2013 оны гоо сайхны топ брэндүүд
2013, 7 сарын 16. 9:470
Хүн бүр бусдад гоо сайхан харагдахын хүсдэг. Энэ бол хүн бүрийн төрөлхийн араншин. Бүх хүмүүс нэн ялангуяа эмэгтэйчүүд тэдний гоо сайхныг сайжруулах бүтээгдэхүүнүүдэд маш их татагддаг шүү дээ. Маш олон төрлийн компаниуд эмэгтэйчүүдийн гоо сайханд зориулсан маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэхдээ бүтээгдэхүүний үнэ болоод чанар ч харилцан адилгүй байгаа. Ихэнх хүмүүсийн чанартай гэж үнэлдэг бас түүндээ тохирсон боломжийн үнэтэй гэж үздэг бүтээгдэхүүнүүд байдаг. Эдгээр гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь шампунь, ангижруулагч, тос, үнэртэй ус, уруул хүрээлэгч гэх мэт маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг багтаадаг. Эдгээр гоо сайхны брэндүүд өөрсдийн бүтээгдэхүүнүүдээрээ олон нийтийг хамарсан маш олон хэрэглэгчдийг татдаг нь ажиглагддаг шүү дээ. Тэгвэл 2013 оны топ гоо сайхны брэндийг дараах байдлаар жагсаажээ.
 

 
  1.  L’Oreal групп
L’Oreal групп бол 2013 оны дэлхийн хамгийн шилдэг гоо сайхны брэнд юм. Энэ групп хамгийн анх үсний будаг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд бизнесийнхээ цар хүрээг өргөжүүлсээр ирсэн билээ. Харин одоо хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, хүслийн дагуу тэдэнд маш сайн үр дүн харуулсан учраас хүмүүсийн дунд хамгийн сайн брэндэд тооцогддог болсон юм. Одоогоор энэ групп зах зээл дээр максимум үзүүлэлтийг хангах 500 гаруй гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
  1. Etude
Etude бол үндэсний болон олон улсын зах зээлд хамгийн шилдэг брэндэд тооцогддог Өмнөд Солонгост анх үүссэн брэнд бөгөөд төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдээрээ маш их үнэлгээ авч чадсан юм. Энэ брэндийн бүтээгдэхүүнүүд худалдан авах боломжтой, найдвартай бас итгэл даасан гэдгээрээ танигдсан байдаг. Хүмүүс энэ брэндийн бүтээгдэхүүнүүд хүссэн үр дүнг нь маш хурдан үзүүлдэг учраас бүх бүтээгдэхүүнүүдэд нь дуртай байдаг байна.
 

 
  1. Revlon
Revlon бол дэлхийн хамгийн хөгшин брэнд боловч маш олон жил амжилттай ажилласаар ирсэн, дэлхийн хамгийн шилдэг гоо сайхны брэнд гэсэн нэр хүндийг олсон билээ. Энэ брэнд уруулын будаг, нүүрний будаг олон бусад маш олон бүтээгдэхүүнээрээ олонд танигдсан байдаг.
 

 
  1. Avon
Avon 2013 оны байдлаар дэлхийн хэмжээнд 4-рт жагсаж байгаа  гоо сайхны топ брэндийн нэг билээ. Энэ брэнд дэлхий дээр шууд борлуулалт хийдэг компаниудын 2-рт багтдаг. Ерөнхийдөө бол дэлхийн хамгийн том компаниудын 5-рт жагсдаг, дэлхийн 140 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулдаг байна.
  1.  Cover Girl
Cover Girl  бол дэлхийн хаана ч маш сайн стандартын шаардлага хангасан Америк брэнд юм. Энэхүү брэнд фото моделиудын ажлыг хөнгөвчилж, тэднийг олон нийтэд танигдахад гайхалтай хөрөнгө оруулалт болж чадсан байдаг. Тайра Банкс болон Агата Кристи Бринкли гэх мэт топ моделиуд энэхүү брэндийн контент буюу нүүр царай болох үүргийг гүйцэтгэдэг.  Энэ брэндийн бүтээгдэхүүнүүд зөвхөн ердийн хэрэглээнд ашиглагдаад зогсохгүй нэр алдартай хүмүүсийн хэрэглээ болж чадсан.
  1. Oriflame
Oriflame  брэндийг1967 онд Шведийн ах дүүс анх үүсгэн байгуулсан бөгөөд одоогоор дэлхийн хэмжээнд 6-рт жагсаж байгаа шилдэг гоо сайхны брэнд юм. Энэ брэндийн хамгийн чухал онцлог нь бүхэлдээ арьс арчилгаанд анхаарсан байдаг. Энэхүү гоо сайхны бүтээгдэхүүнүүд дэлхийн 60 гаруй орнуудад хэрэглэгддэг бөгөөд олон улсын зах зээлд томоохон байр суурь эзэлдэг. Тэд гайхалтай хүчин чармайлт гаргаж ажилладагаас  гадна маш олон тооны буяны хөтөлбөрүүдэд оролцдог байна.
  1. Urban Decay
Urban Decay бол Америкт байгуулагдсан компани бөгөөд дэлхийн гоо сайхны шилдэг брэндэд тооцогдож байна. Анх 1996 онд байгуулагдсан бөгөөд  Urban Decay-ийн бүтээгдэхүүнүүд үндэсний болон олон улсын хэмжээнд томоохон хэмжээний зах зээлийг эзэлж байна. Тэдний хамгийн их нэр алдартай бүтээгдэхүүнүүд бол нүдний будаг, нүдэнд сүүдэр гаргаж буддаг харандаанууд, иж бүрдэл бүхий будагнууд юм.
  1. Maybelline
 Maybelline бол дэлхийн гоо сайхны хамгийн үр дүнтэй брэндүүдийн нэг юм. Бүтээгдэхүүнүүдийн бүх бүрэлдэхүүнүүд нь дэлхийд улам түгэж байгаа. Эмэгтэйчүүд үдэшлэгэнд бэлтгэхдээ энэ брэндийн бүтээгдэхүүнүүдийг бүхэлд нь хэрэглэх дуртай байдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд бүсгүйчүүдийг үзэсгэлэнтэй болох, тэдний дүр төрхийг маш олон төрлөөр харуулахад нь тусалж чаддаг.
  1. MAC
MAC-ийн бүтээгдэхүүнүүд нүүр будах урлагт зориулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд юм. Хамгийн анх Фрэнк Тускан болон Фрэнк Анжело нар энэ брэндийг үүсгэн байгуулсан юм. Mackintosh маш гайхалтай иж бүрдэл гоо сайхны бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг. Энэ брэнд зөвхөн зарим хэсэг категорийн бүтээгдэхүүнүүдэд анхаарал хандуулахыг хүсдэггүй бөгөөд янз бүрийн хэрэглэгчдэд бүхэлд нь зориулсан категориуд гаргахыг хичээдэг. Түүнчлэн Mackintosh 2013 оны хамгийн шилдэг гоо сайхны брэндийн 9-рт ордог байна.
  1. Clinique
Clinique брэнд бол дэлхийн гоо сайхны брэндийн тэргүүлэх брэндүүдийн нэг юм. Clinique хэт мэдрэмжийн хариу урвалын тестийг бүх бүтээгдэхүүндээ ашигладгаараа гайхалтайд тооцогддог. Clinique-ийн бүтээгдэхүүнүүд арьсны өвчин судлалын эмч нарын санал болгосон талбайн хэмжилтийг ашигласнаараа маш өргөн хүрээний “дэлгүүр хэсэгч”-дийг татаж чадсан юм. Түүнчлэн Clinique-ийн талбайн хэмжилтийн арга нь хэд хэдэн орнуудад цаг агаарын орчны шинжилгээг хийж,  оршин суугчдад нь тохирсон арьсны бүтээгдэхүүнүүдийг санал болгоход ашиглагддгаараа илүү их анхаарал татдаг аж.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03