Зохиолч/ бичигчдэд зориулсан CV бичих зөвлөмж
2013, 6 сарын 20. 11:060
Та бичихийн төлөө төрсөн боловч CV-гээ бичих гэхээр хүндрэлтэй асуудал тулгарч байна уу? Та ганцаараа биш. 
 

Та чөлөөт ажлын байр эсвэл бүтэн цагийн бичих ажил хайж байгаа эсэхээс хамааран хүчирхэг CV бичих дараах зөвлөмжүүдийг дагаарай.
  •  Өөрийгөө борлуулах чухал зүйлийг тодорхойл
Ирээдүйн ажил олгогч нарын тухай та юу мэдэх вэ? Яагаад та тухайн ажлын байранд сонгогдох ёстой вэ? Ажил хайгчдын санал болгодоггүй ямар зүйлийг та санал болгох вэ? Та дараах асуултанд эхлээд хариулснаар CV-гээ ажил олгогч нарын шаардлагад нийцүүлж чадна.
  • Зорилтот дүгнэлтийг боловсруул
Ур чадварын дүгнэлтийг өөрийн нэр, холбоо барих мэдээллийн доор бич. Таны товч дүгнэлт таны албан тушаалын зорилго ба шилдэг ажилтан байх үндсэн шалтгааныг илэрхийлэх ёстой.  6 мөр буюу хэд хэдэн мөр бүхий параграфаар товч бичих хэрэгтэй. Жишээ нь:
Корпорацийн харилцааны зохиолч
Хэвлэлийн нийтлэл, маркетинг, бүтээгдэхүүний савлагаа, програм хангамжийн гарын авлага, сургалтын материал, дотоод харилцаа ба вэбсайт гэх мэт чиглэлээр ажиллаж үр дүнтэй материалууд боловсруулж байсан 10 жилийн туршлагатай. Ахлах менежмент, хувь нийлүүлэгчид, үйлчлүүлэгчид болон багийн гишүүдтэй эерэг харилцаатай байж, амжилттайгаар тусалж, дэмжиж байсан. Корпорацийн зорилгод нийцэх бичих болон харилцааны ур чадвартай.
  • Өөрийн харилцан хамааралтай туршлагад анхаарал хандуул
Маш олон зохиолчид, нэн ялангуяа чөлөөт ажилтнууд бичих салбараас өөр салбарт ажилласан туршлагатай байдаг. Хэдийгээр та өдрийн бусад ажил хийдэг байсан ч чөлөөт ажилд зориулан ажил эрхлэлтийн байдалдаа тусгаж болно.
Жишээ нь: Чөлөөт зохиолч, 2006 оны 1-р сараас өнөөг хүртэл
Төрөл бүрийн үйлчлүүлэгчдэд зориулсан зар сурталчилгаа, брошур, хэвлэлийн нийтлэл, сонингийн нийтлэл бичих, утсаар тайлбар өгөх гэх мэт бичээчийн ажил хийж байсан. Цаг хугацаанд нь багтаан өндөр чанартайгаар тасралтгүй гүйцэтгэдэг байсан.
Үндсэн амжилтууд:
  1. Зорилтот зах зээлийн үйлчлүүлэгчдэд 120% хүрч,  маркетингийн компанит ажил ба хөгжүүлэлтийн тусламжтайгаар 6 сарын дотор 7500 шинэ захиалагч олж авсан.
  2. Тэргүүлэх зэргийн технологийн нийлүүлэгчид зориулан боломжит хэрэглэгчдийг максимум түвшинд хүргэх борлуулалтын төлөвлөгөөний үйл ажиллагаанд брошур болон дагалдах материалуудыг боловсруулсан.
  3. Эмнэлгийн үйлчилгэний компанийг зүүн хойд  зах зээлд давамгайлахад  нь  түлхэц үзүүлэх PR-ийн санаачлагыг амжилттай хэрэгжүүлсэн. Валл Стрит, Бизнесвик сэтгүүлд нийтлэл бичсэн гэх мэт.
  4. Өөрийн ажил эрхлэлтийн байдлыг харуулахын тулд хамааралгүй ажлын байрны талаар оруулж болох ч товч байдлаар, хариуцлагатай, амжилттай хийж гүйцэтгэсэн бичгийн ажлаа оруулах хэрэгтэй.
  • Бүтээлийн жагсаалт оруул
Хэвлэсэн ажлаа оруулах нь зөв боловч, туршлага багатай зохиолчид хэвлэгдээгүй ажлаа оруулж болох юм. Та хэвлэсэн материалуудаа төрөл жанраар нь ангилж, салгах хэрэгтэй. Жишээ нь: Богино өгүүллэг, тууж, ном, цахим ном, сонингийн нийтлэл, сэтгүүлийн нийтлэл, вэбсайт, блог гэх мэтээр ангилж болно.
  • Шагнал урамшууллаа жагсааж бич
Хэрэв та ямар нэгэн шагнал урамшуулал хүртсэн бол “Шагнал, урамшуулал” гэсэн хэсгийг оруул.
  • Өөрийнхөө тухай материал бэлд
Та магадгүй CV-ний хамт өөрийнхөө тухай материал бэлдэх шаардлагатай болсон байж магадгүй. Хамгийн сайн хийсэн ажлын жишээ баримтуудыг сонго. Та тэдгээрийг маш цэгцтэй байдлаар багцлаад хэвлээд авсан ч болно. Мөн материалаа ( PDF  буюу Word format)-аар бэлэн болгоод и-мэйлээр явуулж болно. Та ажил олгогч болон үйлчлүүлэгчдэд зориулж хийсэн ажлынхаа зохиогчийн эрхийг эзэмших ёсгүй гэдгээ санах хэрэгтэй учраас хууль ёсны дагуу ашиглах эрхтэй.
Туршлагагүй зохиолчид материал бэлдэх явцдаа бүтээлч болох хэрэгтэй. Та сургууль болон буяны байгууллагын ямар нэг сонин хянан засварлах буюу бичиж байсан уу? Та богино өгүүллэг, яруу найраг, аяллын тухай материал эсвэл киноны хяналтын материал бичиж байсан уу? Та ямар нэг ажил олгогчид зориулж маркетингийн материал эсвэл өрхийн харилцааны талаар материал боловсруулах ажилд оролцож байсан уу? Та өөрийн файлуудаа хайж эхлэх үед хичнээн олон бичсэн материал олоод магадгүй гайхах байх.
  • CV-нийхээ алдааг хянаж унш
Ихэнх ажил олгогч менежерүүд CV дээр бичиглэлийн алдаа гаргасан байвал ихэд дургүйцдэг учраас нэн ялангуяа зохиолчдын хувьд хайхрамжгүй алдаа гаргах нь хамгийн сонин хачин зүйл юм. Нягт нямбай, логик дэс дарааллыг баталгаажуулахын тулд CV-гээ хянаж үзэн хамт олноосоо дахин шалгаж өгөхийг гуйж болно.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42