Санхүүгийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолт
2013, 8 сарын 1. 16:480
Санхүүгийн зөвлөхийн ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдөл боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэхийн тулд өөрчилж, засах боломжтой.
 

Тодорхойлолт: Санхүүгийн зөвлөх

Санхүүгийн зөвлөхийн ажлын байрны зорилго: Үйлчлүүлэгчдийн санхүүгийн нөхцөл байдлыг үнэлж, санхүүгийн зорилго зорилтоо хэрэгжүүлэхэд туслах; Санхүүгийн стратеги, төлөвлөгөө боловсруулж, танилцуулах, санхүүгийн төлөв байдал болон нөхцөл байдалд гарч байгаа өөрчлөлтийг хянах.

Санхүүгийн зөвлөхийн ажил үүргүүд:
  • Одоогийн үйлчлүүлгэгч нараас лавлагаа авч, зах зээлийн үйлчилгээ үзүүлэх; нийгмийн хэтийн төлөв байдалд нийцүүлэх; асуулт, хүсэлтэнд хариу өгөх, промоушн боловсруулах, санхүүгийн төлөвлөлтийн семинар явуулах.
  • Үйлчлүүлэгчийн хөрөнгө оруулалт, хөрөнгийн хуваарилалт, хадгаламж, татварын төлөвлөгөө, тэтгэврийн төлөвлөгөө, үндсэн хөрөнгийн төлөвлөгөөтэй холбоотой мэдээллийг цуглуулж, санхүүгийн нөхцөл байдлыг үнэлэх; эрсдлийг үнэлэх.
  • Үйлчлүүлэгчид санхүүгийн зорилт боловсруулахад нь заавар зөвлөмж өгөх замаар санхүүгийн стратеги боловсруулах; санхүүгийн зорилтыг нөхцөл байдал болон зохистой санхүүгийн төлөвлөгөөтэй уялдуулах.
  • Боловсруулсан санхүүгийн төлөвлөгөө ба хувилбаруудыг тайлбарлаж, үйлчлүүлэгчээс амлалт авах; давуу тал ба эрсдлийг тайлбарлах; тайлбар мэдээллээр хангах; хамаарлыг бууруулах; асуултанд хариулах.
  • Хөрөнгө  болон бодит нөхцөл байдлын өөрчлөлтүүдийг хянаж, үйлчлүүлэгчийн санхүүгийн нөхцөл байдлыг хянах; санхүүгийн төлөвлөгөөний үр дүнг шинжлэх, шинэ санхүүгийн стратегиудыг тодорхойлж, үнэлэх; санхүүгийн зорилт ба төлөвлөгөөнд гарч байгаа өөрчлөлтүүдийг тайлбарлах.
  • Санхүүгийн төлөв байдлын шинжилгээ ба тайланг бэлтгэж, санхүүгийн менежментийн мэдээллээр хангах.
  • Санхүүгийн зах зээл, эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал болон санхүүгийн шинэ бүтээгдэхүүнүүдийг хянаж, мэргэжлийн мэдлэгээ сайжруулах, мэргэжлийн үйл ажиллагаануудад хамрагдах, мэргэжлийн нийтлэлүүд унших, хувийн харилцаа холбоог хадгалах, мэргэжлийн байгууллагуудад хамрагдах.
  • Шинэ болон янз бүрийн санал хүсэлтүүдийг хэрэгжүүлэх үүднээс ажлуудыг хуваарилах, байгууллагын зорилгыг хэрэгжүүлэх, ажлын гүйцэтгэлд хувь нэмэр оруулах боломжуудыг судлах.

Ур чадвар: Корпорацийн санхүү, санхүүгийн шинжилгээ, санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн төлөвлөлт ба стратеги, санхүүгийн ур чадвар, санхүүгийн програм хангамж, харилцагчийн хэрэгцээг хангаж ажиллах, бусдыг мэдээллээр хангах, санхүүгийн үнэмлэх, сертификат, мэдээллийг шинжлэх, бизнесийн мэдлэг.

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57