Шинэ төгсөгчдөөр хүний нөөц бүрдүүлэх нь: Хандлагаар нь ажилд аваад ур чадварт сурга
2013, 7 сарын 19. 13:500
Та зардлаа хэмнэх үүднээс шинэ төгсөгчдөөс шилдэг ажил горилогчийг ажилд авах гэж байна уу? Ажиглагчийн үүднээс авч үзэх юм бол шинэ төгсөгч болон ажлын байр хоёрын хооронд маш олон өндөр ур чадвартай ажил горилогч нар том жижиг шалтгаанаар анзаарагдалгүй орхигдсон байдаг.
 

Залуу ур чадвартай хүмүүсийг татахдаа гаргадаг хамгийн том алдаа бол ярилцлаганд урих хэн нэгэнд нарийн хатуу шаардлага тавьдаг. Та магадгүй  голч дүн нь 2.3 бас давхар их сургуулийн дипломтой оюутантай ярилцахыг хүсэхгүй байгаа ч  манай ухаалаг, бүтээлч, урам зоригтой оюутнуудыг тухайн ажлын ур чадварт шаардлагагүй зүйлсээр хязгаарлах хэрэггүй. Нягтлан бодох бүртгэл, санхүү гэх мэт тооны ур чадварын чиглэлээр мэргэшсэн оюутнуудыг таамаглахад амархан ч хими, физик, математик, статистик, инженер, хөгжим болон тэдгээртэй холбогдох мэргэжлийн чиглэлийн оюутнуудыг таамаглахад хэцүү байдаг. 
 
Шинэ төгсөгчдөөр хүний нөөц бүрдүүлэх үйл явцад анхаарал хандуул
Өнөөгийн их сургуулиудыг харах юм бол хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлсэн үзэл бий болсон бөгөөд тухайн үзэгдлийн нэг хэсэг нь хүний нөөц бүрдүүлэгч болон хүсэл тэмүүллийн оронд мэргэжлүүдэд анхаарал хандуулсан оюутнууд гэсэн хоёр хэсэг дээр харж болно.
 

Маркетинг сонгосон оюутан бүрийн хувьд англи хэлэнд илүү сонирхолтой байдаг. Гэхдээ бид бүгдээрээ илүү итгэл үнэмшилтэй оюутнуудыг алддаг. Тухайн оюутан уран яруу үгс ашиглах аргыг эзэмшчихсэн бол бизнесийн нийтлэл, бичлэгийг хялбархан биччихдэг. Үндсэн чиглэлийн бус мэргэжлээр сурч байгаа маш олон оюутнууд уламжлалт бизнесийн ажлын байруудад хэр зэрэг үнэ цэнэтэйгээ ч мэддэггүй. Тэд бизнес болон үйлдвэрлэлийн талаар өөрийнх нь мэргэжил биш учраас нэг их сонирхдоггүй аж. Та хайлтаа  мэргэжлээс бичих чадвар, дүн шинжилгээ хийх болон сэтгэлгээ гэх мэт  үндсэн ур чадвар луу шилжих замаар танай ярилцлагын жагсаалтанд ороогүй ажил горилогчдыг олж авах болно. 
 
Академик чадварын эсрэг хувийн зан чанар
Үнэндээ бол дадлагажих хөтөлбөрөөс гадна тухайн ажлын байрны ур чадваруудад анхаарал хандуулж болох өргөн хүрээний маш олон санаанууд байдаг. Нэгэн мэргэжилтний хэлж байгаагаар шинээр төгсөгчдийг  ажилд авах энгийн бөгөөд шулуухан арга бол “Хандлагаар нь ажилд аваад ур чадварт сурга” гэсэн арга юм. Түүний зөвлөж байгаагаар төгсөгчдийг академик чадварыг үл харгалзан амжилтанд хүрэх хандлага ба эр хүчинд нь тулгуурлан ажилд авдаг гэнэ. “Хэрэв тэд шургуу сайн суралцаж, хөдөлмөрлөж,  бас манлайлагч байж чадаж байгаа бол тэд ерөнхийдөө амжилттай байж чаддаг” гэж тэр хэлсэн байна. Мөн бидний хувьд академик ур чадвараас илүү хувийн ур чадвар илүү чухал гэж хэлсэн байдаг. Мөн бас нэгэн мэргэжилтний зөвлөж байгаагаар шинэ төгсөгчдөөс их дээд сургууль, коллежид суралцах хугацаандаа ямар ч мэргэжлээр сурсан бай тухайн мэргэжлээс илүү гүн цаадхийг олж харан, хэрхэн бусад боломжуудыг бий болгож суралцаж байсныг нь харах нь илүү чухал гэж зөвлөсөн байна. Түүний топ ажил горилогчид зөвхөн ангидаа топ төдийгүй хичээл сургуулиас гадуурх ур чадваруудад суралцаж, хөгжих санаачлагыг олж эзэмшсэн байдаг гэнэ. Мөн спортын тэмцээн уралдаанд оролцож байсан бол өрсөлдөх чадвартай байдаг. Янз бүрийн нийгэмлэг, холбоод, болон бусад клуб, байгууллагуудад гишүүн байх нь манлайллын ур чадвараа хөгжүүлэхэд тусалдаг. Хэдийгээр харилцааны чиглэлээр суралцсан ч гэсэн эрсдлийн менежментийн талаар суралцаагүй байж болох талтай. Мөн бусадтай аман болон аман бус хэлбэрээр харилцах чадвартай, янз бүрийн соёлын түвшинтэй хүмүүстэй харилцаж сурсан байхад хэцүү байдаг. Харилцаа, ажлын ёсзүй, уян хатан байдал гэх мэт энгийн ур чадваруудыг харахаас гадна тухайн ажил горилогчийн их дээд сургууль, коллеждоо суралцах туршлагадаа олж авсан “том зураг”-ийг тодорхойлж, мэргэжлийн чиглэлээрээ ч манлайлж байвал маш сайн. 
 
Ур чадварыг олж авахын тулд авъяасаар нь ажилд ав
Уян хатан байдал нь шинжлэх ухаан, технологи, инженеринг болон математикийн салбарын хувьд магадгүй бага зэрэг хэцүү байж болох юм. Мөн компьютерийн шинжлэх ухааны мэргэжил  ажлын байран дээр биологичийн мэргэжлээс илүү маш өөр ур чадваруудыг шаардаж эхэлж байна. Гэхдээ мэргэжлийн чиглэлээр нь нарийвчилж, хязгаарлах нь танай ажилд авах явцад тийм ч их шаардлагагүй байж болно. Мөн маш олон ажил олгогч нарт суурь шинжлэх ухаан болон инженерингийн чиглэлийн ур чадварууд шаардлагатай байна. Дээр дурдсан ШУТИМ (Шинжлэх ухаан, технологи, инженеринг болон математик) гэсэн чиглэлүүдээр хавсарсан давхар мэргэжлүүд илүү түгээмэл болж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн салбарт тухайн чиглэлүүдийг хослуулсан багууд маш их түгээмэл болж байгаа аж. Маш олон ажил горилогч нарт материал буюу механик инженерүүд, био технологийн багш нар болон бусад ур чадвартай мэргэжилтнүүд шаардлагатай болох гэнэ. Тиймээс шаардлагатай ур чадварыг олж авахын тулд бусад ур чадвараас илүү манлайлагч байх чадвар илүү хэрэгтэй байж магад. Манлайллын IQ-ийн судалгаагаар шинээр ажилд орогсдын 89% нь техникийн ур чадвар бус хандлагын асуудлуудаас болж бүтэлгүйтдэг байна. Мөн нэгэн мэргэжилтний хэлж байгаагаар хүмүүст ур чадварыг сургахаас илүү шинэ хандлагад сургахад илүү хэцүү байдаг гэнэ. Тиймээс хандлагаар нь ажилд аваад ур чадварт сургах хэрэгтэй бөгөөд шинээр ажилтан авахаар хайлт хийхдээ тавьж байгаа хязгаарлалтуудаа багасгах хэрэгтэй. 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42