Онлайн ажлын байрны зарыг үр дүнтэй бичих нь
2013, 7 сарын 18. 9:180
Интернэт бол хүний нөөц бүрдүүлэх ажлыг хялбарчилж байгаа хэрэгсэл билээ. Харин онлайн өргөдөл илгээх ажиллагааг илүү хурдан бас хялбар хийхийн зэрэгцээ өргөдөл гаргагч нарын тоо өсөн нэмэгдэж, кибер оронзайд сая сая Сиви, резюме-үүд “нисч” байна. Та энэ урсгалыг хэрхэн зохицуулж байна?
 

Та ажлын байрны зар бичих ажилдаа бууж өгөх хэрэгтэй юу? Мэдээж үгүй. Хурдан бас зардал багатайгаар топ ур чадвартай хүмүүсийг татах илүү сайн арга одоохондоо байхгүй шүү дээ. Хүний нөөц бүрдүүлэх цагаа багасгах, чанарыг сайжруулахын тулд дараах энгийн стратегиудыг дагаж мөрдөөрэй.
 
Тодорхой байх
Ажлын байрны шаардлагуудыг сайн тодорхойлж бичээгүй ажлын байрны богино хэлбэрийн  заруудыг ажлын байрны хайлтын систем илрүүлдэг. Хэрэв хүмүүсийн тэн хагас нь ажлын байрны тодорхойлолтыг өөрсдийн ур чадварын хүрээнд хийж чадах эсэхээ төсөөлж чаддаг гэвэл таны инбокс цагийн дотор л дүүрэх болно. Харин үүнээс зайлсхийхийн тулд ажил олгогч менежерүүд өөрсдийн тусгай шаардлагуудыг сайн ойлгох хэрэгтэй. Хэрэв танай санхүүгийн ахлах ажилтан зөвхөн мэргэшсэн нягтлан бодогч ажилд авдаг бол тэр тодорхойлолт илүү ойлгомжтой байх болно. Хэрэв таньд хүний нөөцийн мэргэжилтэн хэрэгтэй байгаа бол цалин урамшууллын талаар мэддэг хүний нөөцийн туслах ажилтан авна гэж битгий бичээрэй. Хэрэв таньд томоохон компаний харилцааг зохицуулж байсан туршлагатай захиргааны туслах ажилтан хэрэгтэй байгаа бол “компаний үйл ажиллагааг төлөвлөх чадвартай” гэж битгий бичээрэй. Энэ нь зөвхөн компаний аяллыг зохион байгуулах чадвар мэт ойлгогдож магадгүй. Тусгай шаардлагуудыг бичихдээ бага зэрэг урт боловч ажил хайгчид таны хэрэгцээг ойлгох боломжтой байдлаар бичвэл шаардлага хангаагүй ажил горилогчдоос ирүүлэх өргөдлийн тоог бууруулах, таны зарцуулах цагийг хэмнэх боломжтой болно.
 

Ойлгомжтой байх
Танай ажлын шаардлагууд болон ажил үүргүүдийг танай компанид ажилладаггүй хэн нэгэн ойлгоход амар хялбар байх хэрэгтэй. Зарим ажлын байрны тодорхойлолтууд тухайн компаний ойлгомжгүй хэллэгүүдийг агуулсан байдаг бөгөөд ажил горилогчид ч өөрсдийгөө тохирч байгаа эсэхээ мэдэхэд хэцүү байдаг.
Жишээ нь нэг компани бүтээгдэхүүний менежер гэсэн ажлын байр зарласан байсан ба “гурван хэмжээст загвар бүтээх, бүтээгдэхүүний нарийвчлалыг хийх, баримтжуулалтыг хийхчадвартай байх” гэж бичсэн байна. Энэ зарыг бас нэг өөр зартай харьцуулах юм бол “урлагийн салбарын үндсэн шийдвэр гаргагч менежерүүдтэй харилцаа холбоотой байх /нэн ялангуяа кино болон хөгжмийн салбарт/” гэсэн  шаардлагыг заасан байна. Энэ зарыг ойлгоход илүү хялбар бөгөөд илүү тодорхой заасан учраас ур чадваргүй өргөдөл гаргагч нарыг татах нь багасна гэсэн үг. Хэрэв та компаний хэлийг багтаасан ч хэн нэг найз эсвэл хүний нөөцийн зөвлөх байгаа бол таны зарыг илүү мэргэжлийн нүдээр хянуулахад тусламж авч болно.
 
Үнэнч шударга байх
Танай компаний зүгээс шаардаж байгаа шаардлагыг нэмэлт өгүүлбэрээр тайлбарласнаар таамаглаж байгаа өргөдөл гаргагч нараас боломжит ажил горилогч нарыг ятгахад туслах болно. Жишээ нь:  Энэ ажлын байранд шаардагдах ур чадваруудыг анхааралтай ушина уу” гэх мэт байдлаар бичих хэрэгтэй. Амжилттай өргөдөл гаргагч нар танай зарыг маш хурдан уншаад шийдвэр гаргаж магадгүй учраас “Бид зөвхөн дээрхи шаардлагыг хангасан ажил горилогчдтой холбоо барих болно” гэх мэт байдлаар бичих хэрэгтэй. Энэ нь хэн нэгнийг зогсоохгүй ч танай шаардлагууд үнэн эсэхэд эргэлзэж байгаа хүмүүсийг тодорхойлоход тусална.
 
Хэрэгцээгээ илэрхийлэх
Өргөдөл гаргах үйл явцыг хэтэрхий хялбар болгох хэрэггүй. Харин үүний оронд резюме ирүүлэхийг асуухын оронд ажлын зарандаа үүрэг даалгавар оруулж болно.
Жишээ нь вэбмастерийн ажлын байр зарласан бол “Өргөдөл гаргахдаа вэбсайтын дизайн хийх ур чадвараа тодорхойлно уу. Амжилттай ажил горилогч нь тодорхой нэг вэб сайтыг бүрэн хянаж шалгах ажилд уригдах бөгөөд бид бүхэн таныг энэ ажлыг хэрхэн хийж гүйцэтгэж байгааг мэдэхийг хүсч байна.” гэх мэтээр бичвэл зүгээр. Эсвэл жижиглэн худалдааны компани харилцагчийн үйлчилгээний ажилтан ажилд авах гэж байгаа бол ажил горилогч нарын туршлагад хамгийн хэцүү харилцагчийн нөхцөлд хамгийн амжилттайгаар зохицуулсан 3 тохиолдлоо тодорхойлон Cover letter-тээ багтаан ирүүлнэ үү. “Бидний шаардлагыг хангасан ажил горилогчийг манай компанид ажилд орох гайхалтай боломж хүлээж байна” гэх мэтээр бичиж болно. Хүний нөөц бүрдүүлэлтийн ажилдаа амжилттай байхын тулд тухайн зах зээлийн нөхцөлтэй өөрийн стратегиа нийцүүлэх хэрэгтэй.  Компанидаа сайн хүний нөөц бүрдүүлэх үйлчилгээг та үр дүнтэй хийж чадах учраас ажил горилогчдын урсгалыг та удирдаж чадна гэсэн үг. Онцгой шинж, ойлгомжтой ажлын байрны зарыг бий болгосноор өргөдлийн процессийг хялбарчилж, шаардлага хангааггүй ажил горилогчдын тоог цөөлөх, зөв хүмүүсээ хурдан олох боломж бүрдэнэ.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00