Компаний брэндинг ба ажилчдын сүлжээ: Сошиал медиа-Ялалт! Ялалт!
2013, 7 сарын 5. 15:250
Сошиал медиа бол хүчирхэг хэрэгсэл болсон гэдгийг бид бүгдээрээ мэддэг. Нэг Facebook хэрэглэгч дунджаар 130 найзтай байдаг ба нэг твиттер хэрэглэгч 127 орчим найзтай байдаг. Энэ үр дүнгээс харахад хүмүүс зуу зуун, тэр ч байтугай мянга мянган хүмүүсийн сүлжээг үүсгэх боломжтой байдаг.
 


Тэгвэл яагаад олон бизнесүүд брэнд армийг бий болгох арга замыг хайхгүй байна вэ?

Хэрэв танай ажилчдын 100 ажилчид нь эсвэл хүний нөөц бүрдүүлэгч танай компаний тухай ямар нэг эерэг мэдээлэл оруулсан гэж бодъё. Тэгвэл тэр мэдээ 13000 сошиал медиа хэрэглэгч нарт хүрэх боломжтой юм. Энэ бол маш том хөшүүрэг. Тэгэхээр ихэнх байгууллагууд энэ боломжид хэрхэн хариу үзүүлж байна?

Сошиал медиагийн хатуу гарын авлага боловсруулснаар тэдний тухай хэлэлцэх эсвэл онлайнаар төлөөлөх чадварыг хязгаарладаг.

Нэгэн мэргэжилтний ярьснаар “Маш олон корпорациуд  “тушаал ба хяналт” гэсэн менежментийн стильтэй байдаг учраас ажилчдаа сошиал нэтворкод алдахаас айдаг“ гэж хэлсэн байдаг. Бизнесүүд хяналттай аргаар “мессэж”-ээ илгээхийг хүсдэг ч сошиал медиа гэдэг зүйл аль хэдийнэ хяналтаа алдчихаад байгаа учраас хянахаасаа өнгөрсөн байна.
 

Мөн маш олон байгууллагуудын ажилчид болон хүний нөөц бүрдүүлэгч нар энэ талаар онлайнаар ярилцдаг болсон байна. Харин зарим компаниуд өөр аргаар, эерэг үр дүнтэйгээр ашиглаж байна.
Сошиал медиа сайтуудыг идэвхитэй ашигладаг ажилчдыг таниснаар тэдгээр ажилчид цахим үйл хөдлөлөөр нь компаний түнш болгох  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байдаг.

Онлайн харилцаа холбоог ашиглах
Нягтлан бодох бүртгэлийн аварга компани болох  PricewaterhouseCoopers (PwC) бол энэ төрлийн жишээ болсон компани юм. Эдийн засгийн уналтын үед хэдэн оюутнууд PWC-ийн хүний нөөц бүрдүүлэгч нарт энэ хатуу цаг үед өрсөлдөөнөөр хахсан хөдөлмөрийн зах зээлд  хэрхэн бусдаас ялгарах талаар зөвлөгөө өгөхийг гуйжээ. Үүний хариуд PWC  хүчтэй вэб  төрхөд анхаарал хандуулж чадах, эерэг дүр төрхийг хэрхэн бий болгож удирдах талаар “Хувь хүний брэндийн 7 хоног” нэртэй  5 хоногийн эрчимтэй сургалт явуулсан байдаг.
Харин одоо PWC 2 дахь жилдээ АНУ-ын хүний нөөц бүрдүүлдэг тэргүүлэх компани болсон байна. “Хувь хүний брэндийн 7 хоног” бол зөвхөн PWC-ийн шинэ ур чадвартай ажилчдад туслаад зогсохгүй компаний тухай ярьдаг онлайн чалчигдийг ч нэмэгдүүлсэн байна.
Энэ жил “Хувь хүний 7 хоног” сургалт өөрсдийн хамгийн шилдэг чанаруудаа харуулах богино хэмжээний видеог илгээх уралдааныг мөн оюутнуудын дунд зарласан байна. Тэдгээр видеонуудыг PWC-ийн  Facebook хуудсанд оруулсан байдаг бөгөөд хамгийн олон санал авсан нь ялагч болдог. Харин Twitter сурталчилгааны хувьд PWC #PwCBrandWeek хуудсаараа дамжуулан үйл явдлуудад 24 цагийн турш дагагч буюу жиргээчдийг дагах, коммент бичих боломжийг олгодог байна.
Уг уралдаанд 181 видеонд 10,000 гаруй санал хүлээн авсан байдаг. Үнэндээ бол “Хувь хүний 7 хоног”-ээр  өнгөрсөн жил л гэхэд компаний Facebook фенүүдийн тоо 400%-иас ч илүү нэмэгдэж, өрсөлдөгч компаниудаас 3 дахин их нэмэгдэж, PWC брэндийг таниулах үгийг хэрэглэгчдэд сошиал нетворкоор дамжуулан түгээж чадсан юм.

Ажилчид бол танай брэндийн зөвлөхүүд
Өөрсдийн бий болгосон дотоод сүлжээний хүчийг ойлгодог ажил олгогч бол Sodexo юм. Тус компаний хүний нөөц бүрдүүлэлтийн захирал  ажилчдынхаа сошиал сүлжээндээ оруулахад ашиглах профайлны зураг авах фото зурагчин ажилд авсан байна. Тэр ажилчин тус бүрийн фото зурагт компаний логог оруулж өгсөн байна.
Үүний үр дүнд ажилчид Sodexo брэндийг онлайнаар сурталчлах мэргэжлийн фото зураг хүлээн авсан юм. Тэр “Бид манай баг болсон ажилчдыг брэндийн элч төлөөлөгч болгон дэмждэг төдийгүй тэдний хувь хүний брэндийг ч бас дэмждэг” гэж хэлсэн юм. Энэ нь компаний брэндийн итгэлтэй байдлыг нэмэгдүүлж, чин сэтгэлийн харилцааг бий болгоход тусалдаг байна.
Тэр “Компаний ажилчидад энд ажиллаж байгаадаа өөрсдөөрөө бахархах сэтгэл төрүүлж, компаний соёлыг хадгалж үлдэхийн тулд хийсэн фото промоушн амжилттай болсон” гэж хэлсэн юм.
Олон бизнесийн байгууллагууд өөрсдийн гэсэн сошиал медиаг амжилттай үүсгэсэн байдаг. Тэдгээрийн нэг нь  Schawbel  юм. Тус компани 3 шатлалт процесийг санал болгосон бөгөөд компаний талаар юу ярьж болох, болохгүйг тодорхойлсон үндсэн дүрмүүдийг багтаасан гарын авлагыг боловсруулсан байна.  PWC компани ч бас Facebook хуудсандаа мэдээлэл оруулах дүрэмтэй бөгөөд хүлээн зөвшөөрөгдөхүйц хэлбэр ба агуулгаар мэдээллийг оруулдаг.
Тэдгээр параметрүүдийг суулгасны дараа  Schawbel-ийн ажилчид болон бусад хүмүүс менежерүүдтэйгээ өөрсдийнхөө блог, онлайн профайл, түүнчлэн тааламжтай зүйлсийн талаар ярилцах боломжтой болсон юм. Эцэст нь тус компани удирдлагын зүгээс өгөх “мессеж”-ийг компаниа сурталчилж, тэдгээрийг тогтвортой түгээж чадах ажилчдыг сургаж байгаа нь хамгийн чухал гэж тэд дурдсан байна.
Өөрөөр хэлбэл манай ажилчид юу хийж болох, болохгүйг  тусгасан үзэл бодлыг сошиал сүлжээгээр дамжуулан хийх цаг болсон байна.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04