Эерэг хандлагын хүч
2013, 7 сарын 31. 10:380
Эерэг хандлагатай байх нь баяр баясгалантай, аз жаргалтай амьдрах эсвэл сэтгэл гутарсан, зовлон зүдгүүртэй амьдрах ялгааны утгыг илэрхийлж чадна. Таны хандлага бодит нөхцөл байдлыг үл харгалзан таны амьдралдаа ямар дурсамж үлдээх гэж байгааг тань тодорхойлдог.
 

Таны амьдралыг өөрчилж чадах ганц зүйл бол таны хандлага юм. Энэхүү нийтлэлд оюуны эерэг хандлагыг бий болгохын ач холбогдол, түүнчлэн эерэг хандлагуудыг хэрхэн бий болгох талаар хэд хэдэн алхмуудыг дурдах юм. Бодит нөхцөл байдлыг даван туулахад үнэхээр хэцүү байж болно. Яг адилхан амьдралын туршлагатай хоёр хүний нэг нь үнэхээр амьдралыг хайрладаг байхад харин нөгөөх нь амьдралыг үзэн яддаг бол ямар ялгаа байх бол? Цаг үргэлж архи уудаг зэрлэг догшин авиртай эцэгтэй, нэгэн гэрт өссөн ах дүү хоёрын тухай нэгэн түүх байдаг. Хэрэв тэр хоёр архичин болж, амьдралыг үзэн яддаг байсан бол ямар ч сонирхолтой зүйл байхгүй шүү дээ. Харин тэр хоёрын нэг нь л тийм болсон. Тэр аавынхаа араас орсон байхад харин нөгөө нь эсрэгээрээ болж өссөн байлаа. Яагаад гэвэл тэр хүүхэд байхаасаа л аавыгаа асарч хайрлах сэтгэлгээг өөртөө суулгасан юм. Учир нь тэр өөрийнхөө хүүхдүүдийг өөртэйгөө адил амьдрал туулуулахыг хүсээгүй байсан. Тэгэхээр энэ хоёр эрийн амьдралын үр дүнд ямар ялгаа байна вэ? Энэ асуултын хариулт нь мэдээж хандлага. Гэхдээ амьдралаа эргүүлэхэд юу тохиолдохыг тодорхойлох биш амьдралаа тодорхойлохын тулд юу хийх тухай та ойлгох болно. Эерэг хандлагатайгаар шийдвэрүүдээ гаргаж үйлдлүүдээ хийдэг бол  тэдгээр шийдвэрүүдийн үр дүн нь  янз бүр байж болно. Эсвэл сөрөг хандлагатай байсан бол бас нэг өөр  байх байсан. Хэрэв та үүнийг ойлгож чадвал өөрийнхөө амьдралыг хяналтандаа авах үндэс суурийг ойлгох болно. Та гадаад нөхцөл байдлууд эсвэл үйл явдлуудыг хянах боломжгүй боловч та өөрийнхөө үйлдэл болон тэдгээр нөхцөл байдалд юу хийхээ шийдэх нь бүхэлдээ таны гарт байдаг. Таны шийдвэрүүд таны хувь заяаг бүтээх боловч таны хандлага таны шийдвэрийг тодорхойлох болно. Аз жаргалтай амьдрахыг хүсч л байгаа бол оюуны эерэг хандлагыг бий болгох нь яагаад чухал болохыг та ойлгосон байх.

Хэрхэн эерэг хандлагатай байх вэ?
Таны хийхийг хүсч байгаа эхний зүйл бол та өөрийн шийдвэр болон үйлдлээ хянаж, өөрийгөө олж харахыг хүсч байгаа биз дээ. Жишээ нь хөдөлгөөн багатай замаар явж байхад хэн нэгэн таныг шүргэсэн гэж бодъё. Та маш их уурлаж ч болно эсвэл та осолд орчихоогүйдээ баярлаж ч болно. Энэ хоёр шийдвэрүүд хоёр өөр үр дагаврыг бий болгох болно. Та зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө явж байхдаа аливаа зүйлс таны хүссэнээр болж өгөхгүй ч байж болох юм. Тэгвэл та өөрийгөө азгүйд тооцох эсвэл эрч хүчтэйгээр цааш нь үргэлжлүүлэх эсэх нь таны л шийдэх хэрэг. Амьдралын тухай эерэг хандлагатай байх нь зорилгоо биелүүлэхэд чиглэсэн шийдвэрийг та гаргана гэсэн үг. Өмнөө зорилго тавьж, түүнд хүрэх нь тийм ч амар хялбар байдаггүй. Үнэндээ зорилгодоо хүрэхэд маш хэцүү байдаг. Тухайн зорилгодоо хүрч чадах эсэх нь таны хандлагаас маш их хамаарна. Харин одоо та өөрийн шийдвэрүүд болон, үйлдлүүдээ хэрхэн хянах, зөв хандлагатай байснаар хэрхэн зөв сонголт хийж болохыг мэдэж авлаа. Тэгвэл эерэг хандлагыг бий болгох хэдэн зүйлсийн талаар дурдая.
 

Эерэг ном, сэтгүүл унш. Амьдралыг янз бүрийн өнцгөөр харахад туслах маш олон төрлийн эерэг номнууд бий. Мөн эерэг ишлэл, мэргэн үгс эсвэл эерэг хандлагын талаарх адио хөтөлбөрүүдийг ч сонсож болно. Түүнчлэн хандлагын талаар алдартай ном болох Норман Винсент Пилийн “Эерэг сэтгэлгээний хүч” номыг уншиж болно. Дараагийн хүчирхэг алхам бол өөрийгөө эерэг хүмүүсээр хүрээлүүл. Та хэнээр өөрийгөө хүрээлүүлнэ та тийм л хүн болдог. Энэ бол маш үнэн үг. Амьдралын талаар эерэг хандлагатай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлснээр тэдний сэтгэлгээ таньд сайнаар нөлөөлөх болно. Тэд бусад ихэнх хүмүүсийн адил таныг доош нь хийхийн оронд таныг зорилгодоо хүрэхэд дэмжлэг үзүүлж ч болно. Та өөрийнхөө оюун санааг тасралтгүй эерэг зүйлсээр тэжээснээр та хүчирхэг, эерэг хандлагыг бий болгож чадах ба нэгэнт эерэг хандлагатай болж чадсан бол таны амьдрал гайхалтай болох болно.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26