Шинэ ажилтан авахаар хүний нөөц бүрдүүлэхдээ харах 6 ур чадвар
2013, 7 сарын 2. 16:050
Шинэ ажилтан авахдаа хүний нөөцийн менежерүүд ажил горилогчийн өндөр оноогоор баталгаажсан  резюме-ийн ухаалаг байдал эсвэл Cover letter-ийн уран үгсийг уншиж шүүдэг.
 

Ухаалаг байдал бол өнөөгийн мэдлэгийн эдийн засгийн өрсөлдөх бас ялалт авчрах амин чухал зүйл. Тиймээс компаниудад зөвхөн эрдэм номтой ажилчдаас илүү тэр мэдлэгийг өнөөдрийн шинэчлэлт, амжилт болгон хувиргах ажилчид хэрэгтэй. Тэд өөрийн өнцгөөр бодож чаддаг, хүсэл сонирхлоо өрсөлдөөнт зах зээлд тулгараад байгаа  маш олон асуудлуудыг шийдвэрлэх бүтээлч шийдлүүдэд ашигладаг хүнийг ажилтнаар авах хэрэгтэй. Байгууллагууд дараах зургаан ур чадварыг нэмэгдүүлж чаддаг ухаалаг ажилчдыг авч ажилууллах хэрэгтэй.
 

Томоохон компанийн хүний нөөцийн менежерүүдийн хүний нөөц бүрдүүлэхдээ анхаарвал зохих ур чадвар бий:
  1. Уян хатан чанар: Тухайн ажил горилогч саад бэрхшээлээс боломжийг олж харах чадвартай байна уу? Өсөн нэмэгдэж байгаа бизнесийн ертөнцөд маш олон төрлийн хүндрэл бэрхшээлүүд тулгардаг бөгөөд бэрхшээл тулгарахад дасан зохицох уян хатан чанараа батлан харуулах чадвартай байх нь өрсөлдөх чадвартай байх нэг давуу тал юм.
Шинэ ажилтан авахдаа асуудлыг шийдэх чадварыг хэлбэрчлэх нь асуудлыг хүндрүүлэх гэсэн үг биш боловч асуудлыг шинэчлэх болон өсөн дэвжих давтагдашгүй боломж юм.
  1. Арвич хямгач байдал: Ажил горилогч бага зүйлээр их зүйлийг хийж чадах уу? Арвич хямгач хэрэглэгч болон зардал хэмнэдэг өрсөлдөгчид компаниудыг  хөгжүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү хямд бөгөөд байгальд ээлтэй байдлаар үйлдвэрлэхийг шаардсан шинэ дүрэм үйлчилж байна.
Бусад компаниудтай өрсөлдөж бас хязгаарлагдмал нөөцийн орчинг тэсч гарахын тулд компаниуд  хязгаарлагдмал нөөцийг ашиглан илүү үнэ цэнэтэй зүйл бүтээх чадвартай ажилчид ажилууллах хэрэгтэй байна. Жишээ нь, үйлдвэрийн менежерийн албан тушаалд өргөдөл өгч байгаа ажил горилогч үйлдвэрлэлд зарцуулагдаж байгаа эрчим хүчний хэрэглээг бууруулах ухаалаг арга замыг олох чадвартай бол амжилттай ажиллаж чадна.
  1. Уян хатан байдал: Ажил горилогч тодорхой бус үр дүнг уян хатан байдлаар бодож, хариу өгөх чадвартай юу? Тодорхой бус байдлыг даван туулахын тулд компаниудад уян хатан байдлын мастерууд болсон ажилчид хэрэгтэй.
Хүний нөөцийн менежерүүд шинэ ажилтан авахдаа өөрийн өнцгөөр бодож чаддаг, асуудлыг эерэгээр бодож чадах чадвартай эсэхийг нь шалгах хэрэгтэй:
  • Компаний хувьд бүхэлдээ шинэ байх санал төлөвлөгөөг гаргадаг байх
  • Зорилгод хүрэхийн тулд төрөл бүрийн арга замыг хайх туршлагатай байх
  • Өөрчлөгдөж байгаа орчин нөхцөлд хурдтай хариу үйлдэл үзүүлэх
  • Шинэ шийдлүүдийг бий болгох, тэдгээрийн дагуу төлөвлөгөөгөө өөрчилж чаддаг байх
Түүнчлэн танай шинэ ажилтан ямар нэг заавар зөвлөгөөгүйгээр тэдгээр үүрэг даалгавруудыг гүйцэтгэх чадвартай байх ёстой .
  1. Энгийн байдал: Ажил горилогч хяналтаа алдахгүйгээр энгийн зүйлсийг ч хийгээд байж чадах уу? Хэрэглэгчид төвөгтэй байдлаас залхдаг учраас компаниудыг бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү хүртээмжтэй, авахад амар, хялбар болгохыг шаардаж байна.
Иймээс компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээг хангалттай сайн боловсруулж чадах судалгаа, хөгжүүлэлтийн инженерүүдийг хайх хэрэгтэй боловч хэт боловсруулсан бүтээгдэхүүнээс илүү хэрэгчлэгдэд ээлтэй бүтээгдэхүүнийг хэрэглэхэд илүү амар байдаг. Өөрөөр хэлбэл, тэд хэрэглэгчийн туршлагад хүрч үйлчлэхийн тулд хэрэглэгчидтэй харилцах харилцааг хялбарчлах чадвартай маркетингийн менежерүүдийг ажиллуулах хэрэгтэй.
  1. Бусдыг ойлгох чадвар: Ажил горилогч завсрын буюу ялгаатай ямар ч хэрэглэгчдийг ойлгох чадвартай юу? Манай орны дундаж түвшний орлоготой иргэд чухал ач холбогдолтой ч бага орлоготой иргэдийг ч бас орхигдуулж болохгүй шүү дээ.
Маш олон компаниуд одоо байгаа бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг ойлгуулахын тулд хэрэглэгчдэд ялгаа зааг тогтоож тэдэнд хандахыг хичээдэг. Гэхдээ хэрэгчлэгчид өөр өөр дахин давтагдашгүй хэрэгцээтэй байдаг учраас тэдэнд тохирсон  цоо шинэ бүтээгдэхүүн, ялгаатай маркетингийн стратегиуд болон бизнесийн загварууд хэрэглэхийг шаарддаг. Компаниуд тэдгээр ялгаатай хэрэглэгчдийн бүлгүүдэд ямар зүйлс үнэ цэнэтэйг эсвэл танай орон зайг эзлэхгүй ч гэсэн өрсөлдөгчдөдөө тэдгээр хэрэглэгчдийн бүлгүүдийг алдаж болох эрсдэл байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хэрэв та борлуулалт эсвэл маркентингийн менежер ажилд авах гэж байгаа бол тэдгээр ялгаатай хэрэглэгчдийн бүлгүүдэд хэрхэн үйлчилж ажиллахаа мэддэг байх хэрэгтэй.
  1. Хүсэл эрмэлзлэл: Тухайн ажил горилогч зөвхөн оюун ухаан төдийгүй сэтгэл зүрхээ дагаж чадах уу? Судлаач Дан Пинкийн дэвшүүлсэн судалгаагаар тархины шугаман, тооцооллын, бидний оюун санаандаа юу бодож байна тэрэнтэй адил компьютер шиг сэтгэх сэтгэлгээ бол бидэнд нууцыг тайлахад туслах, түүнчлэн  өөрийгөө удирдах, бидний илүү нарийн цогц уялдаа холбоо бүхий бас тодорхой бус ертөнцөд хангалтгүй байдаг гэжээ.
Дэлхий ертөнц дан ганц оюун ухаанаар шийдэхэд дэндүү нарийн нийлмэл, улам бүр төвөгтэй болчихоод байна шүү дээ. Тодорхой бус ертөнцөд амжилт олохын тулд компаниуд оюун ухаанаа дагаж чаддагтай адил сэтгэл зүрхээ ч бас дагаж чаддаг зоригтой ажилчид хайх хэрэгтэй. Зоригтой, эрсдлийг даван туулахад бэлэн ажил горилогчид өөрсдийн зөн совиндоо итгэдэг бөгөөд юу хийхээ мэддэг,тэд хийж байгаа зүйлд нь маш том учир шалтгаан байдаг гэдэгт итгэдэг.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52