Хэлэлцээрийг илүү сайн хийх 10 техник
2013, 7 сарын 15. 12:090
Шинээр үүсгэн байгуулагдаж байгаа аж ахуй нэгжүүд тийм ч сайн хэлэлцээр хийж чаддаггүй шүү дээ. Тэд анх удаа бизнес эрхлэх ажлыг эхлүүлж байгаа болохоор бүх зүйл л анхных, хэлэлцээртэй холбоотой бүх зүйлс гэнэтийн гэмээр санагддаг бөгөөд хэлэлцээр хийх арга техникүүдийг тэр болгон ашиглаад байдаггүй. Бизнесийг эхлүүлэхэд зуу зуун хэлэлцээр хийх шаардлага гардаг.
 

Тэдгээрийн зарим нь танай албан захидал болон бизнес картууд дээр бичигдсэн хамгийн сайн үнийг тодорхойлох гэх мэт жижиг ч гэлтгүй маш олон хэлэлцээрүүд хийгддэг. Томоохон гэрээ хэлэлцээрүүдийг заримыг нь хийх боломжтой эсвэл танай шинэ бизнесийг нураахад ч хүргэдэг. Заримдаа та худалдан авагч, нөгөө талаар борлуулагч болдог шүү дээ. Ямартай ч сайн хэлэлцээр хийдэг болохын тулд ур чадвар хэрэгтэй. Зарим жижиг бизнес эрхлэгчид төрөлхийн сайн хэлэлцээр хийгчид байдаг. Тэд 4 настайгаасаа эхлээд л ТВ хэрхэн илүү цагаар үзэж болох тухай эцэг эхтэйгээ хэлэлцээр хийж эхэлдэг шүү дээ. Бидний ихэнхэд үүнийг хийхэд хүчин чармайлт, туршлага шаарддаг. Түүнчлэн таны албан ёсоор эзэмшсэн боловсролын нэг хэсэг ч болдог. Хэлэлцээрийг илүү сайн бас жижиг бизнесийнхээ нэрийн өмнөөс өөртөө илүү итгэлтэй хэлэлцээр хийгч байхад туслах дараах 10 тактикийг толилуулж байна:
Хэлэлцээр хийх 10 техник:
  1. Бэлтгэ, бэлтгэ, бэлтгэ.  Зөв бэлтгэлгүйгээр хэлэлцээрт орвол та аль хэдийнэ алдаа гаргасан гэсэн үг. Өөрөөсөө эхэл. Энэхүү хэлэлцээрээс та яг юуг хүсч байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Хэлэлцээр хийх гэж байгаа талаа илүү сайн ойлгохын тулд судал. Түүнчлэн сул ба давуу талыг ч нь судал. Нягтлан бодогч, хуульч эсвэл технологийн мэргэжилтнүүдээс тусламж ав.
  2. Цагаа товлоход анхаарал хандуул. Ямар ч хэлэлцээрт цагаа товлох нь маш чухал. Гэхдээ та үүнийг асуухдаа мэдрэмжтэй байх хэрэгтэй. Урагшлахад бас хүлээхэд цаг хугацаа хэрэгтэй шүү дээ. Та өөрийнхөө хамгийн сайн талыг харахдаа яг юу хүсч байгаагаа тодорхойлоход цаг хугацаа түлхэц үзүүлдэг. Гэхдээ өөрийгөө хэт яаруулах эсвэл урт хугацааны харилцаагаа үгүй хийхээс болгоомжлоорой.
  3. Аминч үзлээ хойш нь тавь. Шилдэг хэлэлцээр хийгчид амжилттай хэлэлцээр хийхийн тулд өөрсдийг нь хэрхэн үнэлж байгааг анхаардаггүй. Тэдний ур чадвар бол эцсийн шатны гэрээ нь хэлэлцээр хийгч талын санаа юм шиг санагдуулж чаддаг явдал юм.
  4. Сонсох чадвараа нэмэгдүүл. Сайн хэлэлцээр хийгчид өөрсдийнхөө нөхцлийг ойлгуулахдаа бусдыг тэвчээртэй, чимээгүй сонсдог. Тэд хэзээ ч яриаг нь тасалдаггүй. Хэлэлцээр хийж байгаа талаа дэмж. Хэлэлцээр хийхэд ашигладаг хуучны нэг үг байдаг. “Хамгийн түрүүнд ярьсан нь алддаг.” Гэж. Гэхдээ энэ үг үргэлж үнэн биш байж болох ч ерөнхийдөө суудалдаа суугаад нөгөө талаа эхэлж яриул. Тэд тоон үзүүлэлт дурдахгүй байсан ч гэсэн тэдний юу бодож байгааг асуух боломж олдоно.
  5. Хэрэв та асуухгүй бол ойлгохгүй.  Хэлэлцээрийн тухай бас нэг мэргэн үг байдаг. Энэ нь юу вэ гэвэл “Өндөр үр дүнд хүр эсвэл гэртээ харь” гэсэн үг байдаг. Таны бэлтгэл ажлын нэг хэсэг бол таны хувьд хамгийн боломжит үнийг тодорхойлох хэрэгтэй. Та харилцагч талтай хэлэлцээр хийхдээ өндөр зорилго тавихаас бүү ай.
  6. Буулт хийх эрсдлийг урьдчилан харах. Та буулт хийх эсвэл тэдний зүгээс байж  болох төвлөгөөг хүлээн зөвшөөрөх хүлээлттэй байх хэрэгтэй. Мэдээж хэрэг нөгөө тал адилхан зүйл бодож байгаа ч хэзээ ч тэдний эхний саналыг бүү хүлээж аваарай. Хэдийгээр тэр санал нь таны бодож байснаас сайн байсан ч сэтгэл гонсгор байгаагаа эелдгээр илэрхийлэхэд суралцах хэрэгтэй. Та өөр ямар үр дүнд хүрч болохыг огт мэдээгүй байж болно шүү дээ.
  7. Үүрэг даалгаврыг санал болго бас шаард.  Хэлэлцээр хийхэд нууцыг тайлах хэцүү байдаг. Та энэ байдлыг нөгөө талдаа ч бас харуул.Гэхдээ хэлэлцээр хийхдээ нөгөө тал үүрэг даалгавраа биелүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлэхээс зайлсхий.
  8. Тэдний асуудлыг бүү оруул. Ихэнх хэлэлцээрүүдэд та нөгөө талынхаа асуудлууд, таны хүсч байгаа зүйлийг өгч чадахгүй байх шалтгаануудыг сонсдог. Тэд өөрсдийн асуудлаа таны асуудал болгохыг хүсдэг. Гэхдээ үүнийг битгий зөвшөөрөөрэй. Үүний оронд тэдний санал болгож байгаа зүйл тус бүрийг хэлэлцэж, тэдгээрийг шийдэхийг хичээ. Хэрэв тэдний төсөв дэндүү бага байгаа бол жишээ нь “танайхаас өөр мөнгө авч болох 3 газар байгаа” гэж хэлж болох юм .
  9. Өөрийнхөө зарчимтай уялдуул. Та хувь хүн бас бизнес эрхлэгчийн хувьд таньд  зөвхөн амлалт төдийгүй баримталж явдаг зарчим, үнэт зүйл байдаг байх. Хэрэв та хэлэлцээр хийхдээ хязгаарлалтуудтай тулгарвал зогсоох хэрэгтэй байж магадгүй. Та энэ хэлэлцээргүйгээр амьдарч чадна шүү дээ.
  10. Баталгаа гарга. Ямар ч хурлын болон гэрээний төгсгөл хэсэгт эцсийн хэлэлцээрт хүрч чадаагүй ч гэсэн  үр дүнг тодорхойлох хэрэгтэй. Бүх хүмүүс хүлээн зөвшөөрч баталж байгаа эсэхийг баталгаажуул. Тохиромжтой захидал эсвэл и-мэйлүүдээр үргэлжлүүл. Ямар ч төгсгөлгүйгээр битгий орхиорой.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42