Өнөөдрийн ажил хайгчдад хүрэх, бас тэдний анхаарлыг татах хүний нөөц бүрдүүлэлтийн стратегиуд
2013, 7 сарын 17. 13:550
Илүү олон хэрэглэгч нар хажуудаа лаптоптой, ухаалаг утастай, iPad  болон таблет компьютерүүдтэй болсон учраас видео, ажлын байрны зар болон маш хурдан харж болох заавар зөвлөмжийг унших хүлээлт тэдэнд байдаг. Маш олон судлаачид хүний нөөц бүрдүүлэгчдийг хүний нөөц бүрдүүлэх стратегиудаа тэдгээр флатформуудад дасан зохицуулж өөрчилж сурахыг зөвлөдөг. Шинэ төхөөрөмж болон аппликэйшнүүдээр одоогийн хүний нөөц бүрдүүлэлтийн мессэжүүдийг хамгийн сүүлийн үеийн Вэб 2.0-д нийцүүлж болно.
 

Харин үүний үр дүнд таны мессэж маш олон хүний анхаарлыг татаж, топ ур чадвартай хүмүүсийг татах чадварыг нэмэгдүүлэх болно. Өнөөгийн мобайл буюу гар утсаар ажил хайгчид хайлт хийх янз бүрийн хүлээлттэй байдаг:
  • Тэд гар утсаараа дамжуулан шинэ ажлын байрнуудын тухай мэдээллийг хурдан авах
  • Тэдний ажлын байрны өргөдөлд хурдан хариу өгөх
  • Хүний нөөц бүрдүүлэлтийн видеог гар утсаараа үзэх
  • Ажил олгогчдоос  олон талт контентийг хүлээх гэх мэт
Магадгүй жижиг компаниуд тэдэнд зориулагдсан ажилд авах стратегийг хэрэгжүүлэх боломжгүй гэж бодож байж болох юм. Харин бидэнд сайн мэдээ байна. Таны төсөөлж байгаагаас ч бага үнэтэйгээр хялбар байдлаар маш олон төрлийн флатформуудаар хүний нөөц бүрдүүлэлтийн тогтвортой мессэжийг илгээх боломжтой юм.
 
Гар утсаар хүний нөөц бүрдүүлэх аргын өсөлт
Таблетийн борлуулалт нэмэгдэж байгаа учраас гар утсаараа интернэт ашиглах байдал 2015 он гэхэд ширээний компьютерээс ашиглах хэрэглээнээс давах гэнэ. Тиймээс хүний нөөц бүрдүүлэлтийн вэбсайтууд iPhone, iPad, Android гэх мэт гар утсуудад тохирох төрөл бүрийн аппликэйшнүүдийг бий болгож байна.
 
Мобайл мессэжингийн хялбар байдал
Мэргэжилтнүүд хамгийн хурдан хялбар аргаар хүний нөөц бүрдүүлэх мессэжүүдээ гар утаст тоирхсон хэлбэрээр түгээх нь илүү чөлөөтэй байдаг гэж зөвлөж байна . Үүнийг хийхэд ямар ч нэмэлт зардал шаардахгүй бөгөөд  онлайн зартайгаа нийцүүлэн гар утсаар унших, хэрэглэх боломжтой гэнэ. Жижиг компаниуд хүний нөөц бүрдүүлэх стратегиуддаа гар утасны хувьсгалд шилжих боломжуудын талаар бодож үзсэн байвал зохино. Интернетэд холбогдох боломжтой гар утаснууд “үргэлж нээлттэй” байдаг учраас тэдгээр шинжүүдийг хүний нөөц бүрдүүлэх үйл ажиллагаандаа холбож чадвал үр ашигтай байх болно. Дараах санаануудыг дурдаж байна:
  • Ажлын зарыг хайж байгаа хүмүүс резюме-ээ илгээхийн оронд ажил олгогч менежер лүү шууд утасдах боломжтой.
  • Хүний нөөц бүрдүүлэгч нар ба ажил хайгчдыг мессэжээр холбох боломжтой Мобайл харилцааны үйлчилгээний менежмент 
  • Богино хэлбэрийн мессэж үйлчилгээг (SMS)  ашиглах боломжтой
  • Өргөдөл гаргах үйл явцад ажил горилогч нарын талаарх мэдээллийг харахын тулд олон дахин шинэчлэх боломжтой
  • Хүний нөөц бүрдүүлэлтийн материалд хурдан хариу өгөх кодыг нэгтгэсэн байдаг.
Бичгээр илэрхийлсэн үгийг видеогоор илэрхийлэх
Мобайл хэрэгслүүд улам бүр жижиг болж,  харин ажил хайгчид улам бүр өргөн хүрээний мэдээллүүд авахыг хүсч байна. Тэд компаний тухай видео үзэх, тэнд ажиллаж байгаа хүмүүсээс компаний тухай мэдээлэл авах, нэг боломжийг дараагийнхтай нь харьцуулахыг хүсч байна.
Танай компани томоохон хэрэгслүүдийг ашиглахын тулд заавал том корпораци байх албагүй бөгөөд жижиг компаниуд ижил хэмжээний хэрэгслүүдийг ашиглах, том компаниудад байдаг давуу талыг ч олох боломжтой. Видео арга нь танай компанийг бусдаас ялгаатай болгох ба  таны бодож байгаагаас ч илүү худалдан авах боломжтой үйлчилгээ юм.
Мэргэжилтний зөвлөж байгаагаар видеонууд нь ажил горилогч нарт компаний байршил, ур чадвартай өргөдөл гаргагч нарт хариу өгөх үнэлгээг нэмэгдүүлэх, нэг үгээр тодорхойлоход хэцүү байдаг ажлын байруудыг тодорхойлж харуулахад илүү үр дүнтэй байдаг гэнэ. Мөн видео нь хүний нөөц бүрдүүлэх борлуулалт, харилцагчийн үйлчилгээ, биотехнологи болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудад илүү үр дүнтэй.
Видеонууд нь дараах нөхцөл байдалд илүү тохиромжтой:
  • Танай ажилтнууд бол танай хамгийн чухал хөрөнгө. Танай компаний ажилчид яагаад танайд ажиллаж байгаадаа тааламжтай байдаг талаарх учир шалтгаан эсвэл тэдний ажлыг гайхалтай болгодог зүйлсийн талаар онцгойлж харуулсан видео хийх нь гайхалтай үр дүнтэй байх болно.
  • Ажил хайгчид танай компаний соёлыг сонирхдог. Видео бол танай оффисийн давтагдашгүй бүтэц, ажлын орчин, хотын төвд байх байршил эсвэл үзэсгэлэнтэй сайхан байршил гэх танай компанийг үзэгчдэд борлуулж болох /борлуулах буюу анхаарал татах цэг/-ийг харуулах, биет байдлаар илэрхийлэх гайхалтай хэрэгсэл юм.
  • Ажлын байрны шаардлагууд нь бодит амьдрал дээр ямар байгааг харуулах.  Энэ нь ажил горилогчдыг тухайн ажлын байрны талаар илүү нарийн харах боломжийг олгодог.
  • Тухайн ажлын байрны онцлог шинж нь ажлын байрны тодорхойлолттой нийцдэггүй бол. Энэ нь танай компаний тоног төхөөрөмж, материал болон машин хэрэгслүүдийг ч багтааж болно.
Та нэгэнт  хүний нөөц бүрдүүлэлтийн видеогоо хийчихсэн бол зарын вэбсайт болон компаний вэбсайтын ажлын байрны хуудас, компаний Facebook хуудас болон бусад сошиал медиа хэрэгслүүдэд байршуулах боломжтой. Мөн ажил горилогч нарт и-мэйлээр илгээх, YouTub-ээр цацах боломжтой.
 
Дараах тохиолдлуудад юу хийх вэ?
Мобайлаар илүү хүчирхэг хүний нөөц бүрдүүлэх стратегийн хамгийн наад захын зүйл нь юу байх вэ? Энэ нь ажил горилогчдын хүлээлтийг 2 аргаар харилцах харилцааг нэмэгдүүлдэг. Энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүний нөөц бүрдүүлэлтийн вэбсайтууд шинэ мобайлд суурилсан үйл ажиллагааг идэвхижүүлэхээс өмнө ажил горилогчийн менежментийн хэрэгслүүдээр хангах болсон юм. Мобайл буюу гар утсаар ажил хайгч нар ажил олгогч нараас баталгаа хүсэх, тэдний мэдээлэл тэдэнд хүрсэн эсэхийг мэдэх, хүний нөөц бүрдүүлэлтийн аль шатанд яваагаа мэдэх гэх мэт зүйлсийг эрж хайж байдаг. Ажил горилогчийн менежментийн хэрэгслүүд нь өргөдөл гаргагч нарыг шүүх, танай шаардлагад нийцэх хүмүүсийг олох, хамгийн сайн тохирсон хүмүүстэй автоматаар холбогдох гэх мэт боломжийг олгодог. Ажил горилогчдын шүүх, тэднийг үнэлэх хэрэгслүүд нь топ өргөдөл гаргагч нарыг олоход туслах ба яагаад танай компанид ажиллах нь тэдний хувьд зөв боломж вэ гэдгийг ажил горилогчдод ойлгуулах, тэдэнд хүрэхэд туслах болно. Хүний нөөц бүрдүүлэлтийн стратегиуд ба жижиг компаниудын ажил авах стратегиуд шинээр бий болохын зэрэгцээ Вэб 2.0, мобайл болон хүний нөөц бүрдүүлэлтийн видео хэрэгслүүд нь тэдгээрийн үндсэн суурь нь юм. Харин одоо эдгээр хэрэгслүүдийг ажиллуулах, танай жижиг компанийг бусад өрсөлдөгч компаниудаас ялгаруулах, ажлын байрны заруудаа оруулах цаг боллоо.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03