Хуулийн туслахын ажлын байрны тодорхойлолт
2013, 8 сарын 6. 12:130
Хуулийн туслахын ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой. 
 

Тодорхойлолт: Хуулийн туслах
 
Хуулийн туслахын ажлын байрны зорилго: Хэргийн мэдээлэл,нотолгоо, хэлэлцээрийн сонголтуудыг боловсруулж, өмгөөлөгчийн ажлын үр дүнг нэмэгдүүлэх; хэргийг хянах; өмгөөлөгчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
 
Хуулийн туслахын ажил үүргүүд:
  • Баримт бүрдүүлж, зохицуулан хэргийг зохион байгуулж хадгалах; календар хянах; цаг хугацаанд нь ажлыг хийж гүйцэтгэх; баримт бүрдүүлэх; өгөгдлийн сан ба хэрэг,  заргын менежментийн програм хангамж руу мэдээлэл оруулах; хэргийн төлөв байдлын талаар өмгөөлөгчид мэдэгдэх.
  • Хэрэгтэй холбоотой хүмүүстэй холбогдож, хэргийн материал бүрдүүлэхэд туслах; гэрчийн мэдүүлгийн хуваарь гаргах; шүүхийн зарлан дуудах хуудас бэлтгэх, нэхэмжлэлүүдийг архивлах, хэрэг илрүүлэлтийн санал хүсэлтийг бэлтгэж,  архивлах, эсрэг талын хуулийн өмгөөлөгчид хариу өгөхөд бэлтгэх; цаг үеийн мэдээ тайланг бэлтгэх.
  • Үйлчлүүлэгчидтэй харилцаа холбоотой байж, мэдээллээр хангах; хэргийн үйл явцын талаар мэдээлэл өгөх.
  • Өмгөөлөгч, үйлчлүүлэгчид болон үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтарч төлөгдөөгүй өр төлбөр, тооцоонуудыг баталгаажуулж, хэрэгтэй холбоотой зардлыг хянах. 
  • Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд зориулж хэргийн талаарх мэдээ материал бэлтгэж, хэргийн бэлтгэл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; өмгөөллийн материал бэлдэх; хариултуудыг хянаж, ажиглах; хэргийг багаар хянаж үзэхэд зориулж материал бэлдэх.
  • Нотолгоо цуглуулж, хэргийн үйл явцыг сайжруулах; эд мөрийн баримт цуглуулах; гэрчтэй ярилцах хуваарь гаргах; шаардлагтай тохиолдолд гэрчүүдтэй уулзахад бэлэн эсэхийг нягтлах; шүүхээс гаргасан тайлбарыг олж авах.
  • Боловсролын үйл ажиллагаануудад оролцож, мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх; мэргэжлийн нийтлэлүүд унших.
  • Шинэ болон янз бүрийн санал хүсэлтүүдийг хэрэгжүүлэх үүднээс ажлуудыг хуваарилах, байгууллагын зорилгыг хэрэгжүүлэх, ажлын гүйцэтгэлд хувь нэмэр оруулах боломжуудыг судлах. 
     
Ур чадвар: Тайлагнах чадвар, судалгаа хийх, эрхзүйн захиргааны ур чадвар, шүүн таслах ажиллагаа, үйлчлүүлэгчидтэй харилцах харилцаа, зохион байгуулах, төлөвлөх, нягт нямбай, найдвартай, итгэл дааж ажиллах, үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57