоол хүнс ба ундаа – Хэрэв та хөнгөн зууш, кофе, ус, өдрийн хоол гэх мэт зүйлст их мөнгө зарцуулдаг бол бүтэн жилийн хувьд тооцвол таны цалингийн ихээхэн хувийг эзэлнэ. Энэ зардлыг бууруулахын тулд ажил олгогчоос төлөх нь хэн хэндээ ашигтай хэлцэл болно.
  • Энгийн хувцаслалт –Энэ нь урамшуулалд тооцогдохгүй мэт боловч чөлөөт цагаараа хийхэд зарцуулдаг шиг их мөнгийг ажлын байранд зориулсан хувцас авахад зарцуулах хэр их мөнгийг хэмнэх тухай бодож үзэх хэрэгтэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52