Цалингийн нэмэгдлийг хэрхэн хадгалах вэ?
2013, 6 сарын 21. 9:360
Та амжилттай ажиллаж байгаа бол цалингаа нэмэгдүүүлэхийг хүсэх  нь таны анхны цалинг тохиролцохтой адилхан зүйл бөгөөд та илүү хүчтэй байр сууринд байна гэсэн үг.
 

Ихэнх компаниуд сайн ажилчдаа авч үлдэхийн тулд цаг үеийн зардал, хүний нөөцийн зардлыг нэмэгдүүлэхгүй байж, үнэ цэнэтэй ажилтан нь ажлаа хүлээлгэж өгөх муу мэдээ сонсохгүйн тулд илүү сайн ажилладаг.
 
 Цалингаа нэмэгдүүлэх талаар ямар үед асуувал тохиромжтой вэ?

Та цалингаа нэмэгдүүлэх талаар хэзээ ч асууж болох ч бусад цаг үеэс илүү тодорхой цаг хугацааг ашиглан асуувал илүү үр дүнтэй.  Ажлын гүйцэтгэлийг хянах үед, календарийн жилийн эцсээр эсвэл санхүүгийн жилийн эцсээр асуух тухай бодож үзэж болно. Эдгээр цаг хугацаанд компаниуд юу хийж гүйцэтгэсэнээ үнэлж дүгнэж, ирээдүйн ажлаа төлөвлөдөг учраас та тэдний бизнест амжилттай хувь нэмэр оруулсан бол энэ талаар хэлэлцэх сайхан боломж болно. Ерөнхий дүрэм бол таны үүрэг хариуцлагыг үл харгалзан анхаарал тататуйц байдлаа өөрчлөх хэрэгтэй. Жилдээ нэгээс олон удаа цалин нэмэгдүүлэх талаар асуух хэрэггүй. Эс тэгвээс та боссдоо шуналтай, хомхой ажилтан мэтээр нүдэнд нь тусах болно. Боломж гарч ирэх үед нь л та энэ талаар асуух хэрэгтэй гэсэн үг.
 
Ажил олгогчоос асууж болох асуултанд бэлтгэх

Та босстойгоо суугаад хагас цаг эсвэл нэг цаг энэ талаар ярилцах гэж байгаа учраас тэдний цагийг бодолцож үзэх хэрэгтэй. Энэ талаар үдээс хойш ярилцвал өглөөний стрессээс ангижирсан байх үе. Хэрэв таны ажил үүрэг сар тутам хэлэлцэгддэг бол хүн бүр тайвширсан сарын эхэн үеэр ярилцах цаг гаргахыг хичээ. Та шууд цалингаа нэмэгдүүлэх талаар ярилцах гэж байгаагаа хэлэх хэрэггүй бөгөөд зүгээр л хэдэн зүйлийн талаар ярилцах хэрэгтэй байгаагаа хэлэх хэрэгтэй.
Та өөрийн зах зээлийн үнэ цэнээ мэдсэн бол уулзалтанд бэлтгэ. Та онцгой нөхцөл байдлаар өөрийнхөө юу хүсч байгаагаа илэрхийлэх хэрэгтэй. Таны сүүлийн үеийн амжилт эсвэл нэмэлт сургалт, шинээр эзэмшсэн туршлага, ур чадвар зэрэг өөрийн боломжийг нэмэгдүүлэх давуу тал бүрийг ашигла. Түүнчлэн мэргэжлийн ур чадвар, туршлагаа жагсаан бич. Бусад ур чадваруудаа мартаж болохгүй. Энэ нь танай босс таньд яагаад нэмэлт мөнгө хэрэгтэй байгааг харахад тусална. Хандлага, багийн ажил, цаг хэмнэх, илүү цагаар ажиллахад бэлэн байдал, нийтэч байдал гээд бүгдээрээ чухал ашигтай зүйлс. Гэхдээ танай босс таны ажлыг мэддэг бол таны нэр хүнд, хувийн чанар, ур чадварыг үнэ цэнэтэй зүйлсэд багтаахгүй байж мэднэ.
Уулзахаасаа хэд хоногийн өмнө таны нөхцөл байдалд хор хөнөөл учруулж болох зүйлсийг орхих хэрэгтэй. Хэрэв та бусад хэлтсүүдийн менежерүүдтэй сайн харилцаатай байдаг бол босс руугаа таныг маш сайн ажилладаг гэдэг сэтгэгдлийг и-мэйлээр бичиж өгөхийг гуй. Та дараагийн шат руу алхах алхмыг хийх гэж байгаа учраас яаж хувцаслахаа мэддэг байх хэрэгтэй. Таныг илүү ажил үүрэг хариуцах хэрэгтэй гэдгийг танай босс төсөөлөхөд хялбар болно.
 
Өөрийн нөхцөл байдлаа тодорхойлох

Та магадгүй сандарч байж болох ч ажлын ярилцлагын үеэр сурч мэдсэн сургамжын тухай бодож үз. Цэх шулуун суугаад, боссынхоо нүд шууд харж, санаа зовохгүй байх хэрэгтэй.  Зөөлөн намдуу ярьж, итгэлтэй харагдах гарын дохио зангааг ашиглах хэрэгтэй. Сандарсан байдлаар инээх эсвэл ийш тийшээ гөлрөх, ярьж байхдаа амаа дарах зэрэг нь таныг худлаа ярьж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Та уулзалтаа сүүлийн үед амжилттай хийж гүйцэтгэсэн төслийнхөө талаар дурдаж эхлэх хэрэгтэй. Энэ нь таныг шууд сайнаар үнэлэхэд тусална. Цалингаа нэмэгдүүлэх талаар амжилттай тохиролцохын тулд тодорхой нөхцөл байдлаар илэрхийлэх хэрэгтэй. Таньтай хамт ажилладаг хэн нэгэн цалингаа нэмэгдүүлсэн талаар хэлэх нь хангалттай шалтаг болохгүй. Та юунд хүрэхийг хүсч байгаагаа илүү тодорхой хэлж, өөрийнхөө үнэ цэнийг илэрхийлснээр таны хүсэн хүлээж байгаа цалинг нэмэх боломжийг бий болгоно.
 
Том зорилготой бай

Ямар ч хэлэлцээр байсан та хүсч байснаасаа илүүг асуух хэрэгтэй. Хэрэв таны босс таны шаардлагыг тэр даруй биелүүлбэл та дараа нь харамсах болно. Гэхдээ өөрийнхөө ур чадвар, үнэ цэнийг хэт хөөрөгдсөн, биеэ тоосон байдлаар хэт өндөр тоо хэлэх хэрэггүй. Та нэмэлт мөнгө авснаараа илүү хариуцлагатай ажиллахад бэлэн байна гэдгээ мэдэгдэх хэрэгтэй.
 

Энэ уулзалтаар шууд тодорхой хариулт авахгүй л болов уу. Танай босс таны цалингийн хэмжээг менежерүүдээсээ асууж лавлах байх. Та том байгууллагад ажилладаг бол цалинг нэмэх үйл явц илүү урт удаан үргэлжилдэг. Та яарах хэрэггүй боловч таны хүсэлт шаардлага өсөн нэмэгдсээр байгааг хэлэх хэрэгтэй. Зарим эсэргүүцлийг хүлээн зөвшөөрч, өөрийн зүгээс тулалдахад бэлэн бай. Гэхдээ битгий хэтрүүлээрэй. Энэ стратегийн нэг хэсэг бол тодорхой цаг хугацаанд боссоо таны хүсэлтийг бодож үзсэний дараа ямар нэг хариулт авах явдал юм. Хэрэв тэд таньтай уулзахад дор хаяж 30 мниут зарцуулж чадахгүй бол, таньд өөр сонголт байгаа бол таныг алдах эрсдэлтэй болно. Энэ төрлийн эрсдлээс урьдилан сэргийлж, танай босс таньд ямар нэг хариу өгөхийг хүсэх байх. Хэрэв таны хүсч байгаа мөнгийг өгөх боломжгүй бол компаний машин ашиглах, таны тэтгэвэрт ажил олгогчоос нэмэлт төлбөр өгөх гэх мэт нэмэлт урамшуулал асуухад бэлэн байх хэрэгтэй. Эдгээр нь зардлыг хэмнэж, таны хувьд хүлээн авч болох сонголтыг бататгаж өгнө. Түүнчлэн уян хатан цагаар ажиллах, баяр ёслолын өдрүүдээр нэмэлт хоног амраах гэх мэт өөр биет бус урамшуулал ч байж болно.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57