Програм хангамжийн ахлах инженерийн ажлын байрны тодорхойлолт
2013, 8 сарын 7. 16:290
Програм хангамжийн ахлах инженерийн ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой. 
 
 
Тодорхойлолт: Програм хангамжийн ахлах инженер
 
Програм хангамжийн ахлах инженерийн ажлын байрны зорилго: Үйл ажиллагааг судалж, мэдээллийн системийг  хөгжүүлэх; програм хангамжийн шийдлүүдийг боловсруулж, хөгжүүлэн, суурилуулах; програм хангамжийн багт дэмжлэг үзүүлж, хөгжүүлэх.
 
Програм хангамжийн инженерийн ажил үүргүүд: 
  • Мэдээллийн хэрэгцээг судалж, програм хангамжийн шийдлүүд боловсруулах; хэрэглэгчидтэй хамтарч ажиллах; ажлын үйл явц, өгөгдлийн ашиглалт болон системийн урсгалыг судлах;програм хангамжийн хөгжүүлэлтийн амьдралын мөчлөгийг судлах.
  • Судалгаа, асуудлыг тодорхойлох, шаардлага, шийдэл, хөгжүүлэлт болон боловсруулсан шийдлүүдийг үнэлж, үйл ажиллагааны биелэлтийг тодорхойлох.
  • Баримтжуулалт, ажлын хүснэгт, төлөвлөгөө, диаграм, график, кодын тайлбар болон кодыг хөгжүүлж, шийдлүүдийг баримтжуулж, баталгаажуулах.
  • Системийн шаардлага, стандарт болон програмчлалыг тодорхойлж, загварчлан шийдлүүдийг бэлтгэж, суурилуулах.
  • Системийн шинжилгээ хийж, үйл ажиллагааг сайжруулах; бодлого, журмын өөрчлөлтүүдийг санал болгох.
  • Өндөр технологийн хөгжүүлэлтийн хэрэгслүүд, програмчлалын техникүүд болон тооцооллын төхөөрөмжүүдийг судалж, мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх; боловсролын үйл ажиллагаануудад хамрагдах; мэргэжлийн нийтлэлүүд унших; хувийн харилцаа холбоог хадгалах; мэргэжлийн байгууллагуудад хамрагдах.
  • Мэдээллийн найдвартай байдлыг хадгалж, үйл ажиллагааг хамгаалах.
  • Үйлчилгээний асуудлуудыг цуглуулж, шинжилж, нэгтгэн мэдээллээр хангах.
  • Шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэж инженеринг болон байгууллагын эрхэм зорилгыг хэрэгжүүлэх.
  • Зөвлөгөө, манлайлал болон боловсролын боломжуудаар хангаж, програм хангамжийн инженерүүдийг хөгжүүлж, дэмжлэг үзүүлэх.
     
Ур чадвар: Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, програм хангамжийн дизайн, програм хангамжийн баримтжуулалт, програм хангамжийн тестинг, багаар ажиллах, ерөнхий програмчлалын ур чадвар, програм хангамж хөгжүүлэлтийн суурь мэдлэг, програм хангамж хөгжүүлэлтийн үйл явц, програм хангамжийн шаардлагууд, програм хангамжийн архитектур, манлайлал.
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
1
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47