Сингапурын менежментийн арга барил
2013, 8 сарын 8. 12:530
Та бүхэндээ өмнө нь Солонгос болон  Японы менежментийн арга барилаас дурдаж байсан билээ. Энэ удаа та бүхэнд Сингапурын менежментийн арга барилаас дурдаж байна. Өндөр хөгжилтэй орнуудын  өндөр хөгжилд хүрч чадсан нууцын нэгээхэн хэсэг нь менежмент буюу удирдахуйн ухаантай зайлшгүй холбогддог. “Муу ард түмэн гэж байдаггүй, муу удирдагч л гэж байдаг” гэж нэг үг бий. Мэргэн уншигч та бүхэн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж болох бага ч болов санааг авч чадна гэдэгт найдаж байна. 
 
 
Сингапурын байгууллагууд нь шаталсан бүтэцтэй байдаг бөгөөд менежерүүдийн албан тушаалыг шат ахих тусам “настай” хүмүүс хашдаг. Азийн бусад орнуудтай адил хүнийг нас ахих тусам оюун ухаантай, цэцэн мэргэн болдог гэдэг утгыг илэрхийлдэг бөгөөд хүмүүс шинэ залуу менежерүүдээс илүү хөгшин настай менежерүүдтэй хэлэлцээр хийхдээ илүү тааламжтай ханддаг. Менежерүүд шийдвэрүүдээ өөрсдийн багаа төлөөлж гаргадаг бөгөөд тухайн шийдвэрүүдийг нь хүндэтгэхийг хүсдэг.Гэхдээ тухайн шийдвэр нь хэлэлцүүлэгдэж байгаагүй бол хүмүүс нээлттэй хурлын  үеэс ч илүү хувийн хандлагаар хандаж, хагарал зөрчилдөөнийг ч бий болгодог тал бий.
Үндсэндээ Күнзийн бизнесийн соёлтой бөгөөд менежерүүд ажилчдаараа хүндлүүлж, дуулгавартай захирагдахыг хүсдэг бөгөөд эргүүлээд ажилчдынхаа төлөө  үнэнч, шударгаар ажиллах нь тухайн багийг илүү сайн ажиллуулах нэгдмэл сонирхолд нөлөөлж чадна гэдэгт итгэдэг. Энэ ойлголт нь захирах, захирагдах ёсны маш олон үзэл бодлыг багтаасан эцгийн эрхт ёстой төстэй хүндлэлийг багтаадаг. Менежерүүд багуудтайгаа ажиллах харилцаа холбоонд аливаа ажлыг заавал тухайн ажлын өдөр дуусгах шаардлагагүй гэж үздэг.
Гэр бүлээс гадуурх харилцаа холбоо, дэмжлэг нь  харилцаа холбоо гэхээс илүү хүний хичээл зүтгэл, гүйцэтгэлийн шаардлага дээр тогтдог. Гүйцэтгэлд тавигдах шаардлага нь Барууны орнуудаас ялгаатай байж болох ч жагсаалтын хамгийн эхэнд тавигдах чадвар бол хүмүүсийг эрх чөлөөтэй ажлаа хийх мэдрэмжийг төрүүлдэг эвтэй, нийлэмжтэй багийг бүрдүүлэх чадвар юм. 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47