Бусдын сэтгэлийг булаасан “буянтай” хүмүүсийн 10 дадал зуршил
2013, 7 сарын 24. 9:180
Бусдын сэтгэлийг татах чадвар гэдэг бол таньд байдаг зүйл биш байж болох юм. Харин дараах зуршлуудыг уншаад үзээрэй. Зарим хүмүүс биднийг үнэхээр чухал хүн мэт болгодог. Харин зарим нь биднийг онцгой хүн мэт болгодог. Зарим нь магадгүй өрөөнд орж ирэхэд л гэрэл гэгээ цацрах мэт болдог шүү дээ.
 

Бид үүнийг байнга тодорхойлох боломжгүй ч зарим хүмүүс төрөлхийн бусдын сэтгэлийг булаасан “буянтай” байдаг. Харамсалтай нь төрөлхийн бусдын сэтгэлийг татах чадвар ямар нэг нөлөөгөөр алдагддаг тал бий. Ойр дотны харилцааны үр нөлөө, гэр бүл гэх мэт. Гэхдээ зарим хүмүүс үнэхээр гайхалтай бусдын сэтгэлийг булаах чадвартай байдаг. Тэд гайхалтай харилцаа холбоог бий болгож, түүнийгээ хадгалах, эргэн тойронд байгаа хүмүүстээ эерэг аргаар нөлөө үзүүлэх, өөрсдийнх нь эргэн тойронд байхыг хүсдэг хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх  чадвартай байдаг. Гэхдээ аз болоход бид ийм хүн байж чадна.
 

Бусдын сэтгэлийг булаах байдал гэдэг бол бидний амжилт, илтгэл тавих чадвар, эсвэл бидний хэрхэн хувцасладаг эсвэл бидний дүр төрхийн тухай асуудал биш юм. Энэ бол бидний хийдэг зүйлс юм. Бусдын сэтгэлийг булаадаг хүмүүсийн 10 зуршлыг дор өгүүллээ.
 
  1. Тэд ярихаасаа илүү сонсдог.
Асуулт асуудаг. Нүдээрээ харилцаа үүсгэдэг. Инээмсэглэдэг. Царайгаа барайлгадаг. Толгой дохидог. Хариулт нь аман эсвэл аман бус ч байж болно. Энэ бүхэн бусад хүмүүсийг чухал болохыг харуулдаг. Тэд таныг ярих үед таныг асуусан ч зөвлөгөө өгдөггүй. Та ихэнх тохиолдолд зөвлөгөө өгөхийг хүсдэг учраас тэд бусдад зөвлөгөө өгөхөөс илүү сонсдог. Харилцан яриа тэдний тухай биш таны тухай байдаг. Надад итгэхгүй байгаа юм уу? Би яах вэ? Таны төлөө эсвэл өөр хэн нэгний төлөө? Тэд хэлэх чухал зүйл байгаа үед бусад хүмүүсийн хувьд юу хамгийн чухал вэ гэдгийг үргэлж тодорхойлдог.
 
  1. Тэд хүмүүсийн яриаг сонгож сонсдоггүй.
Зарим хүмүүс өөрсдийгөө доогуур үнэлэх мэдрэмж төрөх үед бусад хүмүүс юу ч хэлсэн бай сонсох чадваргүй байдаг. Та тэдэнтэй ярилцдаг боловч ямар нэг бүтэлгүйтлийн тухай яриа гайхалтай сонсогддоггүй шүү дээ. Учир нь хэн ч түүнийг сонсдоггүй. Бусдыг татах чадвартай хүмүүс хүн бүрийг ойр сонсож, бидний албан тушаал, нийгмийн байдал буюу түвшинг үл харгалзан өөрсөдтэйгээ нэг түвшинд адилтган харилцдаг. Бид хүмүүс учраас л бид хийдэг.
 
  1. Тэд аливаа зүйлсээ хойш нь тавьж чаддаг.
Та утсаа шалгах хэрэггүй.  Дэлгэц рүүгээ бүү ширт. Та ямар ч үед ямар ч зүйл дээр төвлөрөх хэрэггүй. Хэрэв та эд хогшлуудтайгаа завгүй холбогдсоор байх л юм бол бусадтай хэзээ ч холбогдож  чадахгүй. Өөрийнхөө анхаарлыг бүрэн зориул. Энэ бол цөөхөн хүмүүсийн өгдөг бэлэг. Энэ бэлэг бусдыг таны эргэн тойронд байх эсвэл таныг санахыг хүсдэг болгодог.
 
  1. Тэд аливаа зүйлийг авахаасаа өмнө өгдөг. Ихэнхдээ л өгдөг.
Та юу хийж чадах талаар хэзээ ч бодох хэрэггүй. Та юу өгч чадах талаар бод. Бусдад өгөх нь бодит харилцаа, холбоог бий болгох цорын ганц арга юм. Үйл явдал ч бай, цаг мөч ч бай бусад хүмүүсийг сэтгэл хангалуун байлгаж чадах юм бол та өөрийгөө гайхалтай хүн гэдгийг харуулж чадна.
 
  1. Тэд өөрсдийгөө чухалчлах үйлдэл хийдэггүй…
Таньд хөшүүн, хуурамч, хувиа хичээсэн хүн шиг сэтгэгдэл төрүүлсэн хүн бусдад ч бас тийм л сэтгэгдэл төрүүлдэг. Харин бидний зарим хэсэгт тийм сэтгэгдэл төрдөггүй. Бид ууртай, зальтай, тааламжгүй болсон учраас л тэр. Бид заримдаа өрөөнд алхахад дургүй байдаг шүү дээ.
 
  1. Тэд бусад хүмүүсийг илүү чухал гэж боддог.
Та юу мэдэж байгаагаа мэддэг шүү дээ. Та өөрийнхөө бодлыг мэддэг. Та өөрийнхөө зорилго, үзэл бодлыг мэддэг. Эд хогшил таных учраас тийм ч чухал биш. Та ямар ч зүйлийг өөрөөсөө сурах боломжгүй шүү дээ. Гэхдээ та бусад хүмүүс юу мэдэж байгааг мэдэхгүй. Хүн бүрийг, тэдний хэн болохыг ч мэдэхгүй шүү дээ. Тэд бусдаас суралцдаг учраас өөрөөсөө илүү бусдыг чухал хүн мэт болгодог.
 
  1. Тэд бусдыг гэрэлтүүлдэг.
Хэн ч хангалттай магтаал хүлээж авдаггүй шүү дээ. Хэн ч хүмүүст сайн хийсэн зүйлсийнх нь талаар хэлдэггүй. Хүлээгээрэй. Та тэдний юуг сайн хийснийг мэдэхгүй гэж хэлсэн үү? Та ингэж хэлэхээсээ ичих хэрэгтэй. Тэднийг мэдэх нь таны ажил. Цаг хугацаатай уралдаж шийдэх нь таны ажил. Хүмүүс зөвхөн таны магтаал сайшаалыг үнэлдэггүй. Тэдний юу хийж байгаад анхаарал хандуулж байгаа таны анхаарал халамж тэдэнд үнэлэгдэх болно. Харин үүний дараа тэд өөрсдийгөө бага ч гэсэн юм хийсэн, илүү чухал хүн гэдгээ мэдэрдэг.
 
  1. Тэд хэлэх үгээ сонгодог.
Таны ашигладаг үгс бусдад хандлага болж нөлөөлдөг. Жишээ нь, та хуралд явах хэрэггүй. Та үйлчлүүлэгчид зориулж илтгэл бичих хэрэггүй. Та өөрийн сайхан зүйлсээ бусад хүмүүст хуваалцах боломжтой. Та спорт заал руу явах хэрэггүй.  Та өөрийн эрүүл мэнд, фитнессд анхаарал хандуулж сайжруулж байх ёстой. Та ажил горилогч нартай ярилцлага хийх хэрэггүй. Гэхдээ та багтаа авах гайхалтай хүнийг сонгож чадна. Бид бүгдээрээ аз жаргалтай, урам зоригтой, чадвартай хүмүүс байхыг хүсдэг. Та бусад хүмүүст өөрсдийг нь сайн сайхнаар мэдрэхэд нь туслах түүнчлэн та өөрийгөө ч бас сайхнаар мэдрэхэд туслах тийм үгсийг сонгож чадна.
 
  1. Тэд бусдын бүтэлгүйтлийн тухай ярьдаггүй.
Бид бүгдээрээ бага ч болтугай хов жив сонсохыг хүсдэг. Бид бүгдээрээ бага зэрэг “бохир” зүйлсийг ч бас сонсох дуртай байдаг. Асуудал нь юу вэ гэвэл бид тиймэрхүү зүйлсэд дуртай байх шаардлага байхгүй. Бид “бохир” зүйлсэд дуртай хүмүүсийг нэг их хүндэлдэггүй шүү дээ. Бусдыг бүү шоол. Хэрэв та хааяа л нэг энэ үйлдлийг хийдэг бол таныг энэ үйлдэл хийх үед эргэн тойронд байгаа хүмүүс гайхах болно.
 
  1. Гэхдээ тэд бүтэлгүйтлээ  хүлээж авахад бэлэн байдаг.
Гайхалтай амжилттай явдаг хүмүүс амжилттай байдаг учраас бусдыг татах хүчтэй байдаг гэж боддог. Тэдний амжилт яг л гэрлийн эффект шиг байдаг. Хамгийн чухал үг бол санагдах. Та бусдыг татах чадвартай байхын тулд заавал амжилттай байх албагүй.  Гэрэл цацарсан төрх бий болгох  хэрэгтэй. Маш олон амжилтанд хүрсэн хүмүүс бусдыг татах чадвартай байдаг. Гэхдээ та гайхалтай, бусдыг татах чадвартай байхын тулд ухаалаг байх хэрэгтэй. Даруу бай. Өөрийнхөө бодлыг хуваалц. Алдаагаа хүлээн зөвшөөр. Анхааралтай бай. Өөрийгөө шоол. Та бусдыг шоолохоос илүү өөрийгөө үргэлж шоол. Хүмүүс таныг шоолж инээдэггүй. Тэд таньтай л инээлдэж хөхрөлддөг шүү дээ. Хэрэв та ийм хүн байж чадвал та тэдэнд таалагдах болно. Тэд таны эргэн тойронд илүү байхыг хүсэх болно.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24