Анхаарал төвлөрүүлэх чадвараа сайжруулцгаая
2013, 7 сарын 10. 11:010
Анхаарал сарниулсан зүйлсийн дунд анхаарлаа төвлөрүүлэх  
Та хэдэн удаа ширээндээ сууж ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийг оролдож байна? Таны оюун санаа тань төвлөрөхгүй анхаарал тань сарнисаар байна уу? Та маш сайн төлөвлөгөөтэй ч зүгээр л төвлөрч чадахгүй байна уу? Бид бүгдээрээ ийм байдалд ордог, бас сэтгэл зовоосон асуудлуудтай тулгарсаар ирсэн бөгөөд иймэрхүү байдал таны бүтээмж гүйцэтгэлийг үнэхээр муутгаж байгаа биз дээ. Энэ нийтлэлээрээ бид таны анхаарлаа төвлөрүүлэх чадварыг сайжруулж, өдрийн анхаарал сарниулах зүйлсийг хэрхэн бууруулах талаар стратегиудыг дурдаж байна.
 

Орчин
Таны хувийн орчин таны анхаарлаа төвлөрүүлэх чадварт маш том үүрэг гүйцэтгэдэг. Илүү тааламжтай, зөөлөн дулаан уур амьсгалд өөрөө өөртэйгөө байх, анхаарлаа төвлөрүүлэх чадварыг илүү хялбар болгодог. Харин одоо таны физик буюу бодит орчныг сайжруулах дараах хэдэн санааг авч үзэцгээе:
  • Та өөртөө тааламжтай байгаа эсэхийг шалгах –  Хамгийн эхлээд таны ширээ, сандал таньд тохирсон зөв өндөртэй байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрэв таны сандал хэт өндөр, ширээ тань хэт намхан байгаа бол таньд тааламжгүй байхын зэрэгцээ та тэднийг ашиглахаас илүү босох, гарч явахыг л хүсэх болно.
  • Зураг байрлуулах – Байгалийн зураг, амьд байгалийг харах нь анхаарлаа төвлөрүүлэхэд туслах болно. Хэрэв та оффис эсвэл ажлынхаа орчинд зураг байрлуулах боломжтой бол өөртөө таалагдсан газар нутаг, байгалийн зургаа байрлуулах хэрэгтэй. Хэрэв та тэдгээр зургийг ширээнээсээ харах боломжтой болвол таны анхаарал төвлөрөх чадварт туслах болно.
  • Анхаарал сарниулах зүйлсийг боломжийн хэрээр багасгах –хэрэв та амьд хөгжмийн зэмсгээр тоглосон хөгжимд дуртай бол таньд бас нөлөө үзүүлэх болно. Зарим хүмүүс оффист байхдаа ч далайн давалгаа эсвэл борооны чимээтэй адил байнгын ижил давтамж бүхий чимээтэй машинуудыг ашигладаг. Тэрхүү тогтвортой дуу чимээ нь бусад дуу чимээг дарах, анхаарлаа төвлөрүүлэх, анхаарал сарниулж байгаа зүйлсийг бууруулахад тусалдаг.
Хоол тэжээл
Дараах энгийн хоол тэжээлийн алхмуудыг дагаж мөрдээрэй:
  • Ус уух – Бидний ихэнх нь ажил дээр байхдаа ус уух талаар боддоггүй учраас ус дутагдсанаас болж бид ядарсан, уур уцаартай болж, хөдөлгөөн удааширч,  магадгүй өвдөх эрсдлийг ч нэмэгдүүлдэг. Харин ус ууж биеэ усаар хангаснаар өдрийн турш анхаарлаа төвлөрүүлэх чадвараа сайжруулахад тусална.
  • Өглөөний цайгаа уух – Та эрүүл өглөөний цайгаар өдрийг эхлэх хэрэгтэй. Та өлсгөлөн байх үед анхаарлаа төвлөрүүлэх маш хэцүү учраас ажилд явахаасаа өмнө чанартай хоол хүнс идэж байх хэрэгтэй. Түүнчлэн ажил дээрээ байхдаа ч эрүүл хэв маяг бүхий хөнгөн зууш идэж болно. Бүйлс, бүхэл үрийн талх, шинэхэн жимс, ногоонууд бол таны хувьд маш сайн сонголт болно.
  • Босоод хөдөлгөөн хийх –Та өдрийн турш ийш тийшээ алхдаг уу? Хэрэв та олонх хүмүүсийн адил байдаг бол хангалттай хөдөлгөөн хийдэггүй гэсэн үг. Судалгааны үр дүнгээс үзэхэд байн байн алхах нь таны анхаарал төвлөрөх чадвырг сайжруулдаг гэнэ .

Оюун санаа
Байнгын анхаарал сарниулах зүйлсээс болж бүтээмж багасч байгаа нь өнөөгийн оффисийн амьдралд нийтлэг тохиолдооод байгаа зүйл билээ. Эмч нар үүнийг анхаарал төвлөрөх чадварын дутагдал гэж нэрлээд байгаа аж. Мөн тэд ихэнх байгууллагууд үүнээс болж зовж шаналж байна. Оюун санаагаа төвлөрүүлэхэд туслах дараах алхмуудыг дагаж мөрдөөрэй:
  • Санаа зовж байгаа зүйлсээ хойш нь тавих –Бидний олонх нь бүхэл өдрийн турш анхаарлаа төвлөрүүхэд бэрхшээлтэй байдаг. Учир нь маш олон зүйлсэд байнга санаа зовж байдаг. Тэдгээр нь магадгүй таны хараахан эхлээгүй байгаа ч төслөө хүлээлгэж өгөх эцсийн хугацаа, шинэ хамт олны асуудлууд, эсвэл таны ширээн байгаа их хэмжээний ажил гээд маш олон зүйлс байж болох юм. Хэрэв маш олон санаа зовоосон зүйлс таны анхаарлыг сарниулаад байгаа бол тэдгээрийг зүгээр л тэмдэглээд үлдээчих. Оюун санаандаа байнга хадгалах хэрэггүй. Харин тэдгээр асуудлуудаа шийдвэрлэх цагийн хуваарь гаргах хэрэгтэй.
  • Тухайн цаг хугацаандаа нэг ажил үүрэгт л анхаарал хандуул – Хэрэв таньд и-мэйлүүдэд хариулах, текст мессэж илгээх, утсаар маш хурдан хариу өгөх гэх мэт 15-30 секундын дотор хийх ажлууд байдаг бол анхаарал хандуулахад хэцүү. Зарим судлаачид анхаарал сарниулах ямар нэг зүйлийн дараа 15 минут л амарч чадвал бүрэн анхаарал төвлөрүүлж чадна гэж үздэг аж.
  • И-мэйл болон чатын програмуудаа хаа –Дуут мэйл илгээх аргыг ашигла. Хэрэв танай оффист ашиглах боломжтой бол оффисийн хаалгаа хаах эсвэл танай хамт олон анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байгаа гэдгийг тань мэдэх учраас тэдэнд зориулж “Бүү саад бол” гэх мэт тэмдэг тавьж болно. Хэрэв та менежер бөгөөд “нээлттэй хаалга” бодлого баримтлахыг хүсч байгаа бол гэрээсээ ажил руугаа алхах, эсвэл хаа нэг тийшээ алхах гэх мэт дасгалууд хийж байх хэрэгтэй.
  • Их болон бага анхаарал төвлөрөл шаардах ажил үүргүүдийн хооронд шилжих – Энэ нь таныг анхаарлаа гүнзгий төвлөрүүлсний дараа тархиа амраах боломжийг олгодог. Жишээ нь та хэлтсийн төсвийг боловсруулахад 2 цаг зарцуулдаг бол түүний дараа их ядарснаа мэдэрч магадгүй. Та төсөв боловсруулах ажил руу орохоос 15 минутын өмнө хавтаслах гэх мэт бага анхаарал төвлөрөлт шаардах ажил хийснээр өөрийнхөө эрч хүчийг сэлбэж чадна.
  • Эрэмбэлэх – Таньд хийх маш их ажил байгаа бол анхаарал төвлөрөхгүй байх, заримдаа удаашрах магадлалтай байдаг. Нэг ажлаас нөгөө ажил руу хурдан хурдан шилжих нь тухайн ажлыг сайн гүйцэтгэж чадахгүй гэсэн үг. Хэрэв та аль ажлийг хамгийн түрүүнд хийх, аль нь хамгийн чухал вэ гэдгээ мэдэхгүй байгаа бол ажлаа эрэмбэлж, хийх ажлын жагсаалт гаргахад 10-15 минут зарцуулах хэрэгтэй.
Анхаарал сарниулах зүйлсийг хязгаарласнаар та өөрийгөө ажлын голдрилд оруулах, илүү ихийг хийх боломжийг бүрдүүлнэ.

Анхаарал төвлөрөх чадвараа сайжруулах нэмэлт алхмууд
  • Богино хугацаагаар амар –Бид анхаарал төвлөрүүлэх чадварын мастерууд байж чадах ч бидэнд завсарлага хэрэгтэй. Бидний оюун санаа өдрийн 8 цагт эрчимтэй сайн анхаарал төвлөрч чадна. Та хийх ажлаа нэг нэг цагийн сегментээр, ажил үүргүүдийн хооронд 5-10 минут амарч байхаар хуваарилах хэрэгтэй. Энэ богино хэмжээний амралт нь таны оюун санааг амраахад тусална.
  • Хамгийн сэргэлэн цовоо байгаа үедээ хамгийн хэцүү ажлаа хий – Энэ нь таны анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлэхэд туслах болно. Та өөрийн энергийн түвшинд ажлаа хэрхэн хуваарилахад суралцахыг хүсч байна уу?
  • Утасны чихэвч ашигла – Хэрэв таны устанд чихэвч байгаа бол өдөр бүр цөөн цагаар ашиглах талаар бодолцож үз. Хэрэв танай хамт ажилладаг хүмүүс таныг утсаар ярьж байгаа гэж бодвол таньд саад болох нь багасна гэсэн үг.
  • Өөрийгөө шагнаж урамшуулах амлалт өг – Жишээ нь хэрэв та 45 минутын турш нэг ажлыг хийхэд эрчимтэйгээр анхаарлаа төвлөрүүлж чадсан бол ажлаа хийсний дараа амрахдаа нэг аяга кофе ч болтугай өөртөө зориул. Өөрөө өөрийгөө бага ч болов зүйлээр урамшуулах хэрэгтэй.
  • И-мэйлүүдээ төрөлжүүл – Таны инбокст минут тутамд ирж байгаа и-мэйлүүд анхаарал маш их сарниулдаг. Та түр ч болтугай хийж байгаа зүйлээ зогсоовол тэдгээр мэйлүүдэд зөв хариулт өгөхөд тусална. Хэрэв та өдөр бүр и-мэйлүүдээ төрөлжүүлж чадвал бүгдийг нь нэг удаагийн төвлөрлөөр хийх боломжтой. 
Үндсэн зөвлөгөө
Ажлын ширээндээ суугаад нэг ажилд анхаарал төвлөрүүлэхэд хэцүү. Нэн ялангуяа маш их анхаарал сарниулсан зүйлс байдаг бол шүү дээ. Анхаарал төвлөрүүлэх чадвараа сайжруулахын тулд өглөөний цайгаа сайн ууж, өдрийн турш ус сайн уух хэрэгтэй. Олон төрлийн ажлыг нэг дор хийх хэрэггүй. Хаалгаа хаагаад, хөгжим сонс. Энэ нь таныг анхаарлаа төвлөрүүлэхэд туслах болно. Түүнчлэн өдрийн турш богино хугацаагаар завсарлага авч байх нь анхаарлаа төвлөрүүлэхэд тусална.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04