Асуудал шийдэх чадвар гэж юу вэ?
2013, 7 сарын 10. 12:280
Асуудал шийдэх гэдэг бол асуудлыг илрүүлэх, шинжлэх болон шийдвэрлэхтэй холбоотой оюуны үйл явц юм. Асуудал шийдэх явцын хамгийн чухал зорилго бол саад бэрхшээлийг даван туулах, тухайн асуудлыг хамгийн сайнаар шийдэх шийдлийг олох явдал юм.
 

Асуудал шийдэх чадварын хамгийн шилдэг сратеги нь тухайн нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалдаг. Зарим тохиолдолд хүмүүс тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд тухайн асуудалтай холбоотой бүх зүйлийг судалж, бодит баримт бүхий мэдлэгийг ашигладаг.

Асуудал шийдэх алхмууд
Аливаа асуудлыг зөв шийдэхийн тулд хэд хэдэн алхмуудыг дагаж мөрдөх нь чухал юм. Маш олон судлаачид мэдлэгийг хөгжүүлэх, зохион байгуулах стратегиудыг багтаасан асуудал шийдэх чадварын дараах циклийг тодорхойлсон байдаг. Хүмүүс шийдлийг олохын тулд тэр бүр дагаж мөрдөөд байдаггүй ч циклийг дараах байдлаар харуулсан байна. Бид ихэнхдээ хүссэн шийдлээ олохын тулд  тэдгээр алхмуудыг алгасах эсвэл нэг алхам дээрээ маш олон удаа буцаж эргэдэг.
 
 
  1. Асуудлыг тодорхойлох: Энэ магадгүй тодорхой алхам мэт боловч үнэндээ бол асуудлыг тодорхойлно гэдэг тийм ч амархан сонсогддоггүй. Зарим тохиолдолд хүмүүс асуудлын буруу эх сурвалжийг тодорхойлсноос болж, асуудлыг үр дүнгүй болгодог.
  2. Асуудлыг ойлгомжтой болгох: Асуудлыг тодорхойлсны дараа тухайн асуудлыг шийдэж болохуйц бүрэн тодорхой болгох нь маш чухал.
  3. Стратегиа боловсруулах: Дараагийн алхам бол тухайн асуудлыг шийдвэрлэх стратегиа боловсруулах юм. Энэ хандлага нь тухайн нөхцөл байдал болон хувь хүний сонголтоос ихээхэн хамаарч өөр өөр байдаг.
  4. Мэдээллийг зохион байгуулах: Шийдлийг гаргаж ирэхээс өмнө боломжит мэдээллээ эхлээд зохион байгуулах хэрэгтэй. Бид асуудлын тухай юу мэдэж байна вэ? Юу мэдэхгүй байна вэ? Та илүү их мэдээлэлтэй байх тусам зөв шийдлийг олоход илүү сайн бэлтгэгдэнэ гэсэн үг.
  5. Нөөцийг хуваарилах: Мэдээж хэрээг  тухайн асуудлыг шийдэхийн тулд бидэнд үргэлж хязгааргүй их мөнгө, цаг хугацаа болон бусад нөөцүүд байдаггүй шүү дээ. Асуудлыг шийдэж эхлэхээсээ өмнө хэр зэрэг чухал вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Хэрэв тухайн асуудал нь шийдэх шаардлагатай чухал асуудал бол түүнийг шийдэхийн тулд илүү нөөцийг хуваарилах нь чухал болох байх. Гэхдээ тухайн асуудал чухал асуудал биш бол шийдлийг олохын тулд боломжит нөөцөө хэт их зарцуулахыг хүсэхгүй биз дээ.
  6. Ахиц дэвшлийг хянах: Асуудлыг үр дүнтэй шийддэг хүмүүс тухайн шийдэлд хүрэх ахиц дэвшлийг хянах хандлагатай байдаг. Хэрэв тэд олигтой ахиц дэвшихгүй байгаа бол хандлагаа дахин авч үзэх эсвэл шинэ стратеги хайж эхэлдэг.   
  7. Үр дүнг үнэлэх: Шийдлийг олсны дараа хэрэв тухайн асуудалд хамгийн сайн тохирсон шийдэл гэж тодорхойлсон бол үр дүнг нь үнэлэх нь чухал. Энэ үнэлгээ нь хариулт нь зөв эсэхийг баталгаажуулах математикийн бодлогын үр дүнг шалгах эсвэл хэдэн сарын  эмчилгээний  дараа уг  эмчилгээний хөтөлбөр амжилттай байгаа эсэхийг үнэлэхтэй адил юм.
     
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
0
0
1
0
2
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17