Ажлын байрны тодорхойлолт хэрхэн бичих вэ?: Ажлын байрны шаардлагыг тодорхойлох
2013, 7 сарын 5. 15:190
Ажлын байрны тодорхойлолтыг хэрхэн бичих вэ гэдэгтэй зэрэгцээд ажлын байрны шаардлагыг хэрхэн бичих вэ гэдэг асуулт тулгардаг.
 

Сум буюу (■) тэмдэг ашиглан бичих нь чухал боловч топ ажил горилогч нарын анхаарлыг татах нь таны мөрдлөг болгох зүйл юм. Ажлын байрны тодорхойлолт бичихдээ үүнийг ашиглавал маш олон ажил олгогч нараас ялгарч харагдах болно.
 
Өсөн нэмэгдэж байгаа ажлын байрны тодорхойлолтууд
2000 оны байдлаар ерөнхийдөө ур чадвар, тавигдах шаардлага, боловсрол гэсэн хэсгүүдэд илүү анхаардаг байсан.Энэ шаардлагууд өсөн нэмэгдсээр л байна. Ажлын байрны шаардлагыг нэмэгдүүлэх хэд хэдэн шалтгаан байдаг боловч хамгийн том шалтгаан бол өртөг зардал байдаг. Цахим хэлбэрт оруулах нь сонинд нийтлүүлэхээс бага зардалтай. Гэхдээ ажлын байрны зарыг онлайн байрлуулахад төсвөөр хязгаарлагддаг. Үнийг нэмэгдүүлэхэд нөлөөлөх өөр  бусад олон хүчин зүйлс байдгаас хамгийн гол хүчин зүйл нь технологи ба тэдгээрийг худалдан авагчдын хөдөлмөрийн зах зээл дээрхи өндөр ур чадвартай мэргэжилтнүүд юм.
 
Ажлын байрны тодорхойлолтыг хэрхэн бичих вэ?: Тооны эсрэг чанар
Та дараагийн ур чадвартай ажилтан авахдаа ажлын байранд тавигдах шаардлагын үр ашгийн тоо болон чанарыг хэрхэн оновчтой болгодог вэ? Ажлын байрны зартай холбоотойгоор суурь зүйлсээс нь эхлээд бүгдийг нь бодож үзэх хэрэгтэй.
 
Нэгдүгээрт, шилдэг ажил горилогчдыг юу татдаг вэ?
Та ажлын  байрны шаардлагуудыг жагсааж бичихдээ зуу зуун резюме-ээс ур чадваргүй хүмүүсийг  хасахдаа ямар сөрөг зүйлсэд анхаарал хандуулдаг тухайгаа бодоод үзэх хэрэгтэй. Гэхдээ таны зорилго бол шилдэг хүмүүсийг татах  шүү дээ.
 
Ажлын байранд тавигдах шаардлагын тоо хэд байх вэ?
Ажлын байранд тавигдах шаардлагын тохиромжтой уртыг олно гэдэг хэцүү. Ажил горилогч нар тухайн ажлыг хайхад нэр томъёонуудыг хэрхэн  ойлгох талаар бодож цаг гаргах хэрэгтэй.
  • Хайлтын системийн оновчтой байдлын үүднээс ур чадвартай ажил горилогч нар түлхүүр үгээр ажлын хайлт хийдэг.
  • Хувь хүний хүүхэд байхаас төлөвшсөн зан чанаруудыг нэгтгэсэн үйлдэлд чиглэсэн нэр томъёонуудыг ашиглах (санаачлагатай, багаар ажиллах чадвартай, нягт нямбай гэх мэт) 
  • Техникийн Ноу-Хауг тодорхойлсон нэр томъёонуудыг ашиглах (Жишээ нь PHP, Python, Javascript. Гэх мэт)
Зарим мэргэжилтнүүд ур чадварын хэсгийн цар хүрээ нь тухайн ажлын  үндсэн шинжээс хамаардаг гэж хэлсэн байдаг. Тиймээс нэг хариулт бүх асуултанд тохирохгүй шүү дээ. Мөн зарим мэргэжилтнүүдийн хувьд тэдгээр хандлагыг бууруулах бодолтой байдаг. Хүний нөөцийн нэгэн мэргэжилтэн толгойн хэсэгт хамгийн чухал 2 үндсэн ур чадвар, доод хэсэгт нь хамгийн тааламжтай ур чадварын талаар бичих хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Та ажлын байрны заранд дахь тодорхойлсон шаардлагуудын абсолют хэмжээг тодорхойлж чадах уу? Тухайн ажлын байрны хамгийн тохиромжтой урт бол хамгийн наад захын ур чадварыг багтаах бөгөөд 7-оос илүү байх хэрэггүй гэж нэг мэргэжилтэн зөвлөж байна.
 
Ажлын байрны зарын чанарыг сайжруулах зөвлөлдөх хурал
Ажлын байранд тавигдах шаардлагын чанар ба агуулга гэдэг бол ажлын байрны тодорхойлолтын уртыг тодорхойлохтой адил маш хэцүү зүйл. Иймээс үр дүнтэй ажлын зарыг бий болгох процессийг боловсруулах нь чухал.Нэгэн мэргэжилтэн “Манайх хамгийн чухал болон зах зээл дээр илүүдэлтэй байгаа ур чадваруудын талаар судлаад манай компанид хамгийн чухал байгаа үндсэн ур чадваруудыг илүү тодорхойлдог” гэж хэлсэн байна. Өнөөг хүртэл маш олон жижиг бизнес эрхлэгч эздүүд өөрсдийнхөөрөө буюу уламжлалт бус аргаар ажлын зарыг бичээд замаасаа хазайж, сайжирсан ч байна, дордсон ч байна. Саяхны нэгэн “Маркетинг ба борлуулалтын ажилтан” гэсэн ажлын байранд : -Утсаар гайхалтай сайн харилцдаг, илтгэл тавих ур чадвартай, өөртөө итгэлтэй, бие даасан, эрч хүчтэй, уян хатан, урам зоригтой байх” гэсэн шаардлагуудыг дурдсан байна. Түүнчлэн  цагийн менежмент хийх ур чадвартай, ажлын өндөр ёсзүйтэй байх шаардлагыг заасан байна. Мөн бас нэг компаний хүний нөөцийн ажилтнууд ажил горилогч нараас өөрсдийнхөө талаар 250 үгэнд багтаасан и-мэйл бичихийг асуудаг бөгөөд тухайн шаардлагад хариу ирүүлсэн хэд хэдэн ажил горилогч нараас тэдний эрч хүч, ажлын ур чадварыг нь шалгадаг байна. Тэдгээрийн үр дүнд маш олон ажилчид тэр компанид тогтвортой ажиллаж байна.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17