АМЕРИКТ ИРЭЭД БАЯЖИЖ, САЯТАН БОЛСОН 5 ЦАГААЧ ИРГЭН БА ТЭДНИЙ ЗӨВЛӨГӨӨ
2013, 6 сарын 20. 10:540
АНУ-ын нийт хүн амын 13%-ийг бусад орнуудаас ирсэн цагаач иргэд бүрдүүлдэг. Тэдний ихэнх нь Америк мөрөөдлийг хэрэгжүүлэхээр ирдэг бөгөөд амьдралаа өөрчлөхийн тулд маш шаргуу ажилладаг. Тэр дундаас өөрийн чармайлтаар хосгүй чадварыг бий болгож чадсан, алсын хараатай хүмүүс жинхэнэ саятангууд болсон байдаг. Америкт жижиг дунд бизнес эрхлэгч 6 хүн тутмын 1 нь цагаач иргэд байдаг бөгөөд тэд хог боловсруулах үйлдвэрлэл, орон сууц, байгууллагын цэвэрлэгээнээс эхлээд жижиглэнгийн худалдаа, барилга байгууламж, боловсрол, нийгмийн үйлчилгээ, амралт зугаалга гэх мэт мэргэжлийн болон бизнес үйлчилгээ голчлон эрхлэдэг. Ингээд хармайндаа зуун доллартай Америкт ирж мөрөөдлөө биелүүлэн саятан, цаашлаад тэрбумтан болсон 7 хүний тухай өгүүлье. Тэд интернетийн ертөнцөөс эхлэн рестораны бизнес гэх мэт олох салбарт хүчээ үздэг.

1. Жоси Натори

Нас: 64
Төрсөн газар: Филиппин
Эрхэлдэг ажил: “Natori Company”-ийн үүсгэн байгуулагч, захирал
Түүний зөвлөгөө: Цагаач иргэд амжилтанд хүрч болох хамгийн сайн нөхцөлтэй орон Америкаас өөр хаа ч байхгүй. Энд ирсэн бол хүслээ дагаж, мөрөөдлөө биелүүл.
1964 онд Филиппинээс Америкийн “Manhattanville College”-д сурахаас ирснийхээ дараа эдийн засгийн зэрэг авч, Уолл Стрийт дахь “Bache & Company”-д 1971 онд ажилд оржээ. Натори 1974 онд Америкийн иргэн болж, 1976 онд хүүгээ төрүүлэв. 1977 онд McDonald-ын сүлжээ ресторануудын гадаа машин угаах зөвшөөрөл авснаар бизнесийнхээ анхны гарааг эхлүүлсэн бөгөөд жинхэнэ бизнес нь эмэгтэй хүний унтлагын хувцас зохион бүтээж, түүн дээр Bloomingdale's гэж хатгамал оёо хийдэг болсноор эхлэсэн түүхтэй. Одоо түүний үүсгэн байгуулсан компанид 400 ажилчин ажиллаж, үнэртэй ус, нүдний шил, орон байрны тохижилт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн, жилд дундажаар 150 сая ам.долларын жижиглэнгийн бараа борлуулалт хийдэг.

2. Лоувел Хауторне

Нас: 52
Төрсөн газар: Ямайка
Эрхэлдэг ажил: “Golden Krust Caribbean Bakery and Grill”-ийн үүсгэн байгуулагч, захирал
Түүний зөвлөгөө: Хүн болгонд Америк мөрөөдлийг биелүүлэх боломж байдаг. Зөвхөн түүндээ анхаарлаа хандуулж, мэдлэгээ дээшлүүлэн, сахилга баттай байснаар үүнд хүрч чадна. Ямайкагаас 1981 онд ногоон картын эзэн болж 21 насандаа АНУ-д нүүрж ирэхдээ тэр New York Police Department-д баримт бичиг хянагчаар ажиллах эрхийг авсан гэдэг. Тэнд ажиллаж байх хугацаандаа Bronx Community College-оос нягтлан бодогч мэргэжлээр зэрэг авч, хувийн бизнесээ эрхлэх боломжтой болжээ. Хауторне, гэр бүлийнхнээ Америкт авчирахын тулд Ямайка дахь аавынхаа талхны үйлдвэрийг Америкт нээж, “Golden Krust Caribbean Bakery and Grill” гэж нэрлэсэн бөгөөд  Golden Krust нь шүтдэг шашины нэр, Caribbean нь ордны нэр, family нь гэр бүлийн гэсэн тодотголтой зуушны газрыг байгуулснаар бизнесээ өргөжүүлж, өөрийн эгч дүү 7 АНУ-д авчирсан гэдэг. Анхандаа Америкийн банкууд цагаач иргэдэд зээл олгохгүй гэдэг хатуу зарчимтай байсан тул зээл авахад хэцүү байсан ч хамаатан садан, найз нөхөд гээд тэдэнд туслаж болох бүх хүнээс мөнгө зээлж, орон байраа зарсны эцэст 107,000 ам.доллар цуглуулан рестораныхаа эргэлтийн хөрөнгийг гаргаж байжээ. Тэр 1989 онд анхны Golden Krust ресторанаа нээж, 1991 онд Нью Иоркийн Цагдаагийн Газраас ажлаасаа халагдснаас жилийн дараа АНУ-ын иргэн болжээ. Одоо түүний бизнеийн эргэлтийн хөрөнгө жилд 100 сая ам.долларт хүрсэн бөгөөд Golden Krust нэртэй 100-гаас хол давсан сүлжээ реторантай. “Эрсдэл чиний боломжийг үгүй хийх бус чамд давхар боломж авчирдаг. Тиймээс ямар ч тохиолдолд эрсдлээ байнга тооцож байх нь боломж чамд төдий хэмжээтэй бий гэдгийг мэдэж байхад тус болно” гэж тэр ярих дуртай.

3. Арнолд Шварцнегер

Нас: 65
Төрсөн газар: Австри
Эрхэлдэг ажил: Hollywood-ын жүжигчин, California хотын дарга асан
Түүний зөвлөгөө: Зорилгодоо хүрэхээр тэмцэж байхдаа зоригыг чинь мохоох үйлдэл гаргахыг хэнд ч битгий зөвшөөр. Тэр 21 настай байхдаа буюу 1968 онд Австриас АНУ руу цагаачилж очсон бөгөөд бялдаржуулах урлагт дуртай, алдартай тамирчин байсан түүнд 1969 онд Холливудын кинонд тоглох аз тохиосноор амжилтын гараа нь эхлэсэн гэдэг. Анх "Hercules in New York", "Stay Hungry" зэрэг кинонуудад жижиг дүрийг бүтээж байсан бол 1982 онд "Conan the Barbarian" кинонд тоглосон нь Шварцнегерыг хамгийн их эрэлттэй, үнэтэй жүжигчин болгосон байна. Тэр 1983 онд АНУ-ын иргэн болсноос хойш жилийн дараа "The Terminator" кинонд тоглож, жинхэнэ кино од гэдгээ Америкчуудаар хүлээн зөвшөөрүүлж чадсан аж. Шварцнегер 1989 онд Arnold Sports Festival-ыг Охиод зохион байгуулж, олон улсад үйл ажиллагаа эрхлэдэг хэдэн мянган бялдаржуулах болон эрүүл мэндийн мэргэжлийн клубуудыг нэгтгэж, холбоо байгуулж байв. Түүнээс гадна тэр 1991 онд Planet Hollywood сүлжээ рестораны бизнесээ нээж, хувьцаа эзэмшигч нь болсон бол “Oak Productions, Inc” кино компани, “Fitness Publications” нэртэй хэвлэлийн компанийг “Simon & Schuster”-тэй хамтран ажиллуулдаг.  2003 онд Калифорнигийн амбан захирагчаар сонгогдож байсан Щварцнегерын нийт орлого 300 сая ам.доллар бол өөрийнхөө дурсамжаар бүтээсэн "Total Recall: My Unbelievably True Life Story" баримтат кино нь түүнд 1.6 тэрбум ам.долларын ашиг авчирсан байна.

4. Шама Кабани

Нас: 27
Төрсөн газар: Энэтхэг
Эрхэлдэг ажил: “Marketing Zen Group”-ийн үүсгэн байгуулагч, захирал 
Түүний зөвөлгөө: Чамд ямар нэг шинэ санаа байгаа л бол эцсийг нь үзтэл тэмц. Үр дүн нь чамайг хэзээ ч гомдоохгүй. Кабани, 1994 онд 9 настай байхдаа гэр бүлийн хамтаар АНУ-д ирж байжээ. Түүний аав таксины жолооч хийж, ээж нь кафе нээн ажиллуулдаг байв. 10 настай байхдаа анхны бизнесийн санаагаа олж, дүүгийнхээ хамтаар бэлэгний цаас борлуулдаг байв. 2008 онд University of Texas-аас магистрын зэргээ олон нийтийн хэвлэл мэдээллийн чиглэлээр авсан бөгөөд диссертациа Twitter болон олон нийтийн нээлттэй мэдээлэл нийгэмд хэрхэн нөлөөлж болох талаар бичиж хамгаалсан байна. Сургуулиа төгсөөд олон газар ажилд орохоор өргөдөл гаргасан ч нэг нь ч аваагүй тул online зар сурталчилгааны digital PR “Marketing Zen Group” фирмээ байгуулсан гэдэг. Өнөөдөр түүний удирддаг компани 30 орчим албан хаагчидтай, жилийн борлуулалтын хэмжээ нь 1 сая ам.долларыг 2 дахин өсгөсөн хэмжээтэй болжээ.

5. Сергей Брин

Нас: 39
Төрсөн газар: Орос
Эрхлэдэг ажил: Google-ийн үүсгэн байгуулагч, тусгай төсөл хариуцсан захирал 
Түүний зөвлөгөө: "Амжилт энгийн зүйлээс эхэлдэг" Еврей хүмүүсийн эсрэг үзэл Москвад газар авч, амьдрах аргагүй болсон Брины гэр бүл 1979 онд түүнийг 6 настай байхад АНУ-д иржээ. Брин аавынхаа мэргэжлийг өвлөн математик, эдийн засагч мэргэжлээр 1993 онд University of Maryland-д орсон. Үүний дараа “Stanford University”-иас шинжлэх ухааны магистр, доктор зэргийг авчээ. Энэ хугацаанд тэр Лэрри Пейжтэй танилцаж, 1998 онд Google нэртэй хайлтын системийг ашиглалтанд оруулж, 2004 онд хувьцаагаа гаргасан ба нэгж хувьцааны ханш нь 85 ам.долларт хүрсэн гэдэг. Одоо түүний цэвэр хөрөнгийн хэмжээ 22.5 тэрбум ам.доллар гэсэн албан ёсны тооцоо бий.

Эх сурвалж: Businessnews.mn
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42